| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00210/И |
| Дугаар | 210 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 210
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Г.*******гийн нэхэмжлэлтэй С.*******д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Г.******* нэхэмжлэлийн шаардлагадаа:
Миний бие нь 2003 онд нөхөр болох С.*******тай албан ёсоор эхнэр нөхөр болон хүү Батнайрамдалыг төрүүлсэн. С.*******нь 2007 оноос хойш архи ууж агсам согтуу тавьж хэл амаар доромжлон надыг зоддог болсон. Ажил дээр ирж ажлын газрынхүмүүсийн дэргэд янз бүрээр хэлж надыг их олон удаа зодсон. 2015 он хүртэл ийм байдал олон дахин давтагдсан. Миний ингэжархи уусан хүний дэргэд зовж зүдэрч байгааг аав ээж ах дүүс ажлын газрын хамт олон бүгд мэднэ. Ингээд С.******* нь2015.11.10-нд архи ууж ирэн ажил дээр намайг зодсон би цагдаад хандаж гэр бүлийн хүчирхийллийн төвд хандаад С.*******ыгнадтай хамт амьдрах эрхийг шүүхээр 10 сараар хязгаарласан боловч С.******* нь ахиж архи ууж надыг зодсон. Би олон жил13-н жил С.*******тай амьдраад үнэхээр хэцүү байна. Иймд С.*******тай цаашид хамт амьдрах боломжгүй эвлэрүүлэнзуучлахад хандах боломжгүй. Иймд би гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүйболно гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие С.******* нь эхнэр Г.*******г хэл амаар доромжилж зодож байсан нь үнэн миний хувьд цаашид ийм зүйлдахин гаргахгүй амьдарч чадна гэж бодож байна. Надад эхнэрээсээ салах шалтгаан байхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие ******* нь С.*******тай эвлэрлийн хугацаа дууссан цаашид бид хамтран амьдарч байгаа тул 2016.06.10-нд болох хуралд намайг байхгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие эхнэр *******тай эвлэрэн одоогоор хамт амьдарч байгаа тул шүүх хуралд оролцох хүсэлгүй байна, байхгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******аас гэрлэлтээ цуцлуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарч шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч болон хариуцагч нарт мэдэгдсэн боловч зохигчид шүүх хуралдааны өмнө эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтгаргасан байна.
Гэрлэгсдийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэн тэднийг эвлэрсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг, 130 дугаар зүйлийн 130 дугаар зүйлийн 130.2.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.*******гийн нэхэмжлэлтэйС.*******аас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн тухай хэрэгт гэрлэгсэд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ