Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 350

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Тамир,

Хохирогч: М.Алимаа, Г.Мөнгөнцэцэг, Э.Амарбаясгалант, С.Одбаяр, Ц.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Д.Мд холбогдох эрүүгийн 2015 2503 1195 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Шүүгдэгч Боржигин овогт Д.М, Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, шашин судлалын мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 7-198б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 455 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ..............................

         Шүүгдэгч Дашдаваагийн Мягмардорж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлүүдээр,

        - 2014 оны 5 сараас 2015 оны 3 сар хүртэл хугацаанд Д.Алимаагаас “Киргиз улсаас жимс оруулж ирнэ”, “Герман улсаас Мерседес бенз жи-63 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж олон удаагийн үйлдлээр нийт 78.889.754 төгрөгийг,

        - Ц.Лхагвасүрэнгээс Киргиз улсаас жимс оруулж ирэх ажилд хамтран ажиллана гэж итгүүлэн жимсний тээврийн зардлын мөнгө гэж 2014 оны 9 сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр жимсний гаалийн төлбөр гэж 10.000 доллар 18.462.800 төгрөгийг, үлдэгдэл мөнгө гэж 2014 оны 11 сарын 14-ний өдөр 3500 доллар буюу 6.569.150 төгрөгийг буюу нийт 31.031.950 төгрөгийг,

         - С.Одбаяраас Ц.Лхагвасүрэнгээр дамжуулан Киргиз улсаас жимс оруулж ирэх ажилд хамтран ажиллана гэж итгүүлэн 2014 оны 10 сарын 23-ны өдөр 5 хүний онгоцны билетний төлбөр болох 4.800.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр жимсний гаалийн мөнгө гэж 9.000.000 төгрөгийг буюу нийт 13.800.000 төгрөг,

         - Дундговь аймгийн төвд барилга барьж байгаа, барилгын материал авахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэж Д.Даваасүрэнгээс 20.000.000 төгрөг,

          - 2017 оны 11 дүгээр сарын 18-ны   өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалантын 5-05 тоотод оршин суух иргэн Э.Амарбаясгалантад “манай ломбарданд Тоёота приус-20 маркийн зарах машин байна. Урьдчилгаагаа яг одоо шилжүүлчих” гэж 500.000 төгрөгийг,

          - 2016 оны 9 сарын үед Дархан-Уул аймагт өөрийгөө Давка /Даваасүрэн/ гэж танилцуулан Г.Мөнхцэцэгт 2017 оны 10 сараас эхэлж гадны хөрөнгө оруулалт оруулж ирэн хамтарч ажиллана, машиныг сайжруулан сольж өгнө, дипломат паспорт гаргуулж өгнө гэж итгүүлэн гар утас авахуулах, бэлэн мөнгө авах зэргээр нийт 11.050.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 155.271.704 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогч гэх М.Алимаатай 2014 оны 9 дүгээр сард эхлэн хатаасан жимсний бизнес эрхлэхийн тулд танилцсан. Тэгээд Аязат Сэт нарт хэлж Европын хөрөнгийн биржийн ажлыг хийхээр тохиролцсон. Би орчуулга сайн хийж чадахгүй байсан болохоор М.Алимаа нь өөрийнхөө орчуулагчтай яриад энэ ажлыг хийхээр болсон. Ингээд 14 хоногийн дараа 2 дахь удаагаа ирэхдээ Аязат Сэт нартай хамтарч хийхээр болсон. Гэрч Лхагвасайханы хувьд Европын хөрөнгийн биржийн ажлыг хийхэд сая еврогийн баталгааг гаргаад энэ ажиллагаанд оролцохоор болсон. Мөн он сар өдрүүд зөрүүтэй, банкны хуурамч баталгаануудыг шалгаж өгөөгүй байгаа, мөрдөгч Энхзаяа нь хохирогч, гэрч нараас нэг, нэг удаа мэдүүлэг авсан байгаа. Хамгийн сүүлд мэдүүлэг авахад нь банкны баталгаа зэргийг шалгуулах хүсэлттэй байгаагаа хэлсэн. Хохирогч Одбаярын хувьд анх мэдүүлэхдээ Киргиз улсаас жимс оруулж ирэх гэж байгааг асуулгүйгээр Д.Мид 9.000.000 төгрөг өгсөн гэж 1 дүгээр хавтаст хэрэгт мэдүүлсэн боловч сүүлд хохирогч Ц.Лхагвасүрэнтэй яриагаа нэгтгэж жимс нийлүүлэхийн тулд гэж гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Ц.Лхагвасүрэн над руу шилжүүлсэн мөрдөн шалгах ажиллагаанд түүний над руу шилжүүлсэн 10.000 долларыг шалгуулах хүсэлттэй байна гэсэн боловч шалгаж өгөөгүй байгаа, тухайн үед нийгмийн даатгалын хэлтсийн дарга болох, эсхүл найзыгаа болгохын тулд найзаасаа авсан байгаа 10.000 долларыг өгсөн Аязат Сэт нарыг Монголд Дундговь аймагт ирхэд Ц.Лхагвасүрэн нь хүлээж авч уулзсан байгаа” гэв.

Хохирогч М.Алимаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэг ч цэцэрлэг байхгүй байсан. Би цэцэрлэг ашиглалтанд оруулах гээд өдөр мэдэх зорилгоор зурхайч гэж бичсэн байхаар нь маргааш ямар нэгэн үйл ажиллагаа эхлүүлэхэд зүгээр өдөр үү гээд чат бичээд асуухад маргааш үйл ажиллагаа нээж болно гэж хэлсэн. Дараа нь өдөр болгон та ямар үйл ажиллагаа нээх гэж байгаа юм вэ гэх байдлаар чат бичдэг байсан. Би завгүй хүн болохоороо хариу бичдэггүй байсан. Би Киргиз улсаас жимс худалдаалдаг гэж танилцуулсан. Тэгээд Киргиз улсаас хямд үнээр жимс аваад Монголд зарвал ашигтай гэх байдлаар ярьдаг байсан. Манай Монгол улсад 30.000-40.000 төгрөг гэдэг самар жимсүүд энд 3000-4000 төгрөгийн үнэтэй байна гэх байдлаар тайлбарлаад байсан. Тэгээд энэ улсад ирээд судалгаа хийгээрэй гээд байхаар нь очиход бүх зүйл худлаа байсан. Аюзат гэх нь тээврийн сайд хийж байсан гэх хүнтэй уулзсан. Д.М нь өөрийнхөө нэрээр биш Түвдэндорж гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд уулзалдахад уучлаарай гэсэн. Тэгээд би 2 дахь удаагаа Киргиз улсад очиход Хөрөнгийн биржтэй холбоотой бизнес эрхэлье гэхээр нь Манай Монгол Улсын хуулиар 20.000 дээш долларын гарал үүсэл нь хянагддаг би энэ ажилд чинь хамтран оролцох боломжгүй гэсэн чинь орчуулагч олоод өгөөч гэхээр нь манай Ганзориг гэх орчуулагчтай холбож өгсөн. Манай орчуулагчид 1000 долларын цалин өгөхөөр тохиролцож орчуулга хийлгэхээр болсон. Тухайн үед би машинаа зарсан байсан. Тэгээд ямар машин авах вэ гэж байхад Д.М нь Германы жи-63 гэх машиныг би 33 хүнд зарсан гэх байдлаар зурагнуудыг нь явуулаад Бямбаа гэх хүнд заруулахаар явуулсан гэж тайлбарлаад байхаар нь итгээд би машин авахаар мөнгө шилжүүлсэн. Би 2014 оноос эхлэн машины мөнгийг шилжүүлсэн гүйлгээний утга дээр нь  жи-63 машины төлбөр гэх байдлаар бичиж шилжүүлсэн. Өөрийнхөө алдааг бусдад тохох гэж байна” гэв.

Хохирогч Г.Мөнгөнцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Давка Давка гэх нэрээр танилцсан. Дарханаас мах гаргаад Монгол руу Киргизээс жимс оруулж ирнэ гэх байдлаар танилцуулж байсан. Би орчуулагч хийдэг гадаад паспорт гаргаж өгнө гэж хэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой дэлгэрэнгүй байдлаар өгсөн байгаа” гэв.

Хохирогч Э.Амарбаясгалант шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын үед надтай уулзахдаа би приүс маркийн машинаа ломбардад тавьсан байгаа чи түүнийг худалдаж аваад янзлаад зараарай гэж яриад надаас 500.000 төгрөг зээлсэн” гэв.

Хохирогч С.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ахаасаа зээлсэн мөнгөө зээлдүүлсэн. Би шүүгдэгчээс 13.800.000 төгрөгөө авмаар байна” гэв.

Хохирогч Ц.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Д.Мийн эгч Энхжаргал нь над руу яриад манай дүү Д.М нь Киргиз улсаас Монгол улс руу жимс худалдаалах бизнес эрхэлдэг гэсэн тухайн үед би өөрөө ганцаараа хийх боломжгүй байна. Чи манай дүүд туслаад хамтран ажиллах уу гэж санал тавьсан. Д.Моос мөнгөө гаргуулж авмаар байна” гэв.

Хохирогч М.Алимаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Д.М нь 2014 оны 7 дугаар сард санаж байна, надад хэлэхдээ Киргиз улсын нийслэл Бишкекээс Монгол Улс руу нойтон болон хуурай жимс оруулж ирэх бизнес хийх саналыг надад тавьж байсан. Би энэ саналыг нь би хүлээн зөвшөөрөөд энэ талаар хамтран ажиллаж эхэлсэн байсан юм. Би Мягмардоржид унаж байгаа машинаа солиод Жи-63 маркийн автомашин сонирхож байгаа талаараа ярьтал Мягмардорж нь би 22 төрлийн Бенз маркийн машин Герман улсаас оруулж ирээд Гансүх гэдэг хүнээр заруулж байгаа. Та Жи-63 маркийн машинаа надад захиж болноо. Би одоо 3 ширхэг жи-63 маркийн машин Герман улсаас оруулж ирэх гэж байгаа 2014 оны жи-63 машин 140.000 доллар, 2013 оны жи-63 95.000 доллар, 2013 оны эхний сарын жи-63 бол 78.000 доллараар орж ирнэ гэж хэлэхээр нь би 2013 оны эхний сард үйлдвэрлэгдсэн жи-63 маркийн маат хар өнгийн машиныг нь 78.000 доллараар авъя гэж хэлтэл та 78.000 доллараа 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдөр болтол цувуулж өгч болно. Үүний дараа 2014 оны 7 сард яг хэдэнд гэдгийг санахгүй байна Мягмардорж нь мөн надад хэлэхдээ би Киргиз улсын Бишкек хотод байна, таны захисан жи-63 маркийн автомашин нь шар өнгийнх байна гээд над руу уг машиныхаа зургийг фэйсфүүкээр явуулсан. Тэгэхээр нь би харчихлаа шар өнгө арай тод байнаа, хар өнгийг л авмаар байна гэж хэлтэл за маат хар болгож болно. Өнгө солиулахад 2200 доллар болно. Тэгэхээр та 2200 доллараа одоо над руу шилжүүлэх шаардлагатай байна гэж хэлэхээр нь найдвартай юм байгаа биз дээ гэж хэлтэл тиймээ найдвартай гэж хэлэхээр нь би итгээд 2300 долларыг Мягмардоржийн туслах гэх Киргиз улсын иргэн Azamat Basan Uulu гэдэг хүний данс руу шилжүүлж байсан. Яг хэзээ шилжүүлснээ сайн санахгүй байна. Үүний дараа машины төлбөр гээд л надаас цувуулаад нийт 60.000 долларыг шилжүүлж байсан. Тэгтэл одоог хүртэл миний машиныг өгөхгүй, өөрөө ч алга болчихоод байгаа юм. Надад шилжүүлсэн баримтууд нь байгаа гэхдээ би тухайн 60.000 доллараас бэлнээр 1.400.000 төгрөг мөн 800.000 төгрөгийг надаас авч байсан үүн дээр ямар нэг баримт байхгүй. Мягмардорж нь надад хэлэхдээ Киргиз рүү явах билетний мөнгө дутчихлаа, та уг мөнгөнүүдээ машиныхаа мөнгөд суутгачихаарай гэж хэлээд 2014 оны 10 сард авч байсан. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр таны захиалсан машин Хөх хотод ирчихсэн байна. Би Бээжинд байна, эндээсээ хөх хот руу явад очъё, та хөх хотод хүрээд ирээч гэж хэлэхээр нь би хөх хотод явж очоод Мягмардоржийн хятад дугаартай утас руу нь залгаад ирсэн гэдгээ хэлсэн чинь би 3 машин оруулж ирсээн тэгсэн чинь нэг машинаа олохгүй байна, та 1,2 хоног хүлээгээч гэж хэлсэн тэгэхээр нь 5 хоног хөх хотод хүлээсэн, тэгээд 5 хоног дээрээ Мягмардоржтой хөх хотод уулзсан чинь та санаа зоволтгүй ээ, гэж хэлээд надтай уулзахгүй алга болчихсон юм, үүний дараа 2014 оны цагаан сарын үеэр над руу мөн нөгөө Хятад утаснаасаа залгаад таны машин Эрээн дээр ирчихлээ, та хүрээд ир гэхээр нь мөн яваад очоод утас руу нь залгасан чинь та 10.000 доллар шилжүүлчихээ, тэгвэл машиныг чинь өглөө. Одоо та шилжүүлэхгүй бол би энд таны захиалсан машиныг зарлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь 10.000 долларыг нь шилжүүлсэн чинь Мягмардорж утсаа авахгүй алга болчихсон юм. Би Мягмардоржтой Баянзүрх дүүрэгт Энхжин гэдэг хүүхдийн цэцэрлэг нээсэн, уг цэцэрлэгийнхээ нээлтийг хэзээ хийх талаар Мягмардоржоос асууж байсан юм. Мягмардорж нь үзмэрч, мэргэ төлөгч хүн байгаа юм. Мягмардорж бид та 2-ын дунд худалдах худалдан авах гэрээ гэрээ байгуулсан зүйл байхгүй. Д.М нь Киргиз улсын Бишкек хотод өөрийгөө Европын холбооны Бишкек дэх шашны төлөөлөгчийн ажил хийдэг гэж хэлж байсан. Azamat basan uulu-г уг ажлынх нь л туслах нь юм шиг байна лээ. Д.Мид бэлнээр 1.400.000 төгрөг, 800.000 төгрөг нь миний нэхэмжилсэн 60.000 долларт орсон байгаа ...” /1хх-23-24х/, “...Мягмардорж бид 2 Киргиз улсаас жимс оруулж ирэхээр хамтран ажиллахаар ярилцаж байсан боловч яг хамтран ажиллаад жимс оруулж ирсэн зүйл байхгүй. Киргиз улсаас бүх төрлийн хатаасан жимс болон самарны дээж оруулж ирэн лабораторит шинжлүүлээд стандартад нийцсэн байна гэсэн дүгнэлт гаргаад Монгол Улсад Киргиз улсаас жимс оруулж ирэх эрхийг нь авсан. Үүнээс хойш Д.М нь Киргиз улсаас вагоноор жимс орж ирж байгаа л гэдэг байсан гэхдээ нэг ч удаа жимс оруулж ирж байсан удаа байхгүй. Мягмардорж надад хэлэхдээ Азамат басан уул гэдэг хүн нь миний туслах байгаа юм энэ хүний данс руу хийчих гээд л надаар мөнгөн гуйвуулгаар тэр хүний данс руу шилжүүлж авдаг байсан юм. Гадаад улс руу шилжүүлсэн долларууд нь автомашин авахаар өгсөн юм. Машины төлбөр гэсэн утгатай Мягмардоржийн Хас банкны дансанд мөнгө шилжүүлэх үед Мягмардорж нь Киргиз улсад байсан боловч олон улсад эрхтэй долларын данс гэж надад хэлсэн учраас би шилжүүлж байсан юм. 2014 оны 09 сарын 24-ний өдөр Лхагвасүрэн нь Мягмардоржоос гэж миний Голомт банкны данс руу 6 сая төгрөг шилжүүлсэн учир нь гэвэл Мягмардорж тухайн үед Монголд байсан тэгээд надад хэлэхдээ танд Голомт банкны данс байна уу дансаар чинь билетний мөнгө аваадахъя гэж хэлж авсан. Тэрнээс Киргизээс жимс оруулж ирэх асуудалд гаалийн татварыг хямд зохицуулж өгнө гэж хэлсэн асуудал байхгүй ...” /1хх-25х/, “...2014 оны 4 дүгээр сараас эхлэн Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирэн хамтран ажиллах талаар ярилцаж түүнтэй хамтарч Western union-р доллар шилжүүлсэн боловч Мягмардорж жимсээ оруулж ирэхгүй удаад байхаар нь яагаад жимсээ оруулж ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад би Европ улс руу явахаар болчихлоо, жимс оруулах ажил бүтэхгүй юм байна, харин жимс оруулахаар над руу явуулсан дээрх долларуудаа машин авах мөнгөндөө шилжүүлчих гэж хэлсэн юм. Тэгэхээр нэг ёсондоо жимс оруулж ирэхээр явуулсан долларууд нь машин худалдан авах мөнгө рүү шилжсэн гэсэн үг юм ...” /1хх-26х/, “...Мягмардорж надад Алимаагаас 60.000 ам доллар авсан үнэн болно. Машинаа хилээр оруулж зөрүү тооцоогоо хийнэ гэж өөрийн гараар бичиг хийж өгсөн. Тэр бичгийн хуулбарыг хэрэгт хавсаргасан байгаа. Би хувийн цэцэрлэг байгуулах өдрөө харуулах зурхайч хайж зар харж байгаад зараас Түвдэндорж гэж хүний утас олж утсаар ярьж танилцаж байсан юм. Утсаар ярихад баргил хоолойтой настайдуу дуутай хүнтэй утсаар ярьж өдөр судар асуусан юм. Тэгж ярьснаас хойш Түвдэндорж гэх хүн над руу өөрөө залгаад тийм өдөр ийм байдаг юм гээд өдөр судрын талаар хэлж өгөөд байнга ярьдаг байсан. Гэхдээ би Түвдэндорж гэх зурхайчтай биечлэн уулзаж байгаагүй. Түвдэндорж гэх зурхайч би Киргизэд Европын холбооны шашны төлөөлөгчөөр суудаг юм, Киргиз Монгол 2 одоо дипломат харилцаатай болчихлоо, энэ 2 улсын хооронд бизнес хийх боломжтой. Киргиз улсаас Монгол улс руу хатаасан жимс их хэмжээгээр зөөх боломжтой юм байна шүү гэж санал болгож ярьж байсан. Энэ талаар бол надад их л олон удааи ярьж байсан юм. Тэгээд сүүлдээ би энэ үгэнд нь итгээд Киргиз улсад очиж жимс үзэхээр болоод очсон юм. Тэгээд Киргиз улсад очиход Азамат басан уулу гэх Киргиз улсын иргэн тосож аваад 4 өрөө байранд аваачсан юм. Тэгэхэд тэр байранд Мягмардорж гээд нэг бага залуу байсан юм. Би Мямардоржтой танилцаад Түвдэндорж гуай хаана байгаа юм бэ гэхэд шашны мөргөлд явчихсан байгаа, 2 хоногийн дараа ирнэ, өөрийг чинь зах руу дагуулж гараад жимс үзүүлээдэх гэж хэлсэн юм гэж хэлсэн. Тэгээд Азамат басан уулу гэх хүн намайг дагуулж явж зах дээр жимс үзүүлсэн юм. Тэгээд би Монгол руу буцах болчихоод Мягмардоржоос Түвдэндорж хэзээ ирэх юм бэ, би уулзмаар байна гэхэд Түвдэндорж гэж хүн байхгүй, Түвдэндорж гэж тантай би ярьсан юм, би тантай өөр хоолойгоор ярьсан юм. Би түүнээс чи яагаад хоолойгоо өөрчилж ярьсан юм бэ гэхэд би бизнес хийх гэхээр нас залуу хүмүүс надад итгэхгүй юм, тэгээд аргагүйн эрхэнд тантай хоолойгоо өөрчлөөд ярьчихсан юм, би энд шашны төлөөлөгчөөр ажилладаг, мөн эндэхийн гадаадын компанид менежирээр ажилладаг, би энд 2-3 газар барилга бариулаад эхэлсэн байгаа, одоо гадна цонхоор харагдаж байгаа барилгыг би бариулж байгаа юм гээд нэг барилгыг заагаад яриад байсан юм. Тэгээд би Монголдоо буцаж ирсэн юм. Мягмардорж надад өөрийгөө говийн аймагт барилга барьж байгаа, Лхагвасүрэн гээд манай барилга хариуцаж байгаа хүн очно, та түүнд зөвлөгөө өгөөдөх гэж хэлсэн. Тэгсэн Лхагвасүрэн гэж хүн надтай ирж уулзахаар барилгын зураг төсөв чинь хаана байгаа юм бэ гэхэд байхгүй гэхээр нь би зураггүй хүнд ямар зөвөлгөө өгөх юм бэ гэж хэлээд явуулсан юм. Тухайн үед би Мягмардоржийг над руу яагаад тийм хүн явуулсан болох учрыг нь олоогүй боловч одоо бодоход Мягмардорж өөрийгөө их мөнгөтэй хүн, барилга барьж байгаа том мөнгөтэй хүн гэж ойлгуулах гэж тэгэж ярьж байсан юм болов  уу гэж бодож байна. Мягмардорж эхлээд надад жимс оруулж өгнө гээд мөнгө авсан боловч тэр нь худлаа болоод дараа нь машин оруулж өгнө гээд мөнгө аваад тэр нь бас худлаа болохоор нь би мөнгөө нэхсэн юм. Мягмардорж 2014 оны 09, 10 дугаар сарын үед би Европын холбооны улс руу ажлаар явах гэж байна, надад орчуулагч хэрэгтэй байна, та надад орчуулагч олж өгөөч гэхээр нь би өөрийн танил Түмэнжаргалын Ганзүрх гэж хүнийг Мягмардоржтой танилцуулж өгсөн юм. Тэгээд Мягмардорж, Ганзүрх нар хамт гадагшаа явсан юм. Мягмардорж гадаадад байхдаа над руу утсаар яриад мөнгө дутаад байна, мөнгө өгөөч, Ганзүрхийн данс руу мөнгөө хийчих, би танд өгөх машины үнээс хасаад тооцъё гэхээр нь 800 ам долларыг Ганзүрхийн данс руу шилжүүлж өгсөн юм. Тухайн үед Мягмардорж надад би Киргиз улсад байнга амьдардаг болохоор Монголд дансгүй, танд Голомт банкны данс байвал өгөөч гэхээр нь би одоо үед дансгүй хүн байдаг юм байхдаа гэж гайхаж байгаад Мягмардоржид дансны дугаараа өгөхөд Лхагвасүрэн гэж хүнээс 6.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ мөнгийг аваад Мягмардоржид өгсөн юм. Мягмардорж билет бичүүлэх гэж байгаа юм гээд аваад явсан юм. Мягмардорж 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр надад 57.000 ам доллар өгнө гэж тооцоо нийлсэн. Тэгж тооцоо нийлэхдээ надад өгсөн 5.000.000 төгрөгийн алтан эдлэлийн үнийг хасаж тооцсон. Мөн надад бэлнээр 15.000.000 төгрөг бас өгсөн, үүнийг ч гэсэн хасаж тооцоод хийхэд надад Мягмардорж 57.000 ам доллар өгөхөөр болж байсан юм. Үүнээс хойш надаас Мягмардорж Хас банкин дахь дансаар нь 1370 ам доллар шилжүүлж өгсөн. Тэгэхээр би одоо Мягмардоржоос нийт 58.370 ам доллар нэхэмжилж байна ...” /1хх-189-190х/, “...Мягмардорж тухайн үед Европын холбооны улсаас Лхагвасайханы хамт мөнгө оруулж ирэх гэж байгаа гээд их л утга учиргүй битүү, бодит биш юм яриад байсан юм. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд харин чи миний машиныг хэзээ өгөх гэж байгаа юм бэ гэхэд удахгүй өгнө гэдэг байсан. Лхагвасайхан гэж хүн нь нэг удаа надтай Мягмардоржийн хамт ирж танилцаж байсан. Намайг Мягмардорж Киргизэд дуудаад уулзахад Мягмардоржийн туслах гээд Киргизийн иргэн Азамат гээд залуу байсан юм. Тэр залууд бол мэдэх зүйл юу ч байхгүй. Тухайн үед Мягмардорж Азамат нараас танай жимсний агуулах хаана байгаа юм бэ, жимс борлуулдаг газар чинь хаана байгаа юм бэ очиж үзье гэхэд юу ч байхгүй гээд надад үзүүлээгүй юм. Би Киргизэд Бахгат гэж хүнтэй уулзаагүй. Азамат гэсэн хүний нэр дээр мөнгө шилжүүлэх болсон шалтгаан нь Мягмардорж би Киргизийн харъяалалтай биш болохоор миний нэр дээр мөнгө явуулж болохгүй, тийм болохоор миний нэр дээр мөнгө явуулж болохгүй, тийм болохоор миний туслах Азаматын данс руу мөнгө шилжүүлэх гэж хэлж мөнгө авч байсан. Азамат гэсэн нэр дээр шилжүүлсэн мөнгө нь жимс авахаар Киргизийн компани руу шилжүүлж байсан мөнгө биш байгаа юм. Мягмардорж намайг Айзат гэж хүнтэй уулзуулж байсан. Тэр хүн нь өөрөө дээр үед сайд байсан гэж хэлж байсан. Айзат надад Монголд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг Германаас оруулж хамтарч ажиллъя гэж санал тавьж байсан. Би тухайн үед нь наадах чинь боломжгүй юм байна гээд хүлээж аваагүй юм. Айзат надад хөрөнгийн биржийн тал дээр хамтарч ажиллъя гэж санал тавьж байсан боловч би түүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй юм. Хөрөнгийн биржийн талаар ярихад би оролцохгүй гэж хэлсэн сонирхож үзээгүй. Энэ ажил дээр Лхагвасүрэн, Мягмардорж нар хамтарч ажиллах юм яриад л яваад байсан. Айзат Монголд хүртэл ирж байсан, тэр үедээ надтай уулзахад нь Сэргээгдэх эрчим хүчний төсөл дээр хамтарч ажиллах боломжгүй гэдэг хариугаа хэлж байсан юм. Тухайн үед жимсний ажил худлаа боллоо гээд надад машин зуучилж авч өгөхөөр болсон. Тэгээд машины мөнгө гэж авч байсан. Тэгээд тэр машины мөнгийг Герман руу шилжүүлж болдоггүй юм уу гэхэд болохгүй, над руу шилжүүлчих гэдэг байсан. Тухайн үедээ Гансүх гээд миний машиныг борлуулдаг хүн байдаг гэж хэлж байсан юм. Мягмардорж би 32 ширхэг бенз машин Монголд оруулж ирж Гансүхээр заруулж байсан гэж хүртэл хэлж байсан юм. Би Азамат гэж хүнд мөнгө өгөөгүй, Мягмардоржид л жимс болон машин авахаар мөнгө өгч байсан юм ...” /1хх-191-192х/, “...Мягмардоржтой хамгийн эхэнд жимсний наймаа хийхээр ярилцсан байсан. Үүний дагуу би Киргиз улсад 2014 оны 8 сард Мягмардоржтой очсон. Тухайн үед би ганцаараа явсан. Дараа нь Монголд ирсний дараа Мягмардорж дахиад нэг ажлын санал байна. Та сонирхоод үзээч, сэргээгдэх эрчим хүчээр олон улсын хүмүүс хамтарч ажиллана гэж байсан. Тэр болгон нь худлаа байсан гэдгийг дараа нь мэдсэн. Жимсний наймаа ярьж байх үед би машин авахаар сонирхож байгаа гээд ярьж байтал Мягмардорж өөрийгөө Мерседез Бенз компанийн албан ёсны дистербьютер гээд хамгийн боломжийн үнээр бага эдлэгдсэн Жи 63 маркийн машин 3 ширхэг ирж байгаа, өнгө нь 1 хар, 1 саарал, 1 алтлаг өнгөтэй машин ирж байгаа. Алтлаг өнгөтэй машиныг нь матте өнгөтэй болгоё, эмэгтэй хүн унаж байсан болохоор эдэлгээ багатай гэж хэлэхээр нь би сонирхоод авахаар ярьсан. Тэгтэл машины өнгө өөрчлөхөд 2200 доллар хэрэгтэй байна гээд би мөнгө шилжүүлж байсан. Тухайн үед Мягмардорж Киргиз улсад байсан. Ихэнхдээ Мягмардоржийн Хас банкны данс, Хаан болон Голомт банкны Western Union-оор дамжуулж мөнгө шилжүүлж байсан. Бэлнээр өгсөн нь 2014 оны 9 сард надаас онгоцны билетны мөнгө дутчихлаа гээд 1.400.000 төгрөгийг зээлж байсан. Машиныхаа төлбөрт гээд бодчих гэж хэлж байсан. Мөн 800.000 төгрөг бэлнээр аваад өгч байсан. Би Мягмардоржийн данс руу мөнгө шилжүүлэхээс гадна Киргиз улсын иргэн Азамат басан уулу гэх хүний данс руу мөнгө шилжүүлж байсан. Харин өөрт байгаа баримтнаас харахад 2015 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн Улаанбаатараас Хөх хот хүртэл явсан галт тэрэгний тасалбар байна. Би ганцаараа яваагүй, найз Очироотой хамт машин бариулна гэж явсан бид 2-ын галт тэрэгний зардал нийлээд 169.200 төгрөг болсон байна. Эрээн хотоос хөх хот руу явахдаа таксинд сууж явсан, очоод зочид буудлын зардал байгаа. Таксины хөлс нь нэг хүний 1500 юань болсон, 2-уулаа явсан учраас нэг талдаа 3000 юань гэхээр 6000 юань таксинд өгсөн байна. Очоод хоол хүнсний зардал ойролцоогоор 3000 юань болсон. Зочид буудалд 1 өдрийн 500 юаны буудалд буусан болохоор 6 хоносон 3000 юань зарцуулсан. Нийт 12.000 юань зарцуулсан байна. 2015 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр БНХАУ-ын Хөх Хотод байхдаа Мягмардорж миний захьсан машин Хөх хотод ирчихсэн гээд намайг тэнд дуудаад Мягмардоржийн хэлснээр машины зогсоол ажиллуулдаг хүний данс руу мөнгөө шилжүүлчих гэсэн. Би тухайн үед хаширлаад эхлээд 10.000 доллар шилжүүлчих гэж байхад нь 5000 долларыг шилжүүлээд машинаа харчихаад үлдэгдлийг өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэхээр 2000 долларыг шилжүүлчихээд машинаа харъя гээд хэлтэл тэрнээс хойш Мягмардорж утсаа унтраагаад алга болчихсон юм. Энэ мөнгө шилжүүлсэн баримт байна. Үүнээс болж би хэдэн өдрийн ажлаа алдаж илүү зардал гаргаж явсан байгаа. Мөн Мягмардорж надад 2014 оны 12 сарын 29-ний өдөр Олон улсын картны эрх хаагдчихсан байна, хамт явж байгаа орчуулагч Ганзүрхийн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч, машины төлбөртөө суутгачихаарай гэж хэлэхээр нь Голомт банкинд очоод Түмэнжаргалын Ганзүрх гэх хүний 2209335895 данс руу 800 долларыг шилжүүлсэн. Ингэхээр нийт дансаар шилжүүлсэн мөнгө дээр нэмээд 7000, 800 доллар нэмэгдээд 37.609 доллар болж байна. Жимсний наймаа хийхээр ярьж байх үед над руу Мягмардорж Киргизээс хатаасан жимсний дээж явуулсаныг би энд Мэргэжлийн хяналтын газарт шинжилгээнл оруулж, шинжилгээний хөлс төлж байсан. Мөн гаалийн хөлс гэж төлбөр төлсөн. Импортын мэдэгдлийн мөнгө гэж төлж байсан. Нийтдээ ойролцоогоор 2.500.000 төгрөг төлж байсан. Баримт нь байхгүй байна. Би ийм зүйл болно гэж бодоогүй болохоор зарим нэг баримтуудаа алга болгосон байна, бэлдэж цуглуулаагүй юм. Дунд нь хаягдсан мөнгө байна. 2015 оны 3 сарын 18-ны өдөр Мягмардоржтой уулзаад өгсөн, авсан мөнгөө тооцоод нийт 57.000 доллар болж байна гээд Мягмардорж гараараа бичиж өгч байсан. Төлж чадахгүй бол миний захиалсан Мерседез бенз Жи-63 маркийн машиныг өгнө гэж бичсэн юм. Мягмардорж надад өөрөө надад гараар 57.000 доллар авсан талаараа баталгаа бичиж өгч байсан. Тэрийг над руу интернетээр буюу viber гэдэг чатаар явуулж байсан. Мягмардорж хэлэхдээ Азамат басан уулу-г өөрийнхөө туслах гэж хэлсэн. Дансаар гуйвуулга хийх үед Киргизийн иргэний дансаар шилжүүлж авбал зүгээр байна. Монгол хүн авах гэхээр явдал ихтэй юм байна гээд туслах гээд байгаа залуугийн дансаар авсан юм ...” /2хх-58-59х/, “...Мягмардоржтой хамгийн анх жимсний наймаа хийнэ гэж танилцсан. Үүнийхээ дагуу би өөрийн биеэр Киргиз улсад очиж Мягмардоржтой уулзаад зааж өгсөн агуулахад нь очиход хаа нэг газрын харъяалалгүй гудамжинд байдаг нэг агуулах дээр очсон. Тэрийг би өөрийнх нь агуулах биш юм байна гэж бодоод жимсний наймаагаа болъё гэж бодсон. Тухайн үед би ганцаараа очиж үзчихээд буцаад хүрээд ирсэн. Намайг Монголд ирсэн хойно Мягмардорж надтай холбогдоод хатаасан жимс Монгол руу явуулахаар болчихлоо, импортын зөвшөөрөл аваад өгөөч ээ, дээж явуулъя гэж хэлэхэд нь туслахаар зөвшөөрсөн. Тэр үед би Мягмардоржид машин авна гээд мөнгө өгчихсөн байсан болохоор машинаа л хурдан авъя гэж бодоод тэр наашаа явуулсан жимсийг нь шинжилгээнд оруулчихъя гээд Үндэсний төв ломбараторт хүргүүлсэн. Мягмардорж хэд хэдэн төрлийн хатаасан жимс, самар зэргийг ойролцоогоор 1-3 кг хэмжээтэйгээр онгоцонд тээшээр өгөөд явуулсан байсныг би очиж аваад мөнгийг нь тушаагаад авсан санагдаж байна, тэгээд авсан жимсүүдийг нь ломбариторт өгтөл 2 төрлийн хатаасан жимс нь тэнцэхгүй, дотор нь хорхой илэрсэн гэж хариу нь гарсан. Уг шинжилгээг хийлгэхэд төлбөр нь 900.000 орчим төгрөг болж байсныг тушааж байсан. Надад тэр баримтууд нь байгаа байх. Мягмардоржид энэ мөнгөнүүдийг би өөрөөсөө өгмөөргүй байна гэхэд “та машиныхаа мөнгөн дээр суутгачих аа” гэж хэлж байсан болохоор өөрөөсөө мөнгийг нь гаргасан. Энэ явцад Мягмардорж намайг Монголд байхад дахиад Киргиз улсад хүрээд ирээч ээ, нэг боломжийн бизнес байна уу гэж хэлэхээр нь хэзээ билээ, Киргиз улсад ганцаараа очсон. Мягмардоржтой уулзахад Лхагвасайхан болон түүнтэй хамт явж байсан бололтой нэг эрэгтэй хүн, Азамат нар байсан. Тэгтэл Мягмардорж “Европоос мөнгө аваад Монголд оруулна, уг ажилд оролцсон хүмүүст хувь хүртээнэ” гэж худлаа, бүтэхгүй юм яриад байхаар нь тэр үедээ би шууд бүтэхгүй юм байна, тийм юм байдаггүй юм, одоо гаалиар 20.000 доллараас дээш мөнгөтэй хүнийг нэг бүрчлэн шалгадаг учраас баригдана гэж хэлээд шууд татгалзсан. Дараа нь дахиж надтай мөнгө угаах ажлын талаар яриагүй. Мягмардорж өөрийгөө хэрэг хийгээгүй юм шиг мэдүүлэг өгөөд ингэж хугацаа аваад байна гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /4хх-12-13х/,

Хохирогч Ц.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2010 онд Дунд аймгийн Дэрэн суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажилладаг байхад Д.Мийн төрсөн эгч Д.Энхжаргал нь Дунд аймгийн 10-н жилийн сургуулийн нягтлангаар ажилладаг манай эхнэр Надмидцэрэнтэй найз ер нь гэр бүлийн найзууд байсан юм. Тэгсэн чинь Д.Энхжаргал надад “манай дүү Киргиз улсад байдаг юм, тэгээд Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирэх гэсэн чинь хөрөнгө оруулагч хэрэгтэй болчихоод байна, чи хамтарч ажиллахгүй юм уу, би ганцаараа болохоор мөнгө хүрэхгүй байна, чи хамтарч ажиллахгүй юм уу гэсэн. Тэгэхээр нь би тэгье, тэгье би нийлж ажиллъя гэж хэлсэн чинь Энхжаргал дүү Мягмардорждоо миний утасны дугаарыг өгөөд хэд хоногийн дараа Д.М над руу Киргиз улсаас холбогдож байна гээд гадаад утасны дугаараас залгаж ярьсан. Надтай ярихдаа “Д.Энхжаргалын дүү Мягмардорж байна, би Киргиз улсад Олон улсын нэг компанид Монгол талыг хариуцсан менежир хийдэг юм, Киргиз улсаас хатаасан жимсийг зээлээр оруулж ирэх боломжтой юм байна, манай эгч Энхжаргал та 2 жимс ирэх замын зардал болон гаалийн татвар гэх мэт зардлуудыг нийлж гаргаад жимсээ очихоор нь нийлж зараад хатаасан жимсээ зарж дууссаны дараа манай компаниас зээлсэн жимснийхээ мөнгийг буцааж өгөөд үлдсэн ашигаа та 2 хувааж ав” гэсэн. Тэгэхээр нь би Мягмардоржоос “Киргиз улсаас хатаасан жимс авахад наанаас чинь хэдэн төгрөгөөр худалдаж авах ёстой юм бэ? мөн Монголд хичнээн төгрөгөнд зарагддаг юм бэ гэхэд Мягмардорж “би чиний мэйл хаягаар жимсний жагсаалт болон үнийн дүнг явуулъя, чи харчихаад хэлээрэй”  гэж хэлсэн. Тэгсэн чинь 2,3 хоногийн дараа миний и-мэйл хаягаар Мягмардоржоос жимсний үнийн дүнтэй цаас ирснийг харахад тодорхой хэмжээний ашиг олох боломжтой юм байна гэж бодоод Энхжаргал болон Мягмардоржтой хамтарч ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн чинь хэд хоногийн дараа тодорхой он сар өдрийг нь сайн санахгүй байна. Мягмардорж “63 тонн хатаасан жимс явуулах болчихлоо, Энхжаргал та 2 тээврийн хөлсний урьдчилгаа гэж 6 сая төгрөг шилжүүлчих” гэхээр нь би Энхжаргалтай холбогдож “Мягмардорж намайг мөнгө шилжүүлчих гэж байна, чи өөрийнхөө 6 сая төгрөгийг өгсөн юм уу” гэхэд Энхжаргал “би гадаадад амьдардаг хамаатныхаа эгчээр дамжуулаад 6 сая төгрөгөө шилжүүлчихсэн, чи өөрийнхийгөө шилжүүлчих “ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мягмардоржийн өгсөн Мандах овогтой Алимаа гэх хүний данс руу 2014 оны 9 сарын 24-ний өдөр 6 сая төгрөгийг Дунд аймгийн Сайнцагаан сумын Хаан банкнаас шилжүүлсэн. Тэгээд байж байсан чинь хэд хоногийн дараа Мягмардорж над руу залгаад “та ер нь Киргиз улсад нэг хүрээд ирээдэхээч” гэхээр нь 2014 оны 9 сарын сүүлээр шиг санаж байна, Киргиз улс руу очиж Мягмардоржтой уулзсан. Тэгэхэд Мягмардорж өөрийгөө Олон улсын компанид Монгол талыг хариуцсан менежирээр нь ажилладаг гэж хэлээд 4 өрөө байранд ганцаараа амьдарч байсан. Тэгээд намайг тэр байрандаа 5 хоног байлгаж, Киргиз улсын Бишкек хоттой танилцуулж зах дээр нь очиж хатаасан жимснүүдийг нь үзүүлээд миний эхний явуулсан 6 сая төгрөгөөр замын зардал хийж компаниасаа жимс зээлээр авч явуулсан байгаа 1 сар орчим болох байх гэж хэлж байсан. Ингээд би 5 хоног болсоны дараагаар Монгол улсад ирчихээд байж байтал Мягмардорж “жимс чинь гааль дээр ирчихсэн байна, гаалийн мөнгөө өгөх хэрэгтэй байна, та 10.000 ам доллар буюу 18.500.000 төгрөгийг шилжүүлчих гээд Дорж овогтой Раднаабазарын Хаан банкны 5007789193 тоот дансанд 18.520.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд энэ мөнгийг шилжүүлчихээд байж байсан чинь эгч Энхжаргал хамаатны залуу Энхболор нар нь Киргиз улс руу Мягмардорж дээр очиж хэд хоночихоод ирлээ гэж хэлэхээр нь би Энхжаргалаас “нөгөө жимс чинь юу болж байна вэ, ирж байгаа юм болов уу гэж асуусан чинь Энхжаргал “жимс ирж байгаа, би сая Мягмардорж дээр оччихоод Мягмардорж бид 2 цуг ирлээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь Мягмардорж удалгүй Дундговь аймагт надтай уулзах гээд ирлээ гээд 2014 оны 10 сарын үед ирээд бид 2 уулзаад сууж байсан чинь Мягмардорж “сая 1 биш 3 вагон жимс ачигдаад гарчихсан, 1 жимс нь Энхжаргал эгч та 2-ынх, 1 нь Алимаа гэх хүний жимс, 1 нь одоогоор хөрөнгө оруулалтгүй байна, өөр хүн байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүнээс асууж санал болгоё гээд өнгөрсөн. Тэгээд би найз С.Одбаяртай энэ талаар хэлж санал болгоход Одбаяр “тэгье, энэ ажилд чинь оролцъё” гээд зөвшөөрсөн. Тэгсэн чинь Мягмардорж “Энхжаргал эгч, Энхболор бид 3 нааш ирэхдээ билет зээлээр аваад ирсэн юм. Тэгсэн чинь тэр билетнийх нь мөнгийг касс нь нэхээд байна, чи тэр мөнгийг нь тушаачихаач гэхээр нь Одбаяр, бид 2 тэгье гээд Улаанбаатар хотод ирж билетийн кассанд нь 4.800.000 төгрөг тушаасан. Энэ 4.800.000 төгрөг нь Одбаярын мөнгө юм. Ингээд 1 сар гаруйгийн хугацаа өнгөрөөд байж байтал Мягмардорж “гааль дээр жимс ирчихсэн байна, гаалийн мөнгө дутчихлаа, гаалийн төлбөр 20 сая төгрөгийг тушаачих хэрэгтэй байна гэхээр нь тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор Одбаярыг үлдэгдэл 1 вагон жимсэнд хамтарч ажиллана гэхээр нь Одбаяр 9.000.000 төгрөгийг Уртнасан овогтой Энхболорын 5065055482 тоот дансанд тушаасан. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд Мягмардорж “Энхболор бид 2 хамтдаа Европ руу явлаа, чи 20 сая төгрөгний үлдэгдлээ миний дансанд тушаачихаарай гэхээр нь би 2014 оны 11 сарын 14-ний өдөр 3500 ам доллар 6.800.000 төгрөгийг тушаасан. Энэнээс хойш ор сураггүй алга болчихоор нь би Энхжаргалаас Мягмардоржийн талаар асуухад би хаана байгааг нь мэдэхгүй гэж хэлэх болсон. Гэтэл 2015 оны 01 сард Мягмардорж над руу Бээжинд байна гээд Хятад дугаараас залгаад “би энд нэг бизнесийн ажил төрөл ярилцаад байна” гэхээр нь би жимсээ авъя, яасан бэ гэсэн чинь Мягмардорж “Лхагваа ахаа жимс худлаа болсоон, би энд нэг Хятадуудтай нэг ажил яриад байна, би удахгүй Монголд очоод таны мөнгийг өгнө” гэж хэлээд утсаар хэд хэдэн удаа залгаж ярьж байгаад дахиад таг алга болсон, Тэгэхээр нь би дахиад та алга болчихоор нь лавлах дугаараас Бээжингийн консулын дугаарыг авч Мягмардорж гэх хүний талаар тодруулаад өгөөч гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа Консулын газраас эргэж холбогдоод “Мягмардорж гэх хүн энд манай Бээжин хотод бичиг баримтын зөрчилтэй учир хоригдож байгаа юм байна, онгоцны билетийг нь наанаасаа захиалчихвал бид эндээс явуулъя” гэхээр нь Мягмардоржийн ээж Отгоо эгчтэй холбогдоод учир байдлыг нь хэлсэн чинь Отгоо эгч билетийг нь захиалж өгөөд захиалсан билетийг нь Одбаяр очиж аваад гадаад хэргийн яаман дээр аваачиж өгөөд 1 хоногийн дараа Мягмардоржийг ээж Отгоо, эгч Энхжаргал, Одбаяр бид нар хамт очиж тосож авсан. Ингээд надад нийт 31.300.000 төгрөгний хохирол учруулаад байна. Би хамгийн анх 2014 оны 9 сарын 24-ний өдөр 6 сая төгрөгийг Мандах овогтой Алимаагийн Голомт банкны 1601395848 тоот данс руу Мягмардоржоос гэж бичиж тэмдэглээд өөрийнхөө гарыг үсгийг зурж шилжүүлсэн. Ямар учраас М.Алимаагийн данс руу шилжүүлэх болсон бэ гэхээр Мягмардорж данс руу шилжүүлэх болсон бэ гэхээр Мягмардорж “М.Алимаа гэх хүн бас Киргизээс жимс авч ирж байгаа юм, наад Алимаа гэх хүн чинь гаалийн татварыг арай хямд зохицуулж байгаа болохоор энэ хүнд мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо гэж хэлсэн. 2014 оны 10 сарын 10-ны өдөр Дорж овогтой Раднаабазарын 5007789193 тоот данс руу 18.520.000 төгрөгийг тушаасан. Ямар учраас Д.Раднаабазар гэх хүний дансанд тушаах болсоныг надад хэлээгүй ...” /1хх-27-28х/, “...Би Бишкек хотод Мягмардоржийг байхад нь ганцаараа 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр очоод 2014 оны 9 сарын 30-ны өдөр буцаж Улаанбаатар хотод ирсэн. Би ямар зорилготой очсон юм гэхээр Мягмардорж над руу яриад энд хүрээд ирээ, жимсээ танилцуулъя, 2-уулаа ч хоорондоо сайн танилцъя гэхээр нь би очсон. Намайг очиход Бишкек хотын зах дээгүүр намайг дагуулж яваад жимс харуулаад иймэрхүү жимс байгаа л гэж үзүүлсэн өөр зүйл үзүүлээгүй. Намайг очих үед чиний жимсийг ачуулчихсан гэж хэлсэн. Алимаатай би очоогүй ээ. Намайг очиход Мягмардорж Алимаа ирээд явсан гэж хэлж байсан. Би Алимаа гэдэг хүнийг танихгүй. Нэг л удаа харсан. Бишкект намайг очихоос өмнө Мягмардорж над руу яриад Алимаа гэдэг эмэгтэйгийн утасны дугаарыг өгөөд Мягмардорж явууллаа гэж хэлээд очоод уулзаадах гэсэн би учрыг нь ч олохгүй хэлж ярьснаар утсаар нь ярьж байгаад Алимаа гэдэг эмэгтэйтэй уулзсан. Тэгтэл Алимаа нь барилгын зураг байхгүй юм уу гэсэн тэгэхээр нь гайхаад үгүй тийм зүйл байхгүй гэж хэлсэн чинь за за би өөрөө Мягмардоржтой ярьчихъя гэж хэлсэн ...” /1хх-29х/, “...Мягмардорж гэдэг хүнд би итгэсэн учраас Одбаярт “Мягмардорж гэдэг хүнтэй хамтран жимс оруулж ирэх ажил хийж байгаа жимс оруулж ирж өгье” гэж хэлсэн. Тэрнээс биш би Мягмардорж гэдэг хүнтэй нийлж Одбаярыг залилан мэхэлсэн асуудал байхгүй юм. Мягмардоржид 10.000 доллар шилжүүлэх үед Мягмардорж Киргиз улсад байсан. 3500 доллар шилжүүлэх үед Европт байсан санаж байна ...” /1хх-30х/, “...Мягмардорж надтай байнга энд ийм жимс байна, тийм жимс байна, ийм үнэтэй байна гээд байнга яриад над руу жимсний талаар мэдээллийг миний Ihaagii [email protected] хаяг руу Мягмардорж өөрийнхөө хаягнаас явуулж байсан. Мягмардоржийн явуулсан мэдээллийг харахад 1 воган жимсэнд хэдэн төрлийн хичнээн жимс очдог, монголд зараад хэдэн төгрөгийн ашиг олж болох талаар дэлгэрэнгүй бичсэн байсан. Түүнийг харахад их ашигтай байсан юм. Тэгээд би хамтарч бизнес хийхээр шийдсэн. Тэгээд Мягмардорж жимсний тээврийн зардлыг эгч та 2 хувааж гарга, би эгчийн мөнгийг эндээс гаргачихна, та өөрт ноогдох 6.000.000 төгрөгөө гарга, та мөнгөө Алимаагийн дансанд хийчих, Алимаагийн жимс эндээс бас Монгол руу явж байгаа юм, Алимаа над руу бөөнд нь мөнгө явуулах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр мөнгийг нь Мягмардоржийн өгсөн Алимаагийн дансанд хийсэн юм. Мягмардорж намайг Киргизэд хүрээд ирээч гээд байдаг байсан. Мягмардорж намайг ирэх зардлаа аргалаад хүрээд ир гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө зардлаа гаргаад очиж уулзсан юм. Ингээд бүр итгэх болсон юм. Ингээд л Мягмардоржид мөнгө өгч эхэлсэн. Энхжаргал манай дүү Киргиз улсад олон улсын худалдааны байгууллагын Монгол талыг хариуцсан менежирээр ажилладаг гэж байсан юм. Намайг Киргиз улсад очиход Мягмардорж Дундговь аймгийн төвд газар байна уу гэсэн.  Би ямар газар бэ гэхэд барилга барихаар газар хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ямар барилга барих юм бэ гэхэд нэг том барилга бариад заримыг нь орон сууцны зориулалтаар зараад заримыг нь үйлчилгээний төв, оффисын зориулалтаар ашиглах юм гээд их том том яриад байсан юм. Би энэ үеэс Мягмардоржийг их мөнгөтэй гэж ойлгосон юм. Намайг Киргизэд очиход Мягмардорж 5 өрөө байр түрээслээд байж байсан юм ...” /1хх-187-188х/, “...Мягмардорж нь жимсийг Монгол Улс руу явуулсан гэсэн ямар ч баримт нотолгоо үзүүлж харуулаагүй. Хуулийн дагуу Монгол банкны ханшаар бодож хохирлыг гаргадаг бол би 31.031.950 төгрөгний дүнг хүлээн зөвшөөрнө би 31.031.950 төгрөгөөр хохирлоо нэхэмжлье ...” гэх мэдүүлэг /2хх-6-7х/,

 

Хохирогч С.Одбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай найз Лхагвасүрэн нь 2014 оны 09,10 орчим байх Киргиз улс руу явчихаад ирлээ, тэнд манай танил Энхжаргалын төрсөн дүү Мягмардорж гэх залуу Киргиз улсад ажиллаж амьдардаг юм байна, би сая 5 хоног очиж Киргиз улстай танилцчихаад ирлээ, Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирэх нэг ажил байна, одоо вагон оруулж ирж байгаа юм байна, 1 вагон хатаасан жимсийг нь оруулж ирэх замын зардлыг нь төлөөд оролцох уу гэхээр нь би зөвшөөрөөд ер нь хамтарч ажиллаад үзье гэж бодсон. Гэтэл Лхагвасүрэн надад “чи энэ ажилд оролцвол одоо Мягмардорж болон эгч Энхжаргал, бас Энхболор мөн 2 Киргиз улсын иргэн залуугийн Киргиз улсаас Монгол улс руу ирэх билетийн мөнгийг төлөх хэрэгтэй юм гэнээ, чи мөнгөтэй бол билетийн мөнгийг нь төлчих гэхээр нь зөвшөөрөөд Улаанбаатар хотод Лхагвасүрэн бид хамт явж байгаад 4.800.000 төгрөгийг тушаасан. Уг билетийн бичэлтэн дээр Мягмардорж, Энхжаргал, Энхболор, А.Аizats T.Scitkulsyms гэх нэртэй 5 хүний билетийн мөнгө байсан. Ингээд би Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирэх ажилд нь оролцохоор болсон боловч байнгын Мягмардорж холбоотой байгаагүй, харин миний өмнөөс Лхагвасүрэн ярьж уулзаж ерөнхий байдлыг нь ойлгуулж байсан юм. Гэтэл би Мягмардорж гэх хүнтэй ердөөсөө нүүр нүүрээ уулзаж ярьж үзээгүй байж байтал Лхагвасүрэн надад “Киргизээс жимс ирэх болчихсон гэнээ, Мягмардорж яаралтай гаалийн төлбөрт 20 сая төгрөг тушаах хэрэгтэй байна гэж байна, чамд мөнгө олдох уу” гэж Дундговь аймгаас ярихаар нь би “одоохондоо 20 сая төгрөг байхгүй байна, хүнээс асууж сураглая” гэсэн хариу өгсөн. Гэтэл одоогоор тодорхой он сар өдрийг нь мэдэхгүй байна Мягмардорж, Энхболор гэх 2 залуу надтай 13-р хороололын Хаан банкинд ирж уулзсан. Тэгэж уулзахад Мягмардорж, Энхболор 2 надтай нэх их юм ярилгүй, жимс удахгүй ирнэ, мөнгө байвал гаалийн мөнгийг өгчих” гэхээр нь би “надад байгаа нь энэ гээд 9.000.000 төгрөгийг Уртнасан овогтой Энхболорын 5065055482 тоот дансанд тушаасан. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд Мягмардорж хаана байгаа нь мэдэхгүй алга болчихсон байсан ба Лхагвасүрэн бид 2 хайж явсаар байгаад Бээжинд байгаа сураг дуулж Бээжингийн консулын дугаарыг авч Мягмардорж гэх хүний талаар тодруулаад өгөөч гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа Консулын газраас эргэж холбогдоод “Мягмардорж гэх хүн Бээжин хотод бичиг баримтын зөрчилтэй учир хоригдож байгаа юм байна, онгоцны билетийг нь наанаасаа захиалчихвал бид эндээс явуулчихъя “ гэхээр нь Мягмардоржийн ээжтэй нь би холбогдоод учир байдлыг нь хэлсэн чинь ээж нь билетийг захиалж өгөөд захиалсан билетийг нь би очиж аваад гадаад хэргийн яаман дээр аваачиж өгөөд 1 хоногийн дараа Мягмардоржийг ээж Отгоо эгч Энхжаргал, Лхагвасүрэн бид нар хамт тосож авсан. Ингээд одоог хүртэл надад  нийт 13.800.000 төгрөгний хохирол учруулаад байна... /1хх-31-32х/, “...Билетний мөнгө гэж өгсөн 4,8 сая төгрөгийг надаар төлүүлэхдээ жимсний чинь ажилд энэ мөнгийг орсон гэж бодоорой гэж хэлсэн... /1хх-33х/,  “...Мягмардорж тухайн үед одоо гааль дээр байгаа жимс юм чинь удахгүй ороод ирнэ, борлуулах асуудлыг Лхагвасүрэн та 2 хариуцна шүү гэж хэлээд явсан юм. ...Бээжинд хоригдсон байна гэхээр нь ээж нь билет худалдаж аваад түүнийг нь би гадаад хэргийн яаманд хүргэж өгсөн ба Мягмардоржийг Монголд ирэхээр нь онгоцны буудалд дээр тосож аваад уулзахад жимс бүтэхгүй болсон, 3 хоногийн дараа та нарт эхний ээлжинд 28.000.000 төгрөг өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй юм. 2015 оны зун 07 сарын үед шиг санаад байна. Мягмардоржтой уулзаад мөнгөө нэхэхэд та нарт 40.000.000 төгрөгийн барилгын материал өгье, та нар мөнгөө гаргаад авчих гэж хэлээд надаар ачаа ачих том машин бэлдүүлсэн. Тэгээд шөнө дунд ачна шүү, машинаа бэлдэж бай гэж хэлсэн. Тэгээд шөнөжин хүлээлгэж байгаад 04 цагийн үед машинаа Амгалан руу явуулчих гэж хэлээд тэр чигтээ дахиж утсаа авахгүй алга болж байгаад хэд хоногийн дараа холбоо барихдаа нөгөө хэлдэгээ хэлээд ачаа ачна гээд л яваад байсан юм. Энхболор жимс оруулж ирнэ, мөнгөний хэрэг байна гэж бол ярьж байгаагүй. Үүнийг Мягмардорж л ярьдаг байсан... “ гэх мэдүүлэг /1хх-191-192х/,

 

Хохирогч Ш.Пүрэвсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэр үедээ Энхжаргал манай дүү Мягмардорж, Лхагвасүрэнтэй хамтарч жимсний наймаа хийж байгаа, барилгын компани байгуулчихсан байгаа, Дундговь аймгийн төв дээр барилга барихаар болоод газар авчихсан байгаа гэж хэлж байсан. 2014 оны 11 сарын 02-ны шөнө Энхжаргал, Мягмардорж нар манай гэрт ирээд нөхөр бид 2-той уулзсан. Тэгээд манай нөхөр удахгүй Энхжаргал манай дүүд мөнгө зээлээч гээд байна, эгч нь бид нар хамт ажилладаг юм чинь гайгүй байлгүй дээ, 3 хонуулаад буцаагаад хүүтэй нь өгье гээд байна, 2-уулаа туслаад мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 Энхжаргалд туслаад мөнгө өгөхөөр болоод 2014 оны 11 сарын 03-ны өдөр зээл авахад 10.000.000 төгрөгийн зээл гарахаар болохоор нь Энхжаргал руу утсаар яриад 10.000.000 төгрөг л бүтэх юм шиг байна гэхэд 10.000.000 төгрөг бага байна, нэмээд мөнгө олоод 20.000.000 төгрөг болгоод өгөөч гээд гуйгаад байсан юм. Тэгэхээр нь өөрт байсан мөнгөн дээрээ аж ахуйн нэгжийн зээл болон цалингийн зээл аваад нийт 20.000.000 төгрөг болгоод 2014 оны 11 сарын 04-ний өдөр Энхжаргал руу утсаар яриад мөнгө бэлэн болчихлоо, дансаа өгөөрэй гэхэд Энхболор гэж хүний Хаан банкин дахь данс өгсөн юм, тэгэхээр нь тэр данс руу 20 сая төгрөг хийсэн. Мөнгө хийсний дараа Мягмардорж нь мөнгө авчихлаа, баярлалаа, маргааш ярина гэж хэлээд дахиж утас нь ч холбогдохгүй алга болчихсон юм. Мягмардоржийнх нь утас холбогдоггүй байсан. Би өөрийн танил дүү Одбаярт Энхжаргалын дүүд мөнгө өгчихлөө гэхэд яах гэж мөнгө өгч байгаа юм, бид нар бас мөнгө өгөөд алдчихаад байна гэж хэлж байсан юм. 2015 оны 03 сарын үед Мягмардорж манай нөхөр Даваасүрэнтэй утсаар яриад та Эрээн дээр том машинтай хүрээд ир, таны мөнгөний оронд эндээс барилгын материал ачуулж өгье гэж хэлж байсан боловч манай нөхөр яваагүй юм. Тэгэхдээ манай нөхрийг мөнгөтэй ир гээд утсаар яриад байсан юм. Түүнээс хойш дахиж холбогдоогүй. 2015 оны 04 сард шиг санаад байна. Би Улаанбаатар хотод ирж Мягмардоржтой уулзахад мөнгийг чинь график гаргаж төлж өгье гээд нотариатаар орж гэрээ хийсэн боловч мөнгөө төлөхгүй алга болсон, тэр нь худлаа болсон юм. Дундговь аймгийн төвд газар авчихсан барилга бариад эхэлж байгаа гэж хэлж байсан юм. Аймгийн төвд яг хаана ямар газар авсан талаар нь би мэдээгүй. өөрсдөө л тэгж хэлж байсан. Тухайн үед Лхагвасүрэнгээс үнэн юмуу гээд асуусан бол ийм асуудал гарахгүй байсан байх гэж одоо боддог юм. Тэгээд сүүлд Лхагвасүрэнгээс барилга барихаар болсон юмуу гэхэд худлаа гэж хэлж байсан юм. Энхжаргал анх манай дүү Мягмардорж Киргиз, Монгол 2-н хооронд жимс зөөж байгаа, одоо Лхагвасүрэнтэй хамтарч бизнес хийж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд Мягмардоржийг бид нартай уулзуулсан. Харин тэр Дундговь аймгийн төвд барилга барьж байгаа, 200.000.000 төгрөгийн барилгын материал авах гэхэд мөнгө дутаад байна, мөнгө зээлээч гэх бүх асуудлыг бол Мягмардорж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /1хх-196х/,         

Хохирогч Э.Амарбаясгалант мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ... 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээр байж байхад Приус-30 маркийн авто машин засуулна гээд Мөнгөнцэцэг гэх эмэгтэй өөрийгөө Даваасүрэн гэх залуугийн хамт ирээд Приус-30 маркийн авто машиний карло зэрэг эд зүйлээ солиулж янзлуулсан юм. Урьдчилгаа гээд надад 200.000 төгрөг өгсөн юм, би авто машинийг нь Даваасүрэн гэх хүнд Комфорт зочид буудалд авто машинийг нь орой 17 цагийн үед аваачиж өгсөн юм тэгээд Даваасүрэн гэх залуу дансаа өгчих би дансанд чинь мөнгө хийе гэж хэлэхээр нь би дансаа өгчихөөд яваад өгсөн юм, 2017 оны 11 сарын 18-ны өдөр Даваасүрэн гэх хүн залгаад энд приус-20 маркийн автомашин байна 1.300.000 мянган төгрөгөнд зармаар байна чи авах уу гэж хэлэхээр нь би авъя гэж хэлсэн тэгтэл Дазаасүрэн намайг би чамд 200.000 төгрөг өгөх өртэй байгаа тэрийгээ суутгаад урьдчилгаа 500.000 төгрөг өгчих гэхээр нь за гэж хэлтэл надад нэг дансаны дугаар явуулсан тэгээд би 18 цагийн үед уг дансанд 500.000 төгрөг бэлнээр хийсэн юм. Маргааш нь Даваасүрэн гэх хүний утас залгахад гар утас нь холбогдохгүй байсан юм. Би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Тэр хүнийг би харвал танина , зүс царайг нь хараад танина. Би гомдолтой байна, мөнгөө олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /3хх-8х/, “...Надад зарна гэсэн автомашиныг нь би хараагүй, тийм машин байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тэр явдлаас хойш Мөнгөнцэцэгтэй уулзсан, Мөнгөнцэцэг бас авлагатай гэж байсан...” гэх мэдүүлэг /3хх-10/,

Хохирогч Г.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны намар санагдаж байна, Дархан аймагт танил эгч Өнөрцэцэгтэй хамт нэг хоолны газарт уулзаад ажил хэргийн юм яриад байж байсан юм. Тэгэхэд тэр хоолны газарт хоол идэж байсан Даваасүрэн /сүүлд нэрийг нь мэдэх болсон Мягмардорж/ гэж залуу байсан. Тухайн үед би хоол идэж байхдаа гар цүнхээ алга болгочихоод хоолны газрын хүнд утасны дугаараа үлдээсэн, тэгэхэд миний утасны дугаарыг Мягмардорж асуугаад мэдчихсэн байсан. Тэр оройноо над руу залгаад таньдаг эгчтэйгээ ярьж байсан ажил хэргийн талаар асуугаад “Монголын том том компаниудыг гадаадын компанитай холбож өгч, өөрөө зуучлалын мөнгө авдаг" гэж хэлсэн. Тэр талаар нэг удаа утсаа яриад л алга болсон. Тэрнээс хойш 2017 оны 10 сард Мягмардорж гэнэт над руу залгаад “намайг амжилттай- бизнес хийж байгаа гэдгийг чинь мэдэж байна, 2 жилийн дараа ажлаа сайн өргөжүүлж чадсан байна” гэх зэргээр намайг мэддэг хүн шиг их юм ярьсан. Тэгээд надтай уулзахаар болоод Дархан- Уул аймгийн Дархан сумд байрладаг нэрийг нь санахгүй байна, нэг паабад уулзсан. Мягмардорж ганцаараа ирж надтай уулзсан. Би өөрөө Дархан сумдаа Өсөх трейд ХХК-ны зочид буудал, кароаке, пааб ажиллуулдаг юм. Мягмардоржийг тэрийг мэдчихсэн байсан. Тэгээд Мягмардорж намаиг “Ийм зочид буудал, кароаке ажиллуулж байхаар арай өөр бизнес рүү ор оо, надтай хамтраад ажилла, би өөрийнхөө нэр дээр компани нээж болохгүй байна, өөр хүний нэр дээр компани нээх хэрэгтэй байна, чамд итгэж байна, махны чиглэл болон Киргиз улсаас хатаасан жимс оруулж ирье, надад Киргиз улсад таньдаг хүн байгаа, тэр хүндээ хэлээд Монгол руу оруулж ирэх боломжтои гэж хэлсэн. Тэр талаар яриад тэр орой өнгөрсөн. Надтай уулзаж байхдаа Мягмардорж гар утсаараа гадаад хүнтэй утсаар яриад байх шиг байсан. Мягмардорж Орос хэлээр яриад байсан. Тэгээд би Мягмардоржийн хэлсэнд итгээд хэд хоногийн дараа Дархан уул аймагт байхдаа өөрийнхөө нэр дээр “Мөнгөн дорнод гүүр” ХХК-ийг байгуулсан. Улсын бүртгэл дээр дан ганц өөрийнхөө нэр дээр компани байгуулсан ба үйл ажиллагааны чиглэл нь мах болон жимсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар нээсэн. 2017 оны 11 сард хамт хот орж ажил хөөцөлдөе гэж хэлээд надаар машин бариулаад явсан. Тэгэхэд энд тэнд очоод л хүмүүстэй уулзаад байсан, гэхдээ би огт тэр ярианд нь оролцоогүй, машиндаа суугаад үлддэг байсан. Улаанбаатар хотод байх хугацаанд би 2017 оны 11 сарын 07-ны өдөр Монтел төвөөс Самсунг галакси эс 7 эджи маркийн гар утас худалдаж автал Мягмардорж миний гар утсыг аваад өнөөдөр утсыг чинь ашиглаадахъя гэж хэлж аваад буцааж өгөөгүй. Буцаж Дарханд очоод миний машиныг мөргөлдүүлээд, Тоёота Хайландр машин авч өгье гэж хэлсэн. Миний эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн автомашин байсан юм, тэрийг бүр наанаа хаяад яв, яах юм гээд байхаар нь би нэг байрны гадна аваачиж байрлуулсан. Машинаа би засварт 4 сая орчим Төгрөгөөр засвар хийлгэсэн. Би төлбөрөө дансаар явуулж байсан. Баримт нь дансны хуулгаар гараад ирнэ гэж бодож байна. Дараа нь Мягмардорж надад Тоёота Хайландр машин Улаанбаатар хотоос захьчихсан 35 сая төгрөг гээд надаас 10 сая төгрөг аваад, үлдснийг нь өөрөө гаргана гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 11 сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт байхдаа Мягмардоржид бэлнээр 10 сая төгрөг өгч байсан. Мягмардоржгой хамт яваад АТМ ороод авч байсан, ажил дээрээ очоод мөнгөө тоолж Мягмардоржид өгсөн, тэр үедээ мөнгө өгсөн гэж ямар нэг бичиг баримт үйлдээгүй. 2017 оны 11 сарын 21-ний өдөр намайг Дархан аймагт гар утас худалдаж авахад Мягмардорж уулзаад утсаар яриадахъя гэж хэлээд авсан. Би гар утсаа худалдаж авахдаа 350.000 төгрөгийг дансаар, 350,000 төгрөгийг нь бэлнээр өгөөд худалдаж авч байсан. Дараа нь дахиад утасгүй болчихоод Айфоне 5 эс голд маркийн гар утас илүү байсан болохоор тэр утсаа хэрэглэж байхад Мягмардорж утсаар яриадахъя гэж хэлээд л авсан. Тэгээд 2017 оны 12 сарын дундуур хотод Мягмардоржтой хамт хотод ирээд байж байхад шинэ байгуулсан компаний тамга тэмдгийг захиалахгүй бол болохгүй гэж хэлээд ЧД-ийн 3-р хороо Урт цагааны урд зогсоол дээр “Мөнгөн дориод гүүр” ХХК-ний Улсын гэрчилгээ, манай дүү Г.Тэрбиш болон миний гадаад паспорт, компаний дүрэм, журам зэрэг бүгд байсан. Тэрийг аваад явсан. Гадаад паспорт авсан учир нь бид 2-т ногоон паспорт гаргаж өгнө гэхээр нь өгчихсөн байсан юм. Надад дандаа өндөр албан тушаалтнууд яриад, найдвартай гээд л гадаадаар хүмүүстэй утсаар яриад байдаг байсан. Тэгээд би итгэсэн. Надад машин авч өгнө, хотоос захиад авчруулж байгаа, удахгүй дансанд их мөнгө орж ирээд машинаа авчихна гэж хэлээд байсан. Таньдаг ах нь мөнгийг нь өгдөггүй гэх зэргээр надад байнга худлаа ярьдаг байсан. Би мөнгө өгөхдөө Мягмардоржоор ямар нэг бичиг баримт дээр гарын үсэг зуруулаагүй. Дансаар гүйлгээ хийж байсан болохоор миний дансны хуулга дээрээс харагдана. Би ихэнхдээ мобайл банкаараа мөнгө шилжүүлж байсан. Би Мягмардоржид бэлнээр өгсөн 10.000.000 төгрөг, дансаар Мягмардоржийн хэлснээр шилжүүлсэн мөнгөнүүд байгаа. Би Мягмардоржид итгэж өөрийнхөө мөнгийг өгсөн болохоор өгсөн мөнгөө нэхэмжилж байна. Дээр мэдүүлснээс гадна надаас мөнгө хэрэгтэй байна гээд л мөнгө авчихдаг байсан. Би өөрийнхөө хэрэгт хавсаргахаар өгсөн дансны хуулга дээрээ тэмдэглэсэн байгаа. Үүнийг Мягмардорж өөрөө мэдэж байгаа. Би дахиж хуулгаа авч харж байгаад нэхэмжилж байгаа мөнгөний эцсийн дүнг гаргаж хэлье. Мягмардоржид залилуулж мөнгөө алдсандаа гомдолтой байна ... Би өмнө өгсөн мэдүүлгүүддээ Мягмардоржид надад машин авч өгнө гэж хэлсний дагуу 10 сая төгрөгийг ажил дээрээ бэлнээр тоолж өгсөн. Мөн өөрийнх нь хэлсний дагуу ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна гэж хэлсний дагуу удаа дараа мөнгө шилжүүлж байсан гэж мэдүүлсэн боловч одоо миний хувьд бэлнээр 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан уул аймагт Хаан банкны АТМ-ээс бэлнээр авч, өөрийн ажил дээр өгсөн 10 сая төгрөг, машин эвдэлсэн засварт өгсөн зарлагын баримттай 891.500 төгрөг, мөн 2017 оны 11 сарын 17-ны өдөр машины гэрэл хотоос захиж авчруулсан 90.000 төгрөг, үүнээс гадна 2017 оны 11 сарын 10, 12-ны өдөр Мягмардоржийн Дархан-Уул аймагт буудалласан буудлын төлбөр нийт 90.000 төгрөг, 2017 оны 11 сарын 17-ны өдөр ажил хөөцөлдөхөд утас хэрэгтэй гээд Монтел худалдааны төвөөс худалдан авсан гар утасны үнэ, 2017 оны 11 сарын 16-ны өдөр миний Мобикомоос лизингээс худалдан авч байсан гар утасны үнэ, 2017 оны 11 сарын 21-ний өдөр Жанцанноровоос худалдан авсан гар утасны үнэ зэрэг нь баримтаа хараад хэлэхэд 12.531.500 төгрөг болж байна. Энэ мөнгөө л нэхэмжилж байна. Өөр бусад өгсөн мөнгөө нэхэмжлэхээ больж байна. Мягмардорж надад маш их худлаа ярьж намайг хуурч байсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /3хх-58-60х/,

Гэрч Г.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Амарбаясгалантаас 500.000 төгрөг шилжүүлэн авсан хүнийг танина. Тэр хүн Даваасүрэн биш харин Дашдаваа овогтой Мягмардорж гэх хүн юм. Би 2015 оны 09 сарын үед танилцаж байсан, тухайн үед гадаадаас хөрөнгө оруулдаг монголын жижиг, дунд үйлдвэрт оруулдаг гэж хэлж байсан, тэгээд танилцсан юм, хэсэг хугацаа Мягмардорж нь алга болсон байж байгаад саяхан 2017 оны 09 сарын үед надтай холбогдсон юм. Мягмардорж нь 2018 оны 11 сарын 12-ны өдөр миний 44-49 ДАР улсын дугаартай автомашинийг барьж яваад боржуур мөргөөд, засварын газрын Амарбаясгалан гэх залууд 400.000 мянган төгрөгөөр засуулсан юм. Хэд хонгийн дараа Амарбаясгалан гэх засварчин залуу над руу залгаад Мягмардоржийг асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн Мягмардорж нь ажилтай гээд явсан тэгээд уулзалдаагүй байсан юм, засварчин залуу Мягмардорж ах надаас бэлэн 500.000 төгрөг аваад нэг автомашин байгаа, тэрийг аваарай гэж хэлж байсан гэж хэлэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн ...“ гэх мэдүүлэг /3хх-11х/,

Гэрч Б.Надмидцэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Энхжаргал надад манай дүү Мягмардорж Орос гэлүү, Турк улс руу сургуульд явсан боловч тэндээсээ Киргиз улсад очсон юм байна. Киргиз улсад Монгол талыг хариуцсан компанийн төлөөлөгч хийж байгаа юм байна. Одоо манай дүү их боломжтой ажил хийж байгаа болохоор бид нар их сэтгэл амар байна, намайг мөнгө төгрөггүй байхад над руу 1000 ам доллар явууллаа, цалингийн зээлийг маань дарж өгөх гэж байгаа гэж хэлж байсан. Тэгээд нэг удаа надад манай дүү Монгол руу жимс зөөх гэж байна, та 2 хамтарч оролцох юмуу гэхээр би сайн мэдэхгүй байна гэж хэлэхэд би танай нөхөр Лхагвасүрэнтэй ярья гэж хэлээд манай нөхөртэй яриад дараагийн ажил нь эхэлсэн. Энэ талаар манай нөхөр Лхагвасүрэн сайн мэдэж байгаа. 2014 оны хавар би Дундговь аймагт явж байгаад Энхжаргалтай таарсан юм. Тзгзхзд Энхжаргал цагаан өнгийн жижиг суудлын машин уначихсан явж байсан ба надад манай дүү Мягмардорж аймгийн төвд газар олоодох гэсэн юм, барилга барих гэж байгаа юм гэж хэлж байсан. Ер нь сүүлийн үед Энхжаргал манай дүү Мягмардорж Киргиз ажил хийгээд их мөнгөтэй болж байгаа гэж ярьдаг болсон юм. Энэ бүхэнд нь итгээд манай нөхөр хамтарч жимс оруулж ирэх гэж байгаад залилуулаад хохироод явж байна...” гэх мэдүүлэг /1хх-197х/,

Гэрч Д.Раднаабазар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай дүү охин Батхандын найз залуу Энхболор надад танд долларын данс байдаг уу, хэрэв байдаг бол өгөөч гэхээр би дансны дугаараа өгөхөд Хаан банкин дахь миний эзэмшдэг 5007789193 дугаар ам долларын дансанд 2014 оны 10 сарын 10-ны өдөр “Мийгаас шилжүүлэг" 10.000 ам доллар гэж шилжүүлсэн байна. Энэ мөнгийг би Энхболорт гаргаж өгсөн юм. Би тэр мөнгийг Энхболорт өгсөн. Энхболортой хамт өөр хүн ирж байсан үгүйг санахгүй байна. Ямар ч байсан Энхболорт өгч байснаа санаж байна...” гэх мэдүүлэг /хх-1-199х/,

Гэрч Н.Отгончулуун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Мягмардорж нь 2013 оны 09 сард Киргизстан улс руу 1 жилийн хугацаатай хэлний бэлтгэлд сурахаар явсан. Уг нь хэлний бэлтгэлээ амжилттай төгсөх юм бол цаашаа мэргэжлээ сонгож үргэлжпүүлэн сурах боломжтой гээд явсан юм. Тэгсэн Мягмардорж хэлний бэлтгэлдээ сурч байх үедээ бизнес хийх гэж байна гээд л ийм асуудалд орчихлоо. Би одоо он сарыг нь сайн санахгүй байна. Миний хүү 1, 2 сар гаран сураггүй алга болчихсон юм. Тэгсэн Лхагвасүрэн Гадаад явдлын яамаар хайлгаж байгаад сургийг нь гаргалаа гэхээр нь би зардлыг нь даагаад Бээжингээс авахуулсан юм. Тэгэхэд Мягмардорж бичиг баримтгүй болоод Хятадын шоронд хоригдож байгаад ирсэн гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-200х/,...2016 оны 05 сараас 2016 оны 09 сар хүртэл цуг амьдарч байсан. Энэ хооронд асуудлаа шийднэ гээд өдөртөө гараад явдаг байсан. Мягмардоржийн хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Өмнө нь байцаагчаас нь юу болсон талаар нь мэдсэн. Хүний гэлтгүй өөрийн төрсөн ах дүү нарын мөнгийг хүртэл зээл нэрээр аваад алга болчихоод байгаа. Мөнгө бүтэхээр өгнө гээд аваад явсан. 2013 оны хувийн зардлаар Киргиз рүү сурахаар явсан. Сургалтын зардлыг нь би гаргаж байсан. Киргизэд очоод 2, 3 сар болсны дараа, би ойр зуурын ажил хийнэ, танаас байнга мөнгө нэхэхгүй гэдэг байсан. Ямар нэг бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-11-12х/,

Гэрч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2014 оны 11 сарын 02-ны орой Мягмардорж машинтайгаа явж Эхжаргалын гэрт нь хүргэж өгчихөөд буцаж ирээд надтай уулзаад Дундговь аймгийн төвд Лхагвасүрэнтэй хамт барилга барьж байгаа, та мөнгө зээлэх юм бол барьж байгаа байрнаасаа 1 өрөө байр өгч болох юм зэргээр их гоё юм яриад байсан юм. Би тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй шүү, цалингийн зээл авч өгнө, надад аймгийн төвд барилгын хэрэг байхгүй, харин мөнгөө хурдан буцааж өгөөрэй гэж хэлсэн. Мягмардорж надад би Лхагвасүрэнтэй хамтарч барилга барилга барьж байгаа гэж хэлж байсан. Би Лхагвасүрэнд их итгэдэг болохоор барилгын ажил нь найдвартай гээд итгэсэн юм. Би Лхагвасүрэнгээс тухайн үед асууж тодруулахгүйгээр мөнгө өгсөндөө алдчихсан юм. Сүүлд Лхагвасүрэнгээс асуухад барилга барих худлаа гэж хэлж байсан. Мягмардорж надаас мөнгө аваад л алга болсон. Намайг Мягмардорж Улаанбаатар хотод нэг өдөржин барилгын материал ачуулна гээд худлаа хэлж байлгаж байсан...” гэх мэдүүлэг  /1хх-206х/,

Гэрч У.Энхболор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2014 оны 11 сарын үед байх Мягмардорж надтай уулзаад Хаан банкны карт чинь чамд байна уу, би хүнээс мөнгө авах гэсэн юм гэж хэлэхээр нь би надад миний карт байна гэж хэлсэн. Тэгээд Мягмардорж 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талын зогсоол дээр нэг хүнтэй уулзсан юм. Мягмардоржийн уулзсан хүн нь миний данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Би тэр мөнгийг нь аваад Мягмардоржид өгсөн. Би энэ мөнгийг ямар учиртай мөнгө болохыг нь мэдээгүй. Мягмардорж надад би хүнээс мөнгө авах гэсэн юм, Хаан банкны карт байна уу гэхээр би карт байгаа гээд Мягмардоржид дансны дугаараа өгсөн юм. Мягмардорж тэгээд миний дансаар хүнээс мөнгө дамжуулж авсан юм. Мягмардорж 13 дугаар хорооллын автобусны буудлын урд талын зогсоол дээр нэг уулзсан хүнийг нь мэдэхгүй байна. Тэр 2 надаас тусдаа уулзаад байсан юм. Мягмардорж тэр хүнтэй уулзчихаад ямар хүнтэй юун тухай уулзсан талаарэа надад хэлээгүй. Би Киргиз улсад 2005-2011 оны хооронд сурч байсан, Киргиз хэлтэй. 2014 оны 09 сард Мягмардорж над руу утсаар яриад чи Киргиз улсад хүрээд ирээч, надад орчуулга хийгээд өг гэж хэлэхээр би Киргизэд Мягмардоржид орчуулга хийж өгөхөөр очсон юм. Мягмардорж өөрөө Киргиз хэл мэддэг боловч сайн ярьж чаддаггүй болоод намайг орчуулга хийгээд өгөөч гэж дуудуулсан юм. Намайг Киргизэд очиход Мягмардорж хийсэн ажилгүй байсан. Надаар орчуулга хийлгэнэ гэсэн боловч ямар нэг орчуулга хийлгээгүй юм. Мягмардорж тухайн үед өөрөө Киргизэд сурч байсан. Ямар чиглэлээр суралцзж байсан талаар нь мэдэхгүй. Намайг Киргизэд очих үед Мягмардорж Киргизээс жимс оруулж ирнэ гэж л ярьдаг байсан юм. Бусдаар би нарийн ширийн асуудлыг нь мэдэхгүй байна. Мягмардорж Киргизээс жимс оруулж ирээгүй. Намайг Киргизэд очиход Азамат басан уулу гэх хүн Мягмардоржийн хамт байсан. Тэр хүн Мягмардоржтой хамт Киргиз улсаас Монгол улс руу жимс зөөнө гээд л яриад байдаг байсан боловч ямар нэг жимс зөөгөөгүй юм. Мягмардорж өөрөө муу ч гэсэн Киргиз хэл мэддэг болохоор надаар орчуулга хийлгэхгүй байсан юм. Надаар орчуулга хийлгээгүй. Мягмардорж намайг өөрийнхөө хамаатны ах, Киргизэд сурч байсан гэж танилцуулж байсан. Яагаад тэгж танилцуулсан талаар нь мэдэхгүй байна. Энхжаргал миний дараа Киргизэд ирсэн юм. Ямар ажпаар ирсэн талаар нь мэдэхгүй байна. Доржийн Раднаабазар гэж миний хадам ах байгаа юм. Мягмардорж надаас чамд долларын данс байна уу, би хүнээс доллар авах гэсэн юм, түүнийгээ шилжүүлж авмаар байна гэхээр нь би хадам ах болох Раднаабазарын Хаан банкны дансыг Мягмардоржид өгсөн юм. Мягмардорж уг дансаар хүнээс 10.000 ам доллар шилжүүлж авсан юм. Тэр мөнгийг нь Раднаабазар ах Мягмардоржид тухайн үед нь гаргаад өгчихсөн юм ...“ гэх мэдүүлэг /1хх-250-251х/,

Гэрч Д.Очирбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Алимаа надад хэлэхдээ Мерседес бенз Жи 63 маркийн машин ирэх гэж байгаа, Хөх хотоос аваад наашаа газраар авч ирэх шаардлагатай байна гээд бид 2 хамт явсан. Бид 2 тэгээд Хөх хотод очоод машин ирүүлж байгаа залуу Мягмардоржтой холбогдох гээд утас руу нь залгатал холбогдохгүй байж байгаад бараг 2 хоногийн дараа санагдаж байна Мягмардоржтой холбогдсон. Алимаа яаж Мягмардоржтой холбогдсныг би мэдэхгүй байна. Алимаа надад хэлэхдээ Мягмардорж мөнгө өгөх хэрэгтэй байна, тэгэхгүй бол машиныг авч ирэх боломжгүй байна гэж хэлсэн байдаг. Тэгээд би Алимаад дахиж мөнгө өгөөд хэрэггүй ээ гэсэн боловч мөнгөө өгч байж л машинаа авч ирүүлэхгүй бол болохгүй байна гээд 2 удаагийн үйлдлээр нийт 7,000 долларыг шилжүүлсэн. Хөх хотод байдаг ямар нэртэйг нь санахгүй байна. Банкин дээр очоод мөнгөө шилжүүлсэн. Ямар ч байсан машин нь ирээгүй болохоор бид 2 буцаад Монгол руугаа явсан. Энэ талаар Алимаа өөрөө сайн мэдүүлгээ өгөх байх. Би зарим нэг зүйлийг нь мартчихсан байна. Хөх хотод байх хугацаанд бид 2 ойролцоогоор 3 хоносон санагдаж байна. Бид 2 зочид буудалд байрласан. Алимаа замын зардал болон бусад зардлыг өөрөөсөө гаргаж явсан. Хичнээн төгрөг болсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг  /2хх-169х/,

 

Гэрч Б.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 01 сарын 18-ны өдөр 08 цаг 40 минутийн үед Дарханы авто вокзал дээр өөрийн эзэмшлийн 66-44 ДАХ дугаартай К5 маркийн автомашинтай Эрдэнэт чиглэл рүү явах гээд байж байтал туранхай дунд зэргийн нуруутай бөгтөрдүү, хар нүдний шил зүүсэн 30 орчим насны залуу Эрдэнэт явна хоосон машин хэрэгтэй гэж хэлээд миний машиныг хөлслөөд явсан. Эрдэнэт рүү явж байхдаа би би тагнуулын байгууллагад ажилладаг байсан, хувиараа бизнес эрхэлж байгаагэж хэлсэн. Эрдэнэтэд очиж ГОК-ын дарга нартай уулзана гэж байсан. Тэгээд бид 2 Эрдэнэт ороод ГОК-ийн захиргааны газар очоод дарга нартай уулзана гээд тэр үл таних залуу буугаад жаахан байж байгаад гарч ирсэн. Тэндээ гарч бид 2 гэр хорооллын газар луу очиж нэг айлын газар, хашааг үзэж байгаад хот руугаа орж ирсэн. Тэгээд буцаж ГОК руу ирээд байж байхад тэр залуу та карттай юу, мөнгө шилжүүлээд би авчихъя гэж хэлэхээр нь би карттай гэж хэлэхэд тэгвэл 2 сая төгрөг шилжүүлээд аваадахъя гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгээд бараг цагийн дараа 500.000 төгрөг миний дансанд орж ирэхээр нь би АТМ- ийн газар луу тэр залууг хамт дагуулж ороод мөнгийг нь авч өгөхөд тэр залуу би гялс хүнтэй уулзаад ирье гэж хэлээд надтай уулзахгүй яваад өгсөн. Би цаг гаруй хүлээгээд Дархан луугаа явсан. Надад өөрийнхөө нэрийг хэлээгүй. Миний дансаар мөнгө авсан хүний харвал танина...” гэх мэдүүлэг /2хх-245х/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл ...Э.Амарбаясгалант нь урьдчилгаа

500.000 төгрөг өгчих тэгээд автомашин аваарай гэж хэлсэн хүнтэй ижил төстэй 5 хүний зургийн хамтаар 1-6 хүртэл дугаарлан зургаар харуулахад: Э.Амарбаясгалант хараад 4 дугаарт байгаа хүний зургийг зааж энэ хүн мөн байна. Өөрийгөө Даваасүрэн гэж танилцуулж байсан хүний зургийг хараад шууд таньж байна гэв... /3хх-5-7х/,

Гэрч Б.Нарангарав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Монтел төв дээр гар утас худалдаалдаг. Миний Хаан банкны данс руу Мөнгөнцэцэг гэх хүний данснаас 768.000 төгрөг шилжиж орсон нь ажлын шугамаар орсон мөнгө байх...” гэх мэдүүлэг /3хх-75х/,

Гэрч Г.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 10 сарас санаж байна манай дүү Мөнгөнцэцэг Мягмардорж /сүүлд нэрийг мэдэх болсон/ гэдэг хүнтэй хамт ажил ярьж байга, махны наймаа хийнэ гээд яриад яваад байсан. Би дүү Мөнгөнцэцэгтэй хамтарч Дархан Уул аймагт хамтарч баар, караоке, зочид буудал ажлуупдаг юм. Мөнгөнцэцэг нэг өдөр Мягмардоржтой хамт гаднаас орж ирээд 2 давхарт байдаг паабад орж суугаад мөнгө гаргаж ирээд тоолоод мөнгөний резин асуугаад мөнгөө боож байсан. Дараа нь учрыг нь сонсоход Мягмардорж нь Мөнгөнцэцэгт машин авч өгнө гэж хэлээд авсан мөнгө юм байна лээ. Тэрнээс хойш Мягмардорж ирэхгүй, Мөнгөнцэцэг машинаа Мягмадоржоос асуугаад ирэх болоогүй байна гэнээ гээд ярьж байсан. Тэр үед Мөнгөнцэцэг машингүй, машинг нь асуухад засварт өгчихсөн байгаа гэдэг байсан. Мягмардорж их яриа хөөрөөтэй, наймайй бизнес ярьсан, том албан тушаалтай хүмүүс ярьсан, гадаад дотоод бизнес ярьсан хүн байсан. Нарны шил, хар саравчтай малгайгаа огт авдаггүй залуу байсан. Би Мягмардоржоос яагаад шил, малгайгаа авахгүй байгаа юм бэ гэхэд нүдний хагалгаанд орох гэж байгаа юм гэж хэлж байсан. Мягмардорж манай төрсөн дүү Тэрбишийн Солонгос явуулах виз гаргаж өгнө гэж хэлээд бичиг баримтыг нь авсан. Мөн дүү Мөнгөнцэцээр компани байгуулсан байсан. Одоо тэр яриад байсан зүйлүүд нь худлаа болж хувирсан. Манай дүү надаас нуугаад хичнээн төгрөг өгснийг мэдэхгүй байна, мөн хот руу Мягмардоржтой хэд хэдэн удаа явсан...” гэх мэдүүлэг /3хх-78-80х/,

Гэрч Г.Тэрбиш мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Мягмардоржтой 2017 оны 11 сард санаж байна, эгчийнхээ ажлуулдаг газар танилцсан. Мягмардорж хэлэхдээ гадаадаас ирсэн гэж хэлсэн. 2017 оны 11 сард Дархан-Уул аймагт манай эгчийн ажилуулдаг Өсөх трейд ХХК-ийн 2 давхарт паабад нь манай эгч Мягмардоржид 10 сая төгрөг өгсөн. Би өөрөө тоолж боож өгч байсан. Яг хэзээ уулзсанаа санахгүй байна Мягмардорж хотод байхдаа эгчтэй утсаар яриад бичиг баримт хөөцөлдөхөд мөнгө хэрэгтэй байна, дансаар мөнгө шилжүүл гээд Мягмардоржийн хэлсэн данс руу Хүүхдийн 100-н орчим байдаг Хаан банкинд очиж мөнгө шилжүүлсэн. Би жолоо барьж явсан болохоор банк руу ороогүй. Буцаад Төмөр замын орчим очоод Мягмардоржтой яриад гараад ир гэхэд гарч ирэхгүй байсан. Тэгээд холбогдож чадахгүй байж байгаад бид 2 шөнө Дархан руу явсан. Миний хувьд Мягмардорж “гадаад орон руу Солонгос улс руу явуулах виз гаргаж өгье, таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд Солонгос улс руу явуулах виз гаргаж өгье, таньдаг хүн байгаа” гэж хэлсэн. Тэгээд би найдвартай байх гэж бодоод гадаад паспорт болон нийгмийн даатгалын дэвтрээ эх хувиар нь өгсөн. Тэрнээс хойш Мөнгөнцэцэг эгч Мягмардоржтой уулзана гэж хэд хэдэн удаа хот руу явсан. 2 сар орчмын дараа би Мөнгөнцэцэг эгчтэй хамт явж уулзсан. Хотод очоод Төмөр замын орчимд очоод хоол идэнгээ уулзаад ярихад шинээр байгуулж байгаа Мөнгөн Дорнод гүүр ХХК-ийн бичиг баримтыг хөөцөлдөх талаар мөн машины талаар яриад байсан ...” гэх мэдүүлэг /3хх-81-83х/,

Шүүгдэгч Д.Мийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-74х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-75х/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-78-80х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Дашдаваагийн Мягмардорж нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах үйлдлүүдээр,

- 2014 оны 5 сараас 2015 оны 3 сар хүртэл хугацаанд Д.Алимаагаас “Киргиз улсаас жимс оруулж ирнэ”, “Герман улсаас Мерседес бенз жи-63 маркийн автомашин оруулж ирж өгнө” гэж олон удаагийн үйлдлээр нийт 78.889.754 төгрөгийг,

 - Ц.Лхагвасүрэнгээс Киргиз улсаас жимс оруулж ирэх ажилд хамтран ажиллана гэж итгүүлэн жимсний тээврийн зардлын мөнгө гэж 2014 оны 9 сарын 24-ний өдөр 6.000.000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр жимсний гаалийн төлбөр гэж 10.000 доллар 18.462.800 төгрөгийг, үлдэгдэл мөнгө гэж 2014 оны 11 сарын 14-ний өдөр 3500 доллар буюу 6.569.150 төгрөгийг буюу нийт 31.031.950 төгрөгийг,

 - С.Одбаяраас Ц.Лхагвасүрэнгээр дамжуулан Киргиз улсаас жимс оруулж ирэх ажилд хамтран ажиллана гэж итгүүлэн 2014 оны 10 сарын 23-ны өдөр 5 хүний онгоцны билетний төлбөр болох 4.800.000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр жимсний гаалийн мөнгө гэж 9.000.000 төгрөгийг буюу нийт 13.800.000 төгрөг,

- Дундговь аймгийн төвд барилга барьж байгаа, барилгын материал авахад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлээч” гэж Д.Даваасүрэнгээс 20.000.000 төгрөг,

 - 2017 оны 11 дүгээр сарын 18-ны   өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Ханжаргалантын 5-05 тоотод оршин суух иргэн Э.Амарбаясгалантад “манай ломбарданд Тоёота приус-20 маркийн зарах машин байна. Урьдчилгаагаа яг одоо шилжүүлчих” гэж 500.000 төгрөгийг,

 - 2016 оны 9 сарын үед Дархан-Уул аймагт өөрийгөө Давка /Даваасүрэн/ гэж танилцуулан Г.Мөнхцэцэгт 2017 оны 10 сараас эхэлж гадны хөрөнгө оруулалт оруулж ирэн хамтарч ажиллана, машиныг сайжруулан сольж өгнө, дипломат паспорт гаргуулж өгнө гэж итгүүлэн гар утас авахуулах, бэлэн мөнгө авах зэргээр нийт 11.050.000 төгрөгийг тус тус залилан авч, бусдад нийт 155.271.704 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдыг  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Д.Мид хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Д.Моос хохирлын 63.889.754 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Алимаад, 31.031.950 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Лхагвасүрэнд, 20.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Пүрэвсүрэнд, 13.800.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Одбаярт, 11.050.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Мөнгөнцэцэгт, 500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Амарбаясгалантад гаргуулан тус тус олгож шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.М нь 456 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.