Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 74

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

 Шүүгдэгч  Э.Хүрэлчулууны өмгөөлөгч Ж.Цээсүрэн

 Шүүгдэгч А.Мэргэнбаатарын өмгөөлөгч Г.Эрдэнэбат

 Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Э.Хүрэлчулуун, ХА.Мэргэнбаатар нарт холбогдох 1930000900069 дугаартай  эрүүгийн хэргийг  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн 1-7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЛЮ87081672/ Сайнт овгийн Адилбишийн Мэргэнбаатар.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч, эрх  зүйч мэргэжилтэй, “Сувраа хүлэг” мал эмнэлэгт малын их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Баяншаргын 1-1 тоотод оршин суух,  ял шийтгэлгүй /РД:ЛЮ89032373/ Дов овгийн Энхжаргалын Хүрэлчулуун.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

  Шүүгдэгч А.Мэргэнбаатар нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Адуун чулуут” гэх газарт нутаглах иргэн А.Сэргэлэнбаатарын гэрт Э.Хүрэлчулуунтай маргалдсаны улмаас харилцан зодолдож хохирогч Э.Хүрэлчулууны  эрүүл мэндэд  “хүзүү нурууны хэсгийн хатгагдсан шарх, хамрын болон зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун гарын бугалганы болон зүүн гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн өнгөц түлэгдэлт, дээд эрүүний болон зүүн гарын шуу, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Адуун чулуут” гэх газарт нутаглах иргэн А.Сэргэлэнбаатарын гэрт А.Мэргэнбаатартай маргалдсаны улмаас харилцан зодолдож хохирогч А.Мэргэнбаатарын эрүүл мэндэд  “баруун мөрний хагас мултрал, хамар ясны шинэ хугарал, хамар болон эрүүний зулгарсан шарх, амны хөндийн салстын язарсан шарх, дээд доод эрүүний үүдэн шүдний сулрал, баруун бугалга далны хэсгийн хатгагдсан шарх, баруун тохойн түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус  холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч, хохирогч А.Мэргэнбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хөдөө Адуун чулуу гэх газар өөрийн төрсөн дүүгийнд байсан. Тэр өдрийн 15 цагийн орчимд намайг ганцаараа байхад Хүрэлчулуун хоёр туслахтайгаа ирж хоол идээд, манай  үхрийг тарьчихаад баруун хот руу тариа хийхээр явсан. Манай дүүг 17 цагийн орчимд гэртээ ирснээс хойш 10-20 минутын дараа Хүрэлчулуун хоёр туслахтайгаа хононо гээд ирсэн. Тухайн үед манай дүү нэг шил архи задлахад хажуу айлын Шинэбаяр гэх залуу, Хүрэлчулуун туслахынхаа хамт манай дүү бид нар 3 шил архи уусан. Тэгээд Шинэбаяр ах  гэртээ орж унтахаар явсны дараа морь яриад сууж байгаад маргалдсан. Хүрэлчулуун намайг ширээний зүүн талд сууж байхад алгадахаар нь би  яаж байгаа юи гээд босоод ирэхэд хамар руу цохисон. Тэгээд бид хоёр орны баруун талд зодолдоод салаад  байхад Хүрэлчулуунтай хамт архи уусан туслах нь  намайг унагаж  Хүрэлчулуун миний дээрээс хэд хэдэн удаа цохисон. Хүрэлчулуун орон дээр миний гарыг дээрээс нь дараад хугална гээд татаж байхад, туслах нь ард нөгөө гарыг минь дарчихаад хөдлөх боломжгүй байсан. Тэгэхэд манай дүү хүүхдээ хажуу айл руугаа оруулчихаад буцаж орж ирээд  боль гээд туслах залууг гаргахад Хүрэлчулуун бид хоёр гэрт үлдсэн. Би миний гар хөдлөхгүй байна гээд хэрэлдэхэд Хүрэлчулуун намайг хүзүүнээс боож гэрийн үүд рүү чирсэн. Тэгэхэд миний амьсгаа давчидан гэрийн зүүн урд  цэнхэр поошиг дээр байсан хайчаар нуруу, хүзүү рүү нь хатгаж тавиулсан. Хүрэлчулуун хайчийг зөрүүлж авснаа намайг цээжинд 2, ард далан дээр 2 удаа хатгасан.  Хүрэлчулуун баруун орон дээр, би зүүн орон дээр хэрэлдээд сууж байтал нөгөө хоёр залуу Төмөртогоог авчираад, тэгээд л энэ хэд явсан. Хүрэлчулуун гарахдаа чи намайг харж байгаарай, би чамайг заавал чирнээ гээд бархираад гарсан. Манай бэр одоо та гарахгүй шүү гэсэн.Миний гар хөдөлж чадахгүй байдалтай үлдсэн. Гэтэл маргааш нь Цагдаагийн газраас 09 цаг өнгөрөөгөөд намайг баривчилсан.Би Улаанбаатар хот эмчлүүлэхээр явсан замын зардал, шинжилгээний төлбөр, цаашид хагалгаа хийлгэх, шүд эмчлүүлэх зардал, өмгөөлөгчийн хөлс нийт 3 671 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Шүүгдэгч, хохирогч Э.Хүрэлчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 2 дугаар сарын 12-ны  өдрөөс эхэлж Сүхбаатар аймагт шүлхий өвчний вакцин хийгдэж эхэлсэн. Аймгаас 5 багаар ажиллахаар болж  Сүхбаатар сумын “Адуун чулуут” гэх газарт  би  1 багийг ахалж гарсан. Сэргэлэнбаатарынд 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой 15 цаг өнгөөрөөд очоод малд нь тарилга хийе гэхэд эзэн нь байхгүй байсан. Тэгээд гадаа байсан үхэрт нь тарилга хийж  ойролцооо 2 айлын малд вакцин хийсэн. Нэг айлд нь миний ханиадны эм очсон байсан тэрийгээ аваад 17 цагийн үед Сэргэлэнбаатарынд очиход Мэргэнбаатар ирсэн байсан.  Орой хоол цай  идэж байхад  Сэргэлэнбаатар архи задласан. Би хоолоо идчихээд ханиадны эмээ уусан тэгээд архинаас уугаагүй өгсөн. Хоёр дахь шил архи уугаад  Мэргэнбаатар, Сэргэлэнбаатар хоёрын согтолт нилээн өндөр болсон. Намайг архинаас уусангүй гэхээр нь би 2 дахь шилтэй архинаас ууж эхэлсэн. Машинд 0.75 граммын архи байсан тэрийгээ оруулж ирээд уусан. Хажуу айлын Шинэбаяр 0.5 литрийн архинаас уучихаад гэр рүүгээ орлоо гээд явсан. Тэгээд Мэргэнбаатар, Сэргэлэнбаатар нилээн согтчихоод намайг Ардчилсан намын гөлөг морь уядаг болоо юу гээд үг хаяж эхэлсэн. Би Сэргэлэнбаатартай морь яриад сууж байхад чи гөлөг,  аав чинь бас гөлөг байсан гэсэн. Тэгэхээр нь чи согтсон байна гэж хэлчихээд зурагт хараад суусан. Мэргэнбаатар ширээний хойд талд сууж байсан. Би баруун хойно нь сууж байгаад Мэргэнбаатараа чи зүгээр байгаарай гэхэд намайг орон дээр дарж унагаагаад дээрээс цохиж эхэлсэн. Тэгээд би ноцолдоход миний суга орчмоос 2 удаа хазсан. Гараараа нүүр үү цохиод байсан учир надад боломж байгаагүй. Бид 2 эргэлдээд орны хөл рүү ойчиход хөргүүртэй хоёр вакцин байсан. Тэр хоёр вакцины дээд талд 50 граммын 2 автомат шприз байсан нь унаж Мэргэнбаатар шпризэнд хатгуулсан. Би цээжнээс хазуулснаа тавиулах гэтэл тавихгүй байсан. Тэгээд би 2 мөрөн  дээр нь дарж босоход өмлөөд авсан. Би яаж байгаа юм бэ чи гээд 2-3 удаа алгадсан. Миний хамраас цус гараад   Мэргэнбаатарын дээрээс нь дуслаад байхаар нь   нойлын цаас авах гээд бостол А.Мэргэнбаатар араас үзүүртэй юмаар 2-3 удаа хатгаад авсан. Тэгээд би шилэн хүзүүгээ барихад гарын алга дагаад цус гарсан. Бид 2 зуралдаад халуун зуухны хажууд унасан. Тэгээд нэг сэрсэн хажуу айлын Адъяа эгч орж ирээд миний нүүрийг чийгтэй алчуураар арчиж байсан. Гаднаас Төмөрөө орж ирээд түргэн дуудчихлаа явъя гэсэн. Тухайн үед гэрт ямар хүмүүс байсаныг санахгүй байна. Анх бид хоёрыг муудахад Сэргэлэнбаатар болон түүний эхнэр, манай 2 туслах байсан. Тэгээд түргэн рүү явж байгаад түргэний эмчтэй замдаа таараад эмнэлэгт очиж  2 газраа оёдол тавиулсан.  Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд эм тариа бичиж өгсөн, боолтонд 14 хоног боолгосон. Хохирлын хувьд шүлхийн вакцинд явахад малын эмч нар өдрийн 36.000 төгрөгийн гэрээ хийж явдаг. Энэ хугацаанд би вакциндаа явж чадаагүй. Нийт хохиролдоо ажилгүй байсан хугацааны цалин болон эм тарианы зардал нийт 1 614 000 төгрөг нэхэмжилж байна гэв.

   Эрүүгийн 1930000900069 дугаартай хэргээс: 

 

Гэрч А.Сэргэлэнбаатарын “..Би өөрийн биеийн байдлаас болж аймгийн эмнэлэгт үзүүлэхээр болж өөрийн төрсөн ах А.Мэргэнбаатарыг мал дээрээ 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дуудаж малаа харуулж 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр би буцаж хөдөө гэр дээрээ очтол манай багийн малын эмч Хүрэлчулуун малд тариа хийгээд явж байсан бөгөөд тэр өдөр манай үхэрт тариа хийгээд маргааш нь манай хонинд тариа хийх ёстой байсан. Орой болсон болохоор бид нар манай гэрт нийт 3 шил архи хувааж ууцгаасан юм. Тухайн үед Хүрэлчулуун, Мэргэнбаатар хоёр хоорондоо адуу мал яриад сууж байсан юм. Гэтэл гэнэт Хүрэлчулуун нь Мэргэнбаатарыг эхлээд алгадаад авсан. Дараа нь дахиад нэг удаа нүүр рүү нь цохиод авсан. Үүнээс болж тэр хоёр манай гэрт зодолдож дээр доороо орсон. Гэтэл Хүрэлчулуун нь Мэргэнбаатарын гарыг манай баруун модон орны хөлний завсараар гарыг нь хийгээд хөшөөд байсан. Би Мэргэнбаатарыг дээрээс нь дараад байсан залууг болиулж гэрээсээ хөөж гаргаад удалгүй буцаад гэртээ ороод иртэл Мэргэнбаатар, Хүрэлчулуун хоёр манай гэрт цус нөж болчихсон Мэргэнбаатарын нүүр нь цус болчихсон, Хүрэлчулууны нуруу нь цус болчихсон байсан. Тэгээд би тэр хоёрыг болиулж салгасан. Хүрэлчулуун нь манай гэрт газар унтаж байтал цуг явж байсан хоёр залуу нь Төмөртогоог дагуулж ирээд аваад явсан. Манай гэрт ухаан алдаж унасан зүйл байхгүй. Унтаж байгаад сэрээд явсан. Өмсөж байсан пудволк нь цус болсон байсан. Хүрэлчулууны нуруу нь цус болсон байсан. Харин хаанаа ямар гэмтэл бэртэл авсан талаар би мэдэхгүй байна. Мэргэнбаатарын баруун гар нь хөдөлж болохгүй байна гэж байсан. Хамар дээр нь зулгарсан мөн үүдэн 3 шүд хөдөлсөн гэж надад хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 36 дугаар хуудас/

Гэрч Б.Төмөртогоогийн “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг “Адуун чулуут” гэх газар нутагладаг юм. 2019 оны 02 дугаар сарын 17-ны орой 01 цагийн үед манай найз малын эмч Хүрэлчулуунтай хамт явж байсан Пүрэвжав нь машинтай ирээд Хүрлээ ах хутгалуулчихлаа, алчих шиг боллоо гэхээр нь хаана байгаа юм бэ? гэхэд Сэргэлэнбаатарынд гэж хэлсэн. Тэгээд би машинд нь суугаад  гэрт нь 01 цаг 10 минутын үед ирээд Сэргэлэнбаатарын гэр рүү ороход Хүрлээ нь гэрийн баруун урд газар хэтвсэн ухаангүй байдалтай, газраар нилэнхүүдээ цус болсон байхаар нь түргэн дуудсан юм уу гэхэд дуудаагүй гэсэн. Тэгэхээр нь буцаж гэр рүү яваад утсаараа түргэн дуудчихаад Сэргэлэнбаатарын гэрт ирэхэд Хүрлээ нь бага зэрэг ухаан орсон байсан. Тэгэхээр нь шууд аваад явъя гэтэл Мэргэнбаатар нь явуулахгүй наадахыг чинь алчихъя гээд байсан ба Сэргэлэнбаатар нь боль гээд хориод байсан. Тэгээд арай хийж Хүрлээг аваад машинд суулгаад аймаг руу явж байгаад Төмөртэй овооны тэнд эмнэлгийн машинтай таарч Хүрлээг суулгаад аймаг руу эмнэлэгт ирсэн. Хүрлээ нь архи уугаагүй эрүүл байсан ба юунаас болж маргалдсан талаар асуухад “Ардчилсан намын гөлөг хэзээ морь ярьж, уядаг болсон юм мөн аавыг доромжлоод дайраад байхаар нь маргалдаад Мэргэнбаатар зодолдсон” гэсэн. Тэгтэл Мэргэнбаатар нь өөрийгөө хутгалсан гэж байсан. Зүүн чихний доор хүзүүнд, нуруунд, баруун эгэмд хутгалж, зүссэн мөн зүүн гарын тохой нь түлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

 Гэрч О.Пүрэвжавын “...2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Мэргэн гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/  айлд очиж үхрийг нь тарьчихаад буцаж Гэндэн гэх айлын хонийг нь тарьсан. Тэгээд буцаж Мэргэний гэрт 19 цаг өнгөрөөж ирээд хонохоор болсон. Учир нь тэдний үхрийг тарих байсан. Тэгээд хоол идээд сууж байж байхад Мэргэний дүү Сэргэлэнбаатар нь 0.75 литрийн “Ерөөл” архи гаргаж ирээд Мэргэн, Сэргэлэнбаатар, хажуу айлынх нь Шинээ нар хувааж уусан. Хүрэлчулуун ах ханиадтай гээд уруулаа хүргээд уухгүй өгөөд байсан. Тэрнээс хойш 3 шил 0.5 литрийн “Ерөөл” архи гаргаж ирээд тэр гурав уусан. Хүрэлчулуун ахын хувьд тэд нартай морь яриад сууж байсан. Миний хувьд унтах гээд хөнжилдөө хэвтэж байсан. Тэгтэл 00 цагийн үед Мэргэн нь Хүрэлчулуун ах руу агсараад “Ардчилсан намыг гөлөг хэзээ морь ярьдаг болсон юм” гэтэл Сэргэлэнбаатар нь би чамайг мэдсэн шүү чи уухгүй өгөөд байна гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Мэргэн нь Хүрэлчулуун ах руу дайраад хоорондоо зодолдоод зууралдаад байсан. Тэгтэл Сэргэлэнбаатар нь наадахыг чинь хутгалаад алчихъя гээд хутга авах гэхээр нь Батманлай бид хоёр хорьтол та хоёрыг ална гээд хоолны шкафны шургуулганаас том хутга аваад хөөхөөр нь гараад зугтаасан. Сэргэлэнбаатар нь бид хоёрыг гэрээсээ урагшаа ойролцоогоор 50 метр орчим хөөсөн. Тэгээд буцаад явахаар нь бид хоёр машин руугаа очиж Мэргэнбаатарын хажуу айлын эгч Адъяаг сэрээж болсон асуудлыг хэлчихээд гэр рүү нь ороход Хүрэлчулуун ах гэрийн баруун урд Мэргэн намайг хутгалчихлаа үхлээ гээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаа асаагаад Төмөртогоо ахад очиж хэлээд дагуулж ирсэн. Тэгээд гэр рүү ороход гэрийн баруун урд Хүрэлчулуун ах толгой нь баруун урагш харсан хөл нь зүүн урагш харсан ухаангүй байдалтай шалаар нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд буцаж Төмөртогоо ахын гэр рүү нь явж утсаар эмнэлэг рүү ярьчихаад Мэргэний гэрт очиход Хүрэлчулуун ах сэргэхээр нь шууд аймаг руу авч явж байгаад Төмөртэй овооны тэнд түргэний машинтай тааралдаж Хүрэлчулууныг суулгаж аймаг руу авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 29 дүгээр хуудас/

Гэрч А.Энхтуяагийн: “...2019 оны 02 дугаар сарын 16-ны орой гэгээ тасарсны дараа малын эмч Хүрлээ гэх залуу өөр хоёр танихгүй залуугийн хамт манай гэрт ирсэн. Тэгээд манайд нийт 3 шил архийг манай нөхөр А.Сэргэлэнбаатар, А.Мэргэнбаатар, Хүрлээ мөн танихгүй 2 залуу, мөн манай баруун айлын Шинэбаяр нар хувааж ууцгаасан. Гэтэл малын эмч Хүрлээ нь баярхасан юм ярьж А.Мэргэнбаатар ахтай маргалдаж байгаад гэнэт А.Мэргэнбаатар ахыг цохиод авсан. Үүнээс болж хоорондоо маргалдаж байгаад манай гэрийн баруун орон дээр зодолдоод байсан. Мөн Хүрэлчулуун нь Мэргэнбаатар ахын гарыг нь хугална гээд орны хөлд баруун гарыг нь дараад байсан. Тухайн үед гэрт байсан хүмүүс тэр хоёрыг салгах гээд дийлээгүй. Мөн манай хүүхэд айгаад уйлаад байхаар нь авч гараад эргээд ороод иртэл Хүрлээгээс цус гарчихсан, хаанаас нь цус гарч байсан талаар би мэдээгүй. Мөн намайг гаднаас орж ирэхэд гэрт байсан хүмүүс байхгүй байсан. Хүрлээ нь тухайн үед манай гэрт дан пудволктой сууж байсан. Нуруу орчим хэсгээс нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, 31 дүгээр хуудас/

Гэрч М.Батманлайгийн: “...Би Э.Хүрэлчулуун ахтай гэрээ хийж 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхэлж малын тарилга хийж явж байгаа юм. 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Адуун чулуут” гэх газар нутаглах А.Мэргэнбаатар гэдэг айлын үхэрт тариа хийсэн. Маргааш нь хонинд нь тариа хийхээр болж тэдний гэрт хонохоор болж Сэргэлэнбаатар гэдэг ах 1 шил архи задалж дараа нь хажуу талын айлынх нь хүн мөн 1 шил архи задалж ууцгаасан. Сүүлд Хүрэлчулуун ах машиндаа байсан нэг шил архийг Мэргэнбаатар, Сэргэлэнбаатар нар хувааж ууцгаасан. Харин С.Шинэбаяр гэдэг хажуу талын айлын хүн ууж байгаад яваад өгсөн. Архи ууж байхад Сэргэлэнбаатар, Хүрэлбаатар хоёр хоорондоо морь ярьж байтал хажуунаас нь Мэргэнбаатар нь орж ирээд Ардчилсан намын гөлөгнүүд морь ярих болоогүй гээд байсан. Мөн чи чаддаг юм бол намайг нэг цохиод авчих гээд байсан. Үүнээс болоод Хүрэлбаатар нь Мэргэнбаатарын цээж рүү гараараа түлхэтэл Мэргэнбаатар нь Хүрэлбаатарыг гэрийнхээ баруун орон дээрээ дарж аваад толгой руу цохиод байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гэтэл Сэргэлэнбаатар нь Мэргэнбаатарыгаа наадахаа ал гээд байсан. Мөн Пүрэвжав бид хоёрыг зодож гээд гэрээсээ тууж гаргасан. Тэгээд би гаднаас нь машинаа асаагаад ойролцоо нутаглах Төмөртогоо гэдэг айл руу очиж Мэргэнбаатар, Хүрэлбаатар нар зодолдоод байна гэж хэл хүргэж буцаад Төмөртогоогийн хамт очиж Пүрэвжав, Төмөртогоо хоёр гэр рүү орж Хүрэлбаатарыг авч гарч ирсэн. Би дотогш гэр рүү нь ороогүй. Хүрэлбаатар нь гарч ирэхдээ Төмөртогоо, Пүрэвжав хоёрыг түшээд гадуур хувцсаа өмсөөд гарч ирсэн. Би А.Мэргэнбаатар, Э.Хүрэлбаатар нарыг орон дээр зодолдож эхлэх үед л гараад явсан болохоор Мэргэнбаатарын биед ямар хохирол учирсан талаар хэлж мэдэхгүй байна. Харин Хүрэлбаатар ахын хүзүү болон нуруун дээр нь үзүүртэй зүйлээр хатгасан шарх, аль шанаа гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан нэг талын шанаа нь зулгарсан байсан. Өөр гэмтэл бэртэл учирсан талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 107 дугаартай: Э.Хүрэлчулууны биед хүзүү нурууны хэсгийн хатгагдсан шарх, хамрын болон зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун гарын бугалганы болон зүүн гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн өнгөц түлэгдэлт, дээд эрүүний болон зүүн гарын шуу, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь дээд эрүүний болон зүүн гарын шуу, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн урагдсан шарх, хамрын болон зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун гарын бугалганы болон зүүн гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн өнгөц түлэгдэлт бүхий гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, хүзүү нурууы хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл нь ир хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт / хх-ийн 50-51 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 108 дугаартай: А.Мэргэнбаатарын биед баруун мөрний хагас мултрал, хамар ясны шинэ хугарал, хамар болон эрүүний зулгарсан шарх, амны хөндийн салстын язарсан шарх, дээд доод эрүүний үүдэн шүдний сулрал, баруун бугалга далны хэсгийн хатгагдсан шарх, баруун тохойн түлэгдэлт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл баруун мөрний хагас мултрал, хамар ясны шинэ хугарал, хамар болон эрүүний зулгарсан шарх, амны хөндийн салстын язарсан шарх, дээд доод эрүүний үүдэн шүдний сулрал бүхий гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр,  дээд эрүүний болон зүүн гарын шуу, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн урагдсан шарх, хамрын болон зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, баруун тохойн түлэгдэлт бүхий гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, баруун бугалга далны хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл нь ир хүчин зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуудас/

 

Шүүгдэгч А.Мэргэнбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/

Шүүгдэгч Э.Хүрэлчулууны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч А.Мэргэнбаатар  нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Адуун чулуут” гэх газарт   Э.Хүрэлчулуунтай маргалдсаны улмаас харилцан зодолдож хохирогч Э.Хүрэлчулууны   эрүүл мэндэд  “хүзүү нурууны хэсгийн хатгагдсан шарх, хамрын болон зүүн нүдний доод зовхины хэсгийн зөөлөн эдийн няцралт, баруун гарын бугалганы болон зүүн гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн өнгөц түлэгдэлт, дээд эрүүний болон зүүн гарын шуу, баруун мөр, цээжний зүүн хэсгийн зөөлөн эдийн урагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч А.Мэргэнбаатарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Э.Хүрэлчулуун, гэрч  А.Сэргэлэнбаатар, Б.Төмөртогоо, О.Пүрэвжав, А.Энхтуяа, М.Батманлай нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтанд гаргасан  мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны  107 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Э.Хүрэлчулуун нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Адуун чулуут” гэх газарт  А.Мэргэнбаатартай маргалдсаны улмаас харилцан зодолдож  хохирогч А.Мэргэнбаатарын эрүүл мэндэд  “баруун мөрний хагас мултрал, хамар ясны шинэ хугарал, хамар болон эрүүний зулгарсан шарх, амны хөндийн салстын язарсан шарх, дээд доод эрүүний үүдэн шүдний сулрал, баруун бугалга далны хэсгийн хатгагдсан шарх, баруун тохойн түлэгдэлт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн  болох нь шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарын  мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч  А.Мэргэнбаатар, гэрч А.Сэргэлэнбаатар, Б.Төмөртогоо, О.Пүрэвжав, А.Энхтуяа, М.Батманлай нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцааатанд гаргасан мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  108 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч  Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

            Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч  Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Прокуророос Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарт ял шийтгэл оногдуулахад  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч нарын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  нарын  мэдүүлэг, хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон тул  А.Мэргэнбаатар, Э.Хүрэлчулуун нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500 000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Э.Хүрэлчулуун 1 614 904 төгрөг, хохирогч А.Мэргэнбаатар  3 671 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд   шүүгдэгч А. Мэргэнбаатараас 178904 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Хүрэлчулуунд, шүүгдэгч Э.Хүрэлчулуунаас  119 000 төгрөгийг гаргуулж  хохирогч А. Мэргэнбаатарт тус тус олгох нь зүйтэй байна.Хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч нарын хөлсийг хэрэгсэхгүй болгон, гэм хор учруулсанаас хөдөлмөрийн чадвар алдсан, цаашид эмчлүүлэх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдахаар тогтов.

 

Шүүгдэгч А.Мэргэнбаатар, Э.Хүрэлчулуун нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт  бичгийн  баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,   эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар хаймран бариултай монгол хайчийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD-г хэрэгт хавсарган үлдээхээр  тус тус дурдав.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Сайнт овгийн Адилбишийн Мэргэнбаатар, Дов овгийн Энхжаргалын Хүрэлчулуун нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мэргэнбаатарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар,

           Шүүгдэгч Э.Хүрэлчулууныг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Мэргэнбаатар, Э.Хүрэлчулуун нарт  оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Мэргэнбаатар, Э.Хүрэлчулуун  нар  торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримт CD-г хэрэгт хавсарган үлдээж,  хар хаймран бариултай монгол хайчийг устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардалд шүүгдэгч А. Мэргэнбаатараас 178904 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Хүрэлчулуунд, шүүгдэгч Э.Хүрэлчулуунаас  119 000 төгрөгийг гаргуулж  хохирогч А. Мэргэнбаатарт тус тус олгосугай.

                8. Шүүгдэгч, хохирогч А.Мэргэнбаатар, Э.Хүрэлчулуун  нарын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгч нарын хөлсийг хэрэгсэхгүй болгон, гэм хор учруулсанаас хөдөлмөрийн чадвар алдсан, цаашид эмчлүүлэх зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

           9. Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нар  нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, тэдний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02                      2019/ШЦТ/78                                Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

 Шүүгдэгч Б.Сүхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Б.Сүхбатад Х холбогдох 1930000000106 дугаартай  эрүүгийн хэргийг  2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Өлзий гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЛЮ93050737/ Боржигон  овгийн Баярсайханы Сүхбат

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

 Шүүгдэгч Б. Сүхбат нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Өлзий гэх газарт хохирогч А.Рэнцэнг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт   холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Сүхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Эрүүгийн 193 0000000 106 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Б.Сүхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед найз Н.Ганбатын гэр рүү очиж, Ганбаттай нэг шил архи хувааж уусан. Гэтэл 19-20 цагийн орчим Ганбатын найз гэх Баасандорж нь миний танихгүй А.Рэнцэн гэх залуутай хамт ирсэн. Тэгээд Баасандоржийн авчирсан 2.5 литрийн 2 пиво хувааж ууж байтал Амгалан гэх залуу гэртээ ирэхгүй байна гэж эхнэр нь Ганбат руу залгахаар нь А.Баасандорж, Н.Ганбат, Рэнцэн бид 4 хайхаар явсан. Гэрт нь очоод байж байтал Амгалан нь худаг дээр мотоцикл эвдэрсэн гээд явган ирсэн. Тэгээд бид нар буцаад Ганбатын гэр рүү нь очтол Ганбатын эхнэр хүүхэд нь байхгүй, Нэргүй гэдэг айл руу яваад өгсөн байсан. Ганбат эхнэр хүүхдээ авчирна гээд Баасандоржтой хамт явсан. Харин А.Рэнцэн бид хоёр машинаас нь буугаад үлдсэн. Тэгээд би А.Рэнцэнтэй маргалдаж муудаж байгаад биед нь хохирол учруулсан нь үнэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Хохирогч А.Рэнцэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн орчим аймгаас гарч 20 цаг гэж Өлгий гэх газарт очсон. Н.Ганбатын гэрт А.Баасандорж тэр хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн бололтой халамцуухан байж байтал Н.Ганбат, А.Баасандорж хоёртой архи уусан Амгалан гэдэг хүн гэртээ ирээгүй байна гэж Амгалангийн эхнэр нь Н.Ганбат руу залгасан. Тэгээд Амгаланг согтуу гэртээ очоогүй болохоор нь замдаа янз бүр болсон байж магадгүй гээд Амгалангийн гэр рүү А.Баасандоржийн машинтай явсан. Тэгээд очоод байтал Амгалан худаг дээр мотоцикл нь болохгүй болсон гээд явган хүрээд ирэхээр нь бид нар буцаад Н.Ганбатын гэр рүү иртэл Н.Ганбатын эхнэр нь хүүхдээ аваад саахалт айл руугаа яваад өгсөн байхаар нь Б.Сүхбат бид хоёр машинаас бууж үлдэж А.Баасандорж, Н.Ганбат хоёр явсан. Гэтэл гэнэт Б.Сүхбат нь миний нүүр рүү гараараа цохиж, намайг газар унагаж нүүр рүү олон удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдсэн чинь Ганбатын гэрт ороод ирсэн байсан. Тухайн үед би өөрөө ухаан алдсан байсан. Удалгүй Н.Ганбат нь эхнэр хүүхдээ аваад А.Баасандоржийн хамт ирсэн. Тэгээд А.Баасандорж намайг зодуулсныг мэдээд аймагт авчирч эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

 

Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хөдөө гэртээ эхнэр хүүхэд болон Б.Сүхбат гэдэг найзтайгаа  байхад манай багын найз болох А.Баасандорж нь Рэнцэн гэх найзтайгаа хамт ирсэн. Ирэхдээ 2.5 литрийн 2 пиво авчирсан бөгөөд тэрийг нь Рэнцэн, Сүхбат, Баасандорж бид 4 хувааж ууцгаасан. Манай эхнэр Төгсөө нь саахалт айл болох Нэргүй гэх айл руу орой 20 цагийн орчим явсан бөгөөд 21 цаг өнгөрөөгөөд Баасандорж бид хоёр манай эхнэрийг айлаас авахаар машинтай яваад 10-20 минут болоод буцаад гэртээ хүрээд ирэхэд Рэнцэн, Сүхбат хоёр хоорондоо зодолдсон бололтой Рэнцэнгийн нүүр ам нь цус болчихсон, зүүн нүд нь хавдсан бололтой харагдаж байсан. Тэгээд Баасандорж нь Рэнцэн гэгчийг аймаг руу аваад явсан. Зүүн нүд нь хавдчихсан хамрыг нь цохисон юм уу гэж харсан. Би Рэнцэнг сайн хараагүй удалгүй шууд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/

 

Гэрч А.Баасандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг: “...2019 оны 4 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн орчим найз Рэнцэнгийн хамт Ганбатын хөдөө гэр рүү явж очсон. Тухайн үед Ганбат нь эхнэр хүүхэдтэйгээ болон найз гэх Сүхбаттай сууж байсан. Тэгээд би аймгаас авч очсон 2.5 литрийн 2 пиво хувааж ууцгаасан юм. Орой 20 цаг өнгөрөөгөөд Ганбатын эхнэр Төгсөө нь саахалт айл болох Нэргүй гэдэг айл руу яваад өгсөн байсан бөгөөд Төгсөөг Ганбат бид хоёр орой 22 цагийн үед очиж авахаар яваад 10-20 минут болоод буцаад иртэл Ганбатын гэрт үлдсэн Рэнцэн, Сүхбат хоёр нь хоорондоо зодолдсон байдалтай Рэнцэнгийн нүүр ам нь хавдчихсан байсан. Юунаас болж тэр хоёр хоорондоо маргалдаж муудсан талаар би мэдээгүй. Уг нь өмнө нь пиво ууж байхад тэр хоёр хоорондоо маргалдаж муудсан зүйл огт болоогүй. Ганбат бид хоёрыг Нэргүй гэх айл руу яваад ирэх хооронд л тэр хоёр хоорондоо зодолдсон байсан. Аль нүд гэдгийг нь санахгүй байна. Нэг нүд нь хавдаж улайсан, нүүр нь энэ тэндээ халцарсан, хавантай, байсан. Хөдөөнөөс ирж байхдаа надад толгой өвдөөд байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  6 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 216 дугаартай А.Рэнцэнгийн биед тархи доргилт, дух, зүүн гарын шууны хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод, зовхины цус хуралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн  13-14 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Сүхбатын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50 дугаар   хуудас/

 

Хохирогч А.Рэнцэнгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51 дүгээр  хуудас/

А.Рэнцэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39 дүгээр хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Сүхбат нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Өлзий гэх газарт хохирогч А.Рэнцэнг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух зүүн гарын шууны хэсгийн зулгаралт зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Б.Сүхбатын   мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч А.Рэнцэн,  гэрч А.Баасандорж, Н.Ганбат  нарын мөрдөн байцаалтанд гаргасан  мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дугаар сарын 19-ний өдрийн 216 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч  Б.Сүхбатад  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Сүхбатын  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

            Шүүгдэгч Б.Сүхбатын  энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Сүхбатын   хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч  Б.Сүхбатад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

            Прокуророос Б.Сүхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Сүхбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Сүхбатад  ял шийтгэл оногдуулахад  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т  зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь  хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Шүүгдэгч Б.Сүхбатын   үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Б.Сүхбатын  үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн   мэдүүлэг, хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдсон тул  улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500 000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Шүүгдэгч Б.Сүхбат   нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт,   иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Рэнцэнд эмчилгээний зардал  600 000 төгрөг төлсөн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.5 дугаар зүйлийн 9,  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон  овгийн Баярсайханы Сүхбатыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Сүхбатыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сүхбатад  оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Сүхбат нь   торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сүхбатад таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурьдсугай.

         

           6. Шүүгдэгч Б.Сүхбат   нь энэ хэрэгт   цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт,   иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Рэнцэнд эмчилгээний зардал  600 000 төгрөг төлсөн, хохирогч  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

          7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8  . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Ш.Алтансүх нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 5-9 тоот хашаанд 2018 оны 06 дугаар сарын 01-ний  өглөө 08 цагийн үед архи уусан үедээ хохирогч П.Оюунзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.Оюунзул мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.06.04-ний өдрийн 314  дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа П.Оюунзулыг санаатай зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

           

            Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт ял шийтгэл оногдуулахад  анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

            Шүүгдэгч  Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Н.Ууганбаярт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял,

 

гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлаж шүүгдэгч Э.Б-эд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхын үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч П.Оюунзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 / долоон зуун /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Оюунзул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Үржин овогт Бүлтэнгийн Эрдэнэбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхыг 700 / долоон зуун /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/  жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт мэдэгдсүгэй.

 

          5. Ялтан Э.Хүрэлчулуун, А.Мэргэнбаатар нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Оюунзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхбаяр, Ш.Алтансүхт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй        

         

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  зэргийг харгалзан  Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6  /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

   Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв. 

 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

           

          3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.

 

          4. Ялтан  М.Батболд, Х.Бадамсэрээжиднар   цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй          

         

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас  хойш 14 хоногийн  дотор  Сүхбаатар  аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж

 

 

заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА