Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Л.Эхлэлт даргалж нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.Г********, хариуцагч Д.Ч*******, гэрч Б.Ү*********** нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд хийж Г.Г*********ны нэхэмжлэлтэй Д.Ч********* холбогдох 1190000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Улиастай сумын ********* багийн иргэн ******* овгийн Г*********ын Г*********** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Завхан аймгийн ********** дэлгүүрт ************* ХХК-ийн гэрээт борлуулагч хийж цахилгаан барааны худалдаа эрхэлдэг.

Д.Ч******** нь 2015.12.26-ны өдөр Ч******* ресторанд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж байна. Хүн шагнах цахилгаан бараа авъя, мөнгийг нь маргааш өгнө гээд BSB LED-D32P15B ELED маркийн телевизор, BSB FR-M330DW маркийн хөргөгч, нийт 1190000 төгрөгний бараа авсан. Гэтэл өдийг хүртэл худалдан авсан барааныхаа мөнгийг өгөхгүй байна.

Миний хувьд*********** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сар бүрийн эцэст үлдэгдэл бараа, бүтээгдэхүүний зургийг явуулж, тооцоо нийлэн төлөгдөөгүй барааны үнийн дүнгээс хоног тутамд үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож өгдөг учраас худалдан авсан барааны мөнгийг өгөхгүй удах нь маш хохиролтой байна.

Би аль байгууллага авч байгааг мэдээгүй. Ч******* ахын байгууллага авч байгаа юм байх гэж ойлгосон. Ч********* ахаас та хариуцах юм уу? гэхэд тийм ээ гэж хэлсэн.

Иймд дээрх цахилгаан барааны үнэ 1190000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөг, нийт 1228950 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагч Завхан аймгийн ********** сумын ******** багийн иргэн ****** овгийн Д**********ын Ч********* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 12 дугаар сарын дундуур Доной нисэх буудлын дарга Ж.Б*********** над руу залгаад би Ардчилсан хүчний холбооны Б********* захиралтай байна. Аймгийн АХХ-ы шинэ жилийг 12 дугаар сарын 26-ны өдөр хийнэ гэж байна. Бүх зардал мөнгийг нь өөрөө даана гэж байна. Чи 2 супер азтаны бэлэг болох том телевизор хөргөгч хоёрыг бэлдээд өгөөч ирээд мөнгийг нь өгнө гэж байна гэсэн. Би 2015 оны 12 дугаар сарын 26-нд ********* ресторанд орой ********* ХХК-ийн борлуулагч Г********** утсаар яриад худалдагчаас нь авч цэнгүүнд оруулж өгсөн. Тараад буудалд нь очоод уулзтал маргааш ир гэсэн. Өглөө нь очоод уулзтал урдуураа хот явна. *********** суманд ирээд ав гэсэн юм. Тэгээд *********д очтол очоод явуулъя гэсэн. Б********* бид нар хамт аймагт буцаж ирсэн. Утсаар ярихаар санхүүжилт хөөцөлдөж байна. Өгнө гэж ярьдаг юм.

Би Г***********нд Ардчилсан хүчний шинэ жилийн цэнгүүн болох гэж байгаа гэж хэлсэн. Маргааш хүмүүс нь ирээд төлбөр мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Хүний үнэ цэнэтэй барааг авч байж хэн авч байгааг хэлэлгүй авна гэж байхгүй. Би өөрөө төрийн байгууллагад ажилладаг. Төсвөөс цалинждаг учраас хүний үнэтэй барааг дур мэдэж авна гэж байхгүй. Уг нь би Г********** Ардчилсан хүчний холбоо авч байгаа гэж хэлсэн. Б*********, Б************ 2-той Ганчулуун өөрөө сайн ярих шаардлагатай гэв.

Гэрч Завхан аймгийн ********* сумын *********** багийн ***************** тоотод оршин суугч ************ овогт Б**********ийн Ү********** шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:

Би 2015 оны 12дугаар сарын 26-ны өдөр ******** ресторанд болсон Ардчилсан хүчний зохион байгуулсан цэнгүүнд урилгаар оролцсон. Тэр цэнгүүн дээр 2 супер азтан тодруулсан. Би супер азтан болж 2 хаалгатай хөргөгч авсан гэв.

. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Г.Г********** нь Д.Ч*********аас BSB LED-D32P15B ELED маркийн телевизор, BSB FR-M330DW маркийн хөргөгчний үнэ 1190000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Д.Ч********* барааны үнэ 1190000 төгрөгийг төлөхгүй Монголын ардчилсан хүчний холбооны дарга Б**********шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахдаа азтан тодруулж энэ цахилгаан барааг бэлгэнд өгсөн. Би бараа авахдаа Г***********д энэ талаар хэлсэн гэх боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж хэрвээ Чулуунаас өөр хүн байсан бол би бараагаа зээлээр өгөхгүй байсан. Тэр хүнийг би танихгүй тийм болохоор Д.Ч********** төлбөрөө төлүүлнэ гэж мэтгэлзэж байгаа хэдий ч Ч******* бараа авахдаа Г.Г*********нд өөр хүн мөнгийг нь төлөх талаар хэлсэн гэдгээ баримтаар нотлоогүй байна.

Гэхдээ Монголын Ардчилсан хүчний холбооны дарга гэх Б**********нь Завхан аймгийн Ардчидсан хүчний шинэ жилийн цэнгүүн хийхдээ Д.Ч************* авахуулсан BSB LED-D32P15B ELED маркийн телевизор, BSB FR-M330DW маркийн хөргөгчөөр азтануудаа шагнасан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Г.Г*********** Б*********** нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдсэн гэх боломжгүй.

Харин зохигчдын хооронд албан ёсоор бичгээр байгуулсан гэрээгүй бөгөөд худалдан авсан барааны үнийг нэг хоногийн дараа төлөхөөр тохиролцсон нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г**********, хариуцагч Д.Ч********* нарын хооронд зээлээр эд зүйл худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байх тул хариуцагчаас зээлээр худалдан авсан барааны үнэ 1190000 төгрөгийг хариуцагч Д.Ч********** гаргуулах зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262-р зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Чулуунаас 1190000 төгрөг гаргуулж Г.Г*********** олгосугай

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 38950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болно.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ