| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00209/И |
| Дугаар | 209 |
| Огноо | 2016-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 209
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* сумын ******* *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 898870 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* сумын ******* багийн иргэн Д.******* нь 2013 оны 04 сарын 04-ний өдрийн 09 тоотоор зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас Монгол гутал хийх зориулалтаар 2.500.000 төгрөгийг сарын 0.25 хувийн жилийн 3 хувийн хүүтэй 36 сарынхугацаатайгаар зээл авсан.
Д.*******ын зээлийн эргэн төлөлтийн 2015 оны 04 сарын 04-нөөс 2016 оны 03 сарын 01-н хүртэлх үлдэгдэл хүү алдангийн хамт 898870 төгрөгийн өрийг барагдуулж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь ******* сумын сум хөгжүүлэх сангаас 2.500.000 төгрөг авсан нь үнэн. Одоо үлдэгдэл болох 898870 төгөргийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* сумын ******* нь иргэн Д.*******д холбогдуулан 898870 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 898870 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 26123 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. ******* сумын ******* *******ын тамгын газрын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 898870 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 898870 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Д.*******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 13062 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ