| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00201/И |
| Дугаар | 201 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 201
Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг
батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Д.*******ийн нэхэмжлэлтэй Я.*******д холбогдох 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие 2016 оны 03 сарын 09-ний өдөр ажлын байрандаа байхад иргэн Я.******* орж ирээд хөмсөгний будагны үлдэгдэл 12000 төгрөгийг нэхэж ирсэн. Би өмнө нь хөмсөгний будагны 22000 төгрөгийг өгсөн бөгөөд /нийт үнэ 35000/ үлдэгдэл 13000 төгрөгөнд ******* үйлчилгээ хийлгэсэн байсан тул тооцоо дууссан гэж бодож байсан. Тэгээд мөнгө нэхээд байхаар нь бүтэн будаг өгье гэсэн боловч үг хэлээр ажлын байран дээр үйлчлүүлэгчдийн өмнө доромжлоод байхаар нь зугтаад гарах гэсэн чинь гарнаас бариад хуруу эргүүлж нугалж дарсан. Хайч, машин барьдаг хурууг минь гэмтээсэн учир ажлаа хийж чадахгүй долоо хоносон. Өдрийн дундаж орлого 30.000-50.000 төгрөг байдаг. Ажлаа хийж чадаагүй долоо хоногийн ажлын орлого гаргуулж авахыг хүсч нэхэмжлэв гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Я.******* хариу тайлбартаа: Иргэн Д.******* 2015 оны 08-р сарын 30-ны өдөр ОХУ-д үйлдвэрлэсэн хөмсөгний будаг надаас авч 2016 оны 04 сарын 26-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй удаа дараа нэхэж очиход маргааш ир мөнгөгүй гэх мэт тайлбар тавьж өгөхгүй удаасны улмаас маргалдаж Д.******* намайг хэл амаар доромжлон гар зайл чамд төлөх төлбөр тооцоо байхгүй явж үз гэх мэтээр доромжлон түлхэж өшиглөж маргалдаж байх үедээ цагдаа дуудсан байсан. Улмаар цагдаагийн газар очиж шинжээч эмчид нь үзүүлж тухайн асуудлыг шийдүүлсэн. Тухайн үед хүний гар хуруу ноцтой гэмтэж бэртсэн зүйл болоогүй энэ нь ч цагдаагийн газрын эмчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа. Ийм учраас тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Я.******* бид харилцан тохиролцсоны үндсэн дээр 80.000 төгрөгийг 2016 оны 6, 7 дугаар сард багтаан төлж дуусгана гэж эвлэрлийн гэрээг байгуулав гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь Я.*******д холбогдуулж 210.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 80.000 төгрөгөөр тогтон эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Я.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож 80.000 төгрөгийг 2016 оны 6, 7-р саруудад багтааж өгч авахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6950 төгрөгийн 4550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж 2400 төгрөгийг төрийн сангийн 090000941 тоот данснаас, 4550 төгрөгийг хариуцагч Я.*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ