Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 213

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, С.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Шагшаа овогт *******ийн ******* шүүхэдгаргасан хүсэлтдээ:

Би 1981 онд *******ийн ангийг төгсөөд 1982 оны 08-р сарын 04-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 17-ны хооронд Завхан аймгийг ******* сумын *******аар тасралтгүй ажилласан юм. Энэ талаар ч хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдсэн боловч хөдөлмөрийн дэвтрийн нүүрэн хэсэгт 1981 онд нээсэн гэж бичсэнийг засвартай зөрчилтэй байна эдгээр онуудаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд намайг 1982 оны 08-р сарын 04-нөөс 1990 оны 04-р сарын 17-ныг хүртэл Завхан аймгийн ******* сумын *******аар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний бие буяны ажилтай болсон тул намайг байхгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ...Миний бие буяны ажилтай тул намайг байхгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү... гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн тул ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн байхгүйд шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч *******ийн ******* 1982 оны 08-р сарын 04-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 17-ны өдөр хүртэлЗавхан аймгийн ******* сумын *******аар ажиллаж байсан болох нь 1989 оны 04-р сарын 09-ний өдөр нээлгэж 1981 оны 09-р сарын 06-ны өдрөөс 1995 оны 06-р сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байсан тухай тэмдэглэсэн 009509 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1988 онд авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******гийн ...******* ******* сумын -д миний мэдэхийн л худалдагч хийж байсан. Аймгийн худалдааны сургуулийг төгсөөд худалдагч хийсэн. Зах зээл эхэлтэл худалдагч хийсэн. Нөхөр нь жолооч байсан болохоор энэ хүний талаар сайн мэднэ... гэсэн,

гэрч Б.ы ...Би 1983 оноос 1986 он хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдэлд агрономичоор, 1986 оноос 1990 он хүртэл ******* сумын Эвлэлийн хорооны даргаар ажилласан. Тэгэхэд ******* -д худалдагчаар ажиллаж байсан. Хэдэн онд орсныг мэдэхгүй намайг 1983 онд ажилд ороход л байсан. Ажил төрөлдөө их гайгүй МХЗЭ-ийн төв хорооны хүндэт жуух, хөдөлмөрийн алдар хүрэл медиалаар шагнуулж байсан. 1990 оны 08-р сард намайг шилжиж явахад тэндээ ажиллаж л байсан. Хэзээ гарсныг мэдэхгүй. ... гэсэн,

гэрч Б.ын ...******* 1982 оноос 1993 он хүртэл ******* сумд худалдагч хийж байсан. Би өөрөө мал маллаж байсан, сумын төв ороод дэлгүүр хоршоогоор явахад ******* худалдагч хийж байдаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр С.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарШагшаа овогт *******ийн *******г 1982 оны 08-р сарын 04-ний өдрөөс 1990 оны 04-р сарын 17-н хүртэл Завхан аймгийг ******* сумын *******аар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ