Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 196

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би М.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2011 онд Завхан аймгийн *******ын *******д сурч байгаад иргэн О.*******тэй танилцаж үерхэж байгаад 2013 оны 09 сард бид хоёр хүүтэй болсон. 2014 оны 05 сард О.******* Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад холбоо барих нь холдож би араас нь хүүтэйгээ 7-р сард очиход би хүнд өвчин туссан та хоёрыг зовоомооргүй байна. Та хоёр буцвал яасан юм бэ гэхэд хүү бид хоёр буцаж ирсэн. Тэгээд 2014 оны өвөл 1 сард ирээд одоо сайхан амьдрана гэж хүү бид хоёрыг хууран мэхлэж хэд хоноод буцсан. Түүнээс хойш утсаар худлаа ярьж хуурч мэхлээд өдий хүрлээ...Иймд эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж баына гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

М.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдуулж эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийгшүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний тайлбараартогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.М.*******гийн нэхэмжлэлтэй О.*******д холбогдох эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийннэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ