| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00834/И |
| Дугаар | 2948 |
| Огноо | 2016-09-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2948
| 2016 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 151/ШЗ2016/02948 | Төв аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, 1-4б тоотод оршин суух, Боржигон овогт Даваасамбуугийн Мөнгөнтулга /РД:АА89122654/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Баянцогт сум, 3-р баг, Даргиат цэргийн 1-3 тоотод оршин суух, Жавшин овогт Эрдэнэбатын Эрдэнэчимэг /РД:НЙ83081401/-д олбогдох,
880.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Э.Эрдэнэчимэг нь мөнгөний хэрэг болоод байна, мөнгө зээлээч хэд хоногоос өгье гэж гуйхаар нь 1.400.000 төгрөгийг Э.Эрдэнэчимэгийн данс руу нь шилжүүлсэн юм. Гэвч Э.Эрдэнэчимэг нь хэлсэн хугацаандаа зээлсэн мөнгөө өгөөгүй. Цагдаагаар явсны дараа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Э.Эрдэнэчимэг өөрийн төрсөн дүү Э.Эрдэнэдалайтайгаа нотариат дээр ирж надтай Төлбөр барагдуулахаар гэрээ байгуулсан юм. Үүний дараа гэрээнд заасан хугацааныхаа дагуу мөнгөө өг гэхээр хэд хоногоос өгье хүлээж бай гэх зэргээр мөнгөө өгөхгүй байхаар нь дүү Э.Эрдэнэдалайд хэлэхэд 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нь 400.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөгийг төлсөн. Одоо 400.000 төгрөг үлдэж, 8 сарын 480.000 төгрөгийг хүү, алдангийг нэмж нийт 880.000 төгрөгийг Э.Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Мөнгөнтулга нь Э.Эрдэнэчимэгт холбогдуулан 880.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Хариуцагч Э.Эрдэнчимэгийг шүүхэд ирүүлэхээр “Мэдэгдэх хуудас”-ыг нэхэмжлэлд дурьдсан Төв аймаг, Баянцогт сум, 3-р баг, Даргиат цэргийн 1-3 тоот хаягаар хүргүүлэхэд Э.Эрдэнэчимэг нь уг хаягт бүртгэлтэй боловч 2012 оноос хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа болох нь тус сумын Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан энэ хуулийн 69.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Иймд хариуцагч Э.Эрдэнэчимэгийн хаяг тодорхойгүй, мэдэгдэхгүй байх тул хуулийн дээрх заалтуудыг үндэслэн Э.Эрдэнэчимэгт холбогдох Д.Мөнгөнтулгын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагчийн оршин суугаа газрыг мэдэхгүй, мэдэх талаар бүх талын арга хэмжээг аваад үр дүнгээ өгөхгүй тохиолдолд түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргаж болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 69 дүгээр зүйлийн 69.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Д.Мөнгөнтулгын нэхэмжлэлтэй, хариуцагч Жавшин овогт Эрдэнэбатын Эрдэнэчимэг /РД:НЙ83081401/-т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26.000 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнгөнтулгад буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд зааснаар захирамжийг гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ