| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00206/И |
| Дугаар | 206 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 206
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Г.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... овогт ..................... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь Завхан аймгийн ............. сумын ......................... 1979 оны 6 сарын 14-нд төгссөн. Улмаар ******* сумын .................. нэгдэлд аав ................... хамт 1979 оны 2 сарын 3-наас 1982 оны 6-р сарын 10-н хүртэл мал маллаж, 1982 оны 6-р сарын 10-наас 1985 оны 8-р сарын 16-ныг хүртэл хугацаанд цэргийн албыг ардын армийн 166-р ангид хаасан. 1985 оны 8-р сарын 17-ноос 2016 оны 4-р сарын 19-н хүртэл малаа маллаж байна. 1988 оны 11-р сарын 19-нд ................. гэр бүл болж өдий хүртэл мал маллаж байна.
Миний бие хөдөө мал малладаг. Бүл зав муутай учраас намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь 1979 оны 06-р сарын 14-нөөс 1982 оны 06-р сарын 10-н хүртэл, 1985 оны 08-р сарын 17-ноос 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн . сумын ........................ нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Г.******* нь 1979 оны 06 дугаар сарын 14-нөөс 1982 оны 06-р сарын 10-н хүртэл, 1985 оны 08-р сарын 17-ноос 1988 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан талаар баримт байхгүй байна. Харин 1989 оны 12-р сарын 30-ны өдрийн Завхан аймгийн ....................... өр авлагын тайланд ...байгууллага хүмүүсийн овог, нэр гэсэн хэсэгт ...................... гээд гүйлгээ 7570 төгрөг... гэсэн бичилт хийгдсэн байдал нь 1989 оны 12-р сарын 31-нд ажиллаж байсан гэж үзэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч Г.******* би аав ........... хамт мал маллаж байсан гэж байгаа бөгөөд 1979, 1982, 1985, 1986, 1988 онуудын Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн өр авлагын 701 дугаар данс, тайлан нь ........... нэрээр гарч ирсэн байдал, мөн гэрч ******* ...******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад бог мал малладаг байсныг мэднэ. Аавыг нь *******, ээжийг нь Өлзий гэж байсан. Би уул нь 1956 онд төрсөн. Манайхан нэг нутаг усанд их олон жил айл саахалт явж хамтдаа мал малласан улс байгаа юм. Нэгдэл тартал мал малласан. 1990-ээд оны үед явагдаад бүгд хувийн малаа авч тарцгаасан. Багаасаа мал малласан. Тэгээд 1990 он хүртэл мал малласан. 1983 онд цэрэгт явж байсан бодогдож байна. ...зургийг харахад бид нарын зураг байна. Хэдэн онд авахуулсныг мэдэхгүй. Өвөл авахуулж байсан. Жин тээгээд сум орж ирж байх үед авахуулса болов уу гэж бодогдож байна. ******* арын эгнээний баруун гар талаас 2 дээр зогсож байна. Би арын эгнээний захад зүүн гар талд зогсож байна. Дараагийн зураг нь ямар үйл явдлаар авахуулсныг мэдэхгүй. Төлчдийн чуулга уулзалт гэж сумын төв дээр болдог байсан. Тэр үеэр авахуулсан байх. Баруун гар талын захад сууж байна. ... Тасарлтгүй мал малласан. Одоо ч гэсэн малтай байгаа... гэсэн, гэрч Т.******* ...Надаас 3 дүү 1963 онд төрсөн хүн байх ёстой. Тэгэхээр 1979 оноос эхлэн мал малласан болов уу тэгээд 1990 он хүргэсэн. Түүнээс хойш хувийн малаа одоо хүртэл маллаж байгаа. Аавыг нь ******* гэдэг юм. Эдгээр зургууд нь нутгийн хүмүүсийн зураг байна. Хэдэн онд авахуулсныг мэдэхгүй. Төлчин эмэгтэйчүүд гэж цуглардаг байсан. Тэр үед залуучууд бид бас цугларч үзвэр үйлчилгээнд оролцдог байсан. Тэр үед авахуулсан зураг байна. Би арын эгнээний баруун гар талаас 3 дээр зогсож байна. ******* мөн арын эгнээний баруун гар талаас 2 дээр зогсож байна. Дараагийн зураг нь сумын төв дээр гэрийнхээ гадаа авахуулсан зураг байна. ******* баруун гар талын захад сууж байна. Би энэ зурганд байхгүй байна. Ямар үйл явдлаар авахуулсныг мэдэхгүй... гэсэн, гэрч Ж.Авирмэдийн ...******* Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад бог мал малладаг байсныг мэднэ. Намайг бригадад ажиллаж байх үед жин тээж байсан. Голдуу бог мал маллаж байсан. 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс ирж байсан. ...8-р ангиа төгсснөөс хойш мал малласан. Одоо хүртэл мал маллаж байгаа. ...тасралтгүй мал малласан... гэсэн мэдүүгүүдээс харахад Г.******* нь аав Гомбын хамт мал маллаж байсан гэж үзлээ.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарТайж овогт Гомбын *******ыг 1979 оны 06 дугаар сарын 14-нөөс 1982 оны 06 дугаар 10-н хүртэл, 1985 оны 08 дугаар сарын 17-ноос 1989 оны 12-р сарын 21-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 04-р сарын 25-ны өдрийн 478 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Г.*******ыг улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ