| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0075/Э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2019-04-30 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 75
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Лэд холбогдох 1930000940072 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Анир хорооллын ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Б.Л.
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Л нь архи уусан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод байх гэрт нь Д.Сийг 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө согтуурсан үедээ биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 цагт Д.Сий гэрт ороход хамаатан хүүүхэнтэйгээ хамт байсан.Тэгээд архи уухаар болж 20000 төгрөг өгч явуулж 0.75 гр-ын Ерөөл аваад хувааж ууж байхад гаднаас нөхөр болох хүн нь орж ирээд С миний картыг авч яваад нэг Болор авчирч уусан.Тэрний дараа С, Б, О нар мөнгөө нийлүүлж Тайга архи авчирч уугаад хэсэг амраад орой би Аг дуудсан.А архи авчирч бид нар уусан.Тэгээд амрахаар болж О баруун орон дээр би Атай дор унтсан.С нөхөр, хүүхдийн хамт хойд орон дээр унтсан. Өмнө нь Стэй бэлгийн харьцаатай байсан болохоор унтмаар санагдаад би тийм юм зүйл хийсэн гэв.
Эрүүгийн 1930000940072 дугаартай хэргээс:
-Хохирогч Д.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн “..“...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг Дэнж 21-01 тоотод оршин суудаг юм. Миний хувьд нөхрөөсөө салснаас хойш Б гэх залуутай 2 жилийн өмнөөс буюу 2016 оны 05 сараас эхлэн уулздаг болсон. 2019 оны 02 дугаар сарын 21-ний үүрээр 04 цагт манай хамаатны эмэгтэй О нь Улаанбаатар хотоос ирсэн юм. Бид хоёрыг гэрт байхад 09 цагийн үед гаднаас Л орж ирсэн. Тэгээд Шилийн богд яваад ирлээ жаахан шартаад байна, шараа тайлмаар байна, архи уух уу, пиво уух уу гэсэн гэхээр нь аль нь ч яахав гэсэн. Тэгтэл Л нь надад 20,000 төгрөг өгөөд намайг дэлгүүр яваад ир гэсэн. Дэлгүүр гарч яваад 0,75 литрийн архи авчирсан. Уг архийг О, Л бид 3 хувааж уугаад бараг дуусаж байхад надтай хамтран амьдарч байгаа Б нь орж ирээд Лтэй танилцаад уг архинаас 1, 2 татсан. Тэгээд дахин архи уухаар болоод Л нь одоо ерөөл уухгүй шүү, өөр архи авчраарай гээд надад виза картаа өгч явуулсан ба би “Ану” дэлгүүрээс болор архи авчирсан. Уг архийг О, Л, Б бид 4 хувааж уугаад 14 цагийн үед дуусаад Б бид хоёр 0,75 литрийн “Тайга” архи авчирч өгсөн ба уг архийг мөн адил дөрвүүлээ ууж дуусаад бид нар нилээн согтсон байсан болохоор хэсэг амрахаар болоод О, Л нар манай гэрийн баруун орон дээр хэвтээд Б бид 2 хойд талын орон дээр хэвтээд хэсэг дуг хийсэн. Тэгтэл О, Л нар бэлгийн харьцаанд ороод байхаар нь би гэгээн цагаан өдөр болж байгаа юм уу гэж хэлэх гэтэл Б нь насанд хүрсэн хүмүүс, хоорондоо юу болох нь чи бид хоёрт хамаагүй, дуугүй л бай гэсэн. Тэгээд хэвтээд зүүрмэглэж байхад Л ямар ч хувцасгүй миний хөнжил рүү ороод ирсэн. Тэгэхээр нь юу болж байгаа юм гээд уурлаад 2 удаа алгадаад буулгасан. Тэгээд босоод хартал Б нь түрсиктэйгээ босоод суучихсан байсан. нилээн согтуу байхаар нь арагш нь хэвтүүлчихээд Лийг загнаад яаж байгаа юм гэхэд Б ах бид 2 солиод унтчихья гэж тохирсон гэхээр нь Бд уурласан чинь “юу гэж байгаа юм, би нилээн согтсон байхад” гэж хэлсэн. Тэгсэн Л нь тоглосон юм гээд баруун ор руу явж хэвтсэн. Тэгээд орой 17 цагийн үед босоод Л, Б 2 Лийн баз Агийн тухай ярьж байгаад Л нь Аг дуудсан. Удалгүй А гаднаас орж ирээд юм ярьж сууж байгаад гарч яваад буцаж орж ирэхдээ 0,5 литрийн экс архи авчраад О, Л, Б, А бид нар 20 цаг хүртэл бүгд хувааж ууж дуусгачихаад А нь Лийг гэр рүү нь хүргэж өгнө гээд аваад явсан ба бид нар амрахаар хэвтсэн унтсан байсан. Нэг сэрсэн чинь А, Л 2 нэг шил архи авчирсан байсан. Тэгээд О, Б бид 3 босоод бүгд уг архиа ууж дуусгасан. Тэрнээс хойш дахиж архи уугаагүй амрахаар болоод би Бы хамт хүүгээ өвөртлөөд хойд талын орон дээр хамгийн араар би унтаад манай охин хөлд унтсан. Л, А нар газраар ор засуулаад унтахаар хэвтсэн. О нь баруун орон дээр унтахаар хэвтсэн. Тэгээд унтаж байтал надтай хүн бэлгийн харьцаанд ороод байх шиг байсан ба анхандаа Быг байна гэж бодоод байж байтал Б “чи хэнийг доромжлоод байгаа юм” гэхээр нь сэрээд хартал Л нь дээрээс босоод орноос буусан ба гэрлээ асаатал Л нь дээгүүрээ куртиктэйгээ, доогуураа өмд, түрсик нь өвдөг хүртлээ шувталсан, мөн миний өмд, түрсикийг өвдөг хүртэл нь шувталсан байсан. Тэгэхээр нь би уурлаад Быг 2-3 удаа цохиод “чи өвөртөлж унтчихаад хажуугаар нь хүн орж байхад мэддэгүй юм уу” гэхэд “би яаж мэдэх юм, юу солиороод байгаа юм” гээд байсан. Тэгээд Лийг “чи ямар арчаагүй юм, нөхөртэйгээ хүн унтаж байхад орж ирээд бэлгийн харьцаанд орлоо” гээд хэд хэдэн удаа цохиод хэлтэл “уучлаарай юун сүртэй юм” гэж хэлээд ус уучихаад гараад явсан. Тэгээд Бтай муудаад Лийн гэр рүү очно гэтэл А нь “яах гэж байгаа юм вэ, хүний амьдрал үймүүлнэ” гэхээр нь “чамд хамаагүй, миний амьдралыг ийм болгож байгаа юм чинь адилхан болгоно” гээд охиноо дагуулаад Лийн гэр рүү очтол гэртээ ирэээгүй байсан ба эхнэр Дамдинбазар нь хаалгаа тайлахаар нь “танай нөхөр намайг унтаж байхад бэлгийн харьцаанд орчихлоо” гэж хэлээд учраа ол гэтэл надтай хамт манайх руу ирсэн. Тэгээд Дамдинбазар нь өөрийнхөө утсаар цагдаа руу залгаад надаар яриулчихсан юм. Миний хувьд цагдаад гомдол гаргая гэж бодоогүй хамгийн гол нь эхнэрийг нь дуудаад учраа олъё гэж бодож байсан юм. Л нь бэлгэвч хэрэглээгүй гэж бодож байна. Миний үтрээнээс шингэн зүйл гарч байсан болохоор Л нь бэлгийн харьцаанд орж тавьсан байх гэж бодож байна. Тэр өдөр ямар нэгэн хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй байсан. Миний хувьд согтуу байсан. Надтай хүн бэлгийн харьцаанд орж байгааг мэдсэн боловч Л гэдгийг мэдээгүй. Быг надтай бэлгийн харьцаанд орж байна гэж бодсон. Тэгтэл Б уурлахаар нь “биш байна” гэдгийг нь мэдсэн. Миний хувьд уур хүрсэн нь би хамтран амьдарч байгаа хүнтэйгээ нэг оронд унтаж байсан. Мөн хажуугаар хүүхдүүд унтаж байхад давж ирээд бэлгийн харьцаанд орсонд уур хүрээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Хохирогч Д.Сийн Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гаргасан: “ Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн Дэмбэрэл овогтой С миний бие Сүхбаатар сумын 1 дүгээр багийн иргэн Батхүрэл овогтой Лээс хохирлын төлбөр болгон 1 000 000 төгрөг хүлээн авсан нь үнэн болно. Хойшид надад Лээс нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй” гэх хүсэлт /хх-ийн 41/
Гэрч Г.Агийн “...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар дээр байж байхад манай баз Л нь над руу утсаар яриад “би Дэнжид айлд байна ууж байна, хүрээд ирэх үү” гэхээр нь 18 цаг өнгөрөөгөөд байгаа газрыг нь заалгаад очсон. Тэгэхэд С гэдэг айлд хүмүүстэй байж байсан. Тухайн үед Л нь нилээн согтуу байсан ба ууж байсан архинаас нь 3 татсан. Лийг явъя гэсэн чинь архиа гаргачихаад хамт явъя гээд байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд Лийн архийг гаргахаар болоод газраар ор засуулаад хэвтсэн. Баруун орон дээр сүүлд нэрийг нь мэдсэн О унтсан. Харин хойд талын орон дээр Б ах Сийн хамт хэвтсэн. Би газраар хувцсаа тайлалгүй бүхлээрээ хэвтэж байгаад унтсан байсан ба гэнэт С нь муухай чарлаад босоод ирэхээр нь сэрээд хартал Лийг алгадсан. Тэгээд яаж байгаа юм гэхэд “Л нь намайг хүчиндлээ” гээд бахираад байсан. Тэгэхээр нь Лийг явж бай гээд явуулсан ба Б ахаас юу болсон талаар асуухад мэдэхгүй гэж байсан. Тэгээд С нь Лийн гэр рүү явна гээд гараад явсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Миний хувьд Л, С нар бэлгийн харьцаанд орсон эсэх талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн .../,
Гэрч Т.Дын “...2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнө 00 цаг 30 минутын үед манай хаалга нүдээд манай хүүхэд хэн бэ? гэсэн чинь ээжтэй чинь уулзах хэрэгтэй байна, нэг эмэгтэй хүн байна” гэж манай хүү надад хэлэхээр нь би “хаалга тайлаад өгчихөө” гэж хэлээд хаалгаа нээсэн чинь гаднаас хүүхдээ дагуулсан эмэгтэй хүн орж ирээд “танай нөхөр чинь надтай секс хийчихлээ. Манай нөхөр хүүхдийг даваад намайг хүчиндчихлээ” гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь би хүүхэд айчихна гээд хурдан гэрээсээ авч гараад “юу болсон юм вэ” гэж асуухад “танай нөхөр хүн доромжлоод би амьдрах гэж ядаж байна. Манай нөхөр болох хүний хажууд намайг доромжилсон. Тэгээд би зэвүү хүрээд миний амьдралыг сүйрүүллээ гээд би адилхан хэлэх гэж ирсэн юм. эмэгтэй хүн хэлэхгүй гээд яах юм вэ” гэж хэлсэн. Тэгээд такси бариад гэр рүү нь явсан. Гэрт нь очоод яасан талаар асуухад “юу ч болоогүй хоёр хүн муудуулаад, өөрөө согтуу байж” гээд хоорондоо хэрэлдээд байсан, би бол гомдолтой байна гээд намайг доромжилсон, хэлдэг газар нь хэлнэ гээд байхаар нь би хэл, хэл, шинжилгээ хийлгээд гараад ирэх байлгүй дээ. Харин та нар хүн гүтгэвэл өөрсдөө хэрэгт орно шүү” гэж хэлсэн. Цуг байсан нэг хүүхэн олон тоон дээр яриад байх юм надад хамаагүй би уугаагүй гэж хэлсэн “Манай нөхөр яг чамд хийсэн юм уу?” гэж асуухад “тиймээ яг хийсэн, би мэдэж байна. Миний өмдийг өвдөг хүртэл шувталсан байсан. Тэгээд манай нөхөр чи юу хийгээд байгаа юм бэ энэ бацаантай намайг доромжлоод байгаа юм уу” гээд хэлэхээр нь би нөхрийгөө байна гэж бодож байсан юм тэгээд надаас уучлалт гуйгаад ус уучихаад гарсан. Тэгээд хэрэлдээд цагдаатайгаа ярихгүй юу гэж хэлээд Соёлоод өгсөн. Тэгээд Соёлоо цагдаатай ярьсан. Тэгээд би нөхрийгөө өөр айлд очсон байж магадгүй гээд айлд очиход байхгүй байсан буцах замдаа Сий гэрээр ороод гарахад цагдаад ирсэн байсан. Манай гэрт С ирэхэд архи уусан нилээн согтуу байсан. Би Стэй найз биш 3 жилийн өмнөөс мэднэ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч Х.Б “...“...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цагт С над руу утсаар “хаана байна” гэхээр нь ээлжнээсээ буучихаад гэртээ байна гэхэд “хүрээд ир, манай 2 найз байна” гэсэн. Тэгээд Сийн Дэнжийн 21-01 тоотод байх гэрт нь ирэхэд Сийн хамаатаны дүү болох О мөн танихгүй нэг залуу гурвуулаа байсан. Тэр гурав 0,75 литрийн ерөөл архи хувааж уугаад бараг дуусаж байсан ба уг архийг би хувааж уусан. Архиа ууж байхдаа уг залуутай танилцахад Л гэж байсан ба Сүхбаатар сумын гаралтай С нэг газар цуг байсан гэж байсан. Тэгээд Л нь одоо ерөөл уухгүй, өөр архи ууна гээд картаа өгөөд Сийг дэлгүүр явуулж болор архи авчирсан. Уг архийг дөрвүүлээ хувааж 14 цаг хүртэл уусан. Тэгээд С бид 2 мөнгөө нийлүүлж байгаад 0,75 литрийн тайга архи авчирсан ба 16 цаг хүртэл уусан санаж байна. Тэгээд бага зэрэг амрахаар болоод С бид 2 хойд орон дээр хэвтсэн. Харин Л нь Отай баруун талын орон хэвтээд үнсэлдээд байсан, тэгтэл С нь гэгээн цагаан өдөр унтаж хэвтлээ гээд загнах гэхээр нь “чи дуугүй байж бай, насанд хүрсэн хүмүүс өөрсдөө мэдэж байгаа байх” гэсэн. Тэгээд С бид 2 хэвтэж байхад Л нь бид хоёрын өвөрт орж ирээд Сий хажууд хэвтэх гэсэн чинь С нь уурласан чинь Л нь босоод тоглож байхад гэж байсан. Тэгээд дахиад 0,75 литрийн экс архи авчирч уугаад миний хувьд бараг тасарсан байсан ба Лийн баз А /Амаа/ ирчихсэн байсан. Тэгээд сүүлд нэг 0,5 литрийн ерөөл архи авчирсан байсан. А бид 2 хуучин таньдаг болохоор хувааж уусан ба А нь бараг уугаагүй, С бид 2 хувааж уусан. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд С нь уурлаад босож намайг болон Лийг цохиж аваад байсан. Миний хувьд хагас дутуу санаад байна Сийн хэлж байгаагаар бид хоёрыг амарч байхад Л нь орж ирээд Сийг унтаж байхад бэлгийн харьцаанд орсон гэж байсан. Миний хувьд сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Гэрч Х.Огийн “...Унтаж байтал С бахираад байхаар нь сэрээд хартал Лийг хүчиндлээ гээд байсан. Тэгээд Л нь гараад явсан. С нь эхнэрт нь хэлнэ гээд охиноо дагуулаад яваад эхнэрийг нь дагуулж ирээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1414 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Сийн үтрээнээс авсан гэх арчдас, наац цаас болон хар цоохор өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн. 2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Сийн үтрээнээс авсан гэх цаас, арчдас болон дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн буюу эрэгтэй хүний, хучуур эсийн буюу эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоцыг тогтоов. 3. Шинжилгээнд ирүүлсэн Д.Сийн үтрээнээс авсан гэх цаас, арчдас болон дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Б.Лийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой ... локусын аллелиар тохирч байна. 4. Шинжилгээнд ирүүлсэн Д.Сийн үтрээнээс авсан гэх цаас, арчдас болон дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Х.Бы гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 14 локусын аллелиар тохирохгүй байна... “ гэх дүгнэлт /хх-ийн 25/,
ДНХ-ийн шинжилгээний дүгнэлт 1414-ийн хүснэгт /хх-ийн 26/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/
Шүүгдэгч Б.Лийн ам бүл, оршин суугаа хаягийн талаарх Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаар тодорхойлолт /хх-н 47/
Шүүгдэгч Б.Лийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас- /хх-ийн 49/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Л нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод хохирогч Д.Сийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь шүүгдэгч Б.Лийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Сэ, гэрч Г.А, Т.Д, Х.Б, Х.О нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1414 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Лийн бусдыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Л нь хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Лэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг бусдыг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Лэд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Лийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000 000 төгрөгийг хохирогч Д.Сэд төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Лэд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Сэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Лийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Лийг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Лэд мэдэгдсүгэй.
4. Ялтан Б.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Сэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 000 000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Лэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА