Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 202

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Д.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын *******тай багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Миний бие Д.******* 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байсан. Би тэтгэвэрт гарах нас болоод Нийгмийн даатгалын хэлтэст бичиг баримтаа бүдүүлж өгөх гэтэл ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн. Иймд миний 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарыг дуустал ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Би Завхан аймгийн ******* суманд мал маллан амьдардаг, хүн бүл цөөтэй, 2 зээгээ харж байгаа юм. Иймд миний нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох шүүх хуралдааныг намайг байхгүйгээр хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Д.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаартүүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.******* нь 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завханаймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 30-ний өдрийн А/406 тоот лавлагаанд Д.******* нь 1981-1989 онд ******* сумын Шинэ-цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч, ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн хөлс тооцсон 70-р данс манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй юм. Жич: 1985 онд галын аюулд өртсөн гэжээ.

Түүний 1980 оны 06-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс МАА-н *******тай багт малчнаар томилов гэсэн бичилт хийгдсэн, мөн дэвтэрт 1981 оны 0 сараас 1989 оны 12-р сарыг дуусталх хугацаанд ажил хийж цалин авч байсан бичилтүүд хийгдэж сар бүрт олгов тэмдэг дарагдсан байна.

Дээрх хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн хүсэлт гаргагч Д.*******ыг 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байснаартогтоох үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар мал маллаж байсан болох нь гэрч Б.*******гийн ******* 1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас аав ээжтэйгээ ******* сумд шилжиж ирж байсан юм. Тэгээд 1980-1982 он хүртэл аав ээжийн хамт мал маллаж байгаад 1982 онд ******* гэж хүнтэй гэр бүл болж байсан юм. ******* бид хоёр найзууд юм. Тэрнээс хойш ******* ******* хоёр маань тасралтгүй нэгдэл нийгмийн мал малласаар ирлээ. Би ч гэсэн 1980 оноос мал дээр гараад тэрнээс хойш тасралтгүй Шинэ цэцэрлэг нэгдэл, компаний малыг малласаар одоо хувийнхаа малыг маллаж байна. Бид нэг дор олон жил мал малласан айлууд, одоо ч гэсэн тийм л байна даа гэсэн мэдүүлэг,

Гэрч Ч.*******гийн ******* 1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хүнтэй суугаад аав ээжтэйгээ ******* сумд шилжиж ирж байсан юм. Тэрнээс хойш Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад нэгдлийн бог мал маллаж байсан юм. Би Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд 1979 оноос 1993 онуудад жолооч хийж байгаад 1993 оноос хойш мал дээр гарсан одоог хүртэл мал маллаж байгаа хүн байна. *******ын нөхрийг ******* гэдэг юм. Эднийх 1980 оноос хойш тасралтгүй нэгдэл компаний малыг малласан айл, одоо ч гэсэн малаа малласаар байна гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.*******гийн ******* 1980 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас хүнтэй суугаад шилжиж ирж байсан юм. Тэрнээс хойш Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад нэгдлийн бог мал маллаж байсан юм. Манайх мөн тус багт мал малладаг, манайхан айл аймаг олон жил явсан улсууд юм. *******ын нөхрийг ******* гэдэг юм. Эднийх 1980 оноос хойш тасралтгүй нэгдэл компаний малыг малладаг байсан, одоо ч гэсэн малаа малласаар байна. Энэ жил улсын сайн малчин болсон айл байгаа юм гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ыг 1981 оны 0 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдөрхүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн *******тай бригадад мал маллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ