| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00197/И |
| Дугаар | 197 |
| Огноо | 2016-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 197
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би С.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох 3500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумд оршин суух *******ын ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2015 оны 01 сард Завхан аймгаас ******* гэдэг залуу ******* машин зарахаар манай суманд ирсэн юм. Тэгээд машин нь зарагдахгүй байжбайтал Солонгос улсад ажиллаж байсан дүү нь нас барсан цахилгаан мэдээ ар гэрээс нь ирсэн. Тэр үед *******ын машин зарагдаагүй ямарч мөнгөгүй байсан. Тэр мэдээг сонсоод *******ын даралт ихдэж маш цочирдсон тул анхан шатны эрүүл мэндийн тусламж хүртэл авсан. Ингээд мөнгөгүй зээл аваад өгчих хүн хүртэл хайгаад олоогүй. Тэгээд намайг өөрийн нэр дээрээ зээл аваадөгөөч 3-н сарын дараа гэхэд төлчихнө барьцаанд нь энэ машиныг аваад үлд гэж гуйхаар нь би банкнаас 3500000 төгрөгийг 2.4 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээл аваад *******ад 4-н сарын хугацаатай авлаа шүү гэж хэлээд өгсөн. Ингээд би машиныг нь аваад үлдсэн. ******* яваад 4-н сар болсон. Би утсаар яриад мөнгөө хийх хугацаа боллоо гээд нэхсэн чинь дахиад сунгаад өгөөч гээд 292000 төгрөг явуулсан юм. Түүнээс хойш 5-н сард ирээд одоо бэлэн мөнгө алга би машинаа өөрөө Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн сумаар яваад зарчихаад чиний мөнгийг өгье. Үхэл хагацал өвчин зовлонтой байхад ингэж тусалсан юм чинь чамайг хулихдахгүй найдвартай гэж хэлээд авч яваад машинаа зараад тэр чигтээ яваад одоо болтол сураггүй болсон. Түүнээс хойш утсаар ярихаар бололцоо болохгүй байна ямар ч байсан чамайг хохироохгүй гэж ярьсаар сүүлдээ 2016 оны 02 сараас хойш ярьж байсан дугаараа хаалгаад ямарч сураггүй таг чиг болсон гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын иргэн Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 01 сард ******* аймгийн ******* суманд машин зарахаар очсон. Энэ үед ар гэрт гачигдал гарсан. Буцах хэрэгтэй болсон учраас С.*******т машинаа зарахаар болж тал мөнгө болох 3000000 төгрөг авсан. Үлдэгдэл мөнгийг хавар өгөхөөр болсон. Машиныг бас өөр нэгэнхүн авах гэтэл би авсан гэж хэлээд өгөөгүй байсан. Ингээд авчихсан гэж бодоод ярьтал хавар авахаа больсон ирж машинаа зар гэсэн. Очоод тэр нутгаар зарах гэсэн боловч аваагүй. Тэгээд Баян-Өлгий аймаг руу машинаа авч яваад 2 сар болж байгаад малаарзарсан. Энэ хүнийг мал ав гэсэн боловч аваагүй. Машинаа зарах гэж2 сар болохдоо эрүүл мэнд муудаж ирээд 4 сар гаран эмнэлгээр явсан. Биеийн шалтгааны улмаас малаа зарж чадаагүй. Мал тарга хүчээ авахаар зарж байгаад мөнгийг нь өгнө. Иймээснамар 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор өгөх боломжтой. Энэ хугацаанаас өмнө боломжтой бол 3000000 төгрөгийг өгнө гэжээ.
Зохигчид 2016 оны 05-р сарын 30-ны өдөр шүүгчийн туслахын өрөөнд утсаар ярьж С.******* нь 3000000 төгрөг гаргуулахаар, үүнийхээ 1500000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны дотор, үлдэгдэл 1500000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор Н.*******аас авахаар эвлэрсэн гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдуулан 3500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Зохигчид 2016 оны 05-р сарын 30-ны өдөр шүүгчийн туслахын өрөөнд утсаар ярьж С.******* нь 3000000 төгрөг гаргуулахаар, үүнийхээ 1500000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны дотор, үлдэгдэл 1500000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор Н.*******аас авахаар тохиролцсоныг эвлэрсэн гэж үзэх үндэстэй байна.
Зохигчийн дээрх эвлэрэл нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох тэмдэгтийн хураамжийн тал хувь 35475 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. С.*******ын нэхэмжлэлтэй Н.*******ад холбогдох 3500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид ярилцажхариуцагч Н.*******аас 3000000 төгрөгийг гаргуулахаар, үүнийхээ 1500000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны дотор,үлдэгдэл 1500000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор авахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийн 35475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын төсвийн орлогын 090000941 тоот данснаас 35475 төгрөг,хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 35475 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатнышүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ