| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00214/И |
| Дугаар | 214 |
| Огноо | 2016-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 214
Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Г.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Би 1981 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн эд жолоочоор ажилласан юм. Ингээд 1991 оны 01 сарын 01 хүртэл ажиллаад 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 11 хүртэл Техник туслалцааныбарилга трестийн барилгын авто баазад жолооч, 1991 оны 10 сарын 12-ноос 1992 оны 01 сарын 01 хүртэл барилгын Сүмбэр пүүст жолооч, 1992 оны 01 сарын 01-нээс 1996 оны 01 сарын 25 хүртэл барилгын Мөнх компанид жолоочоор тус тус ажилласан. Энэ ажилласан хугацаа бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нийгмийн даатгалын хэлтэс нь дээрх ажилласан хугацааг шүүхээр тогтоолго гэсэн тул 1981 оны 07-р сарын 15-наас 1996 оны 01-р сарын 25-ныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлаатогтоолгохоор танай шүүхэд хандаж байна.
Миний бие *******од амьдардаг бөгөөд Ус сувгийн удирдах газар жолоочоор ажиллаж байна. Ойрийн үед ажлыначаалал их байгаа бөгөөд надад ажил олгогчоос чөлөө олгох боломжгүй гэсэн тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохболомжгүй байна. Иймд намайг байхгүйгээр миний хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр оролцох боломжгүй гэсэн хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн тул ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн байхгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* 1981 оны 07-р сарын 15-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн эд жолоочоор, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 11 хүртэл Техник туслалцааны барилга трестийн барилгын авто баазад жолоочоор, 1991 оны 10 сарын 12-ноос 1992 оны 01 сарын 01 хүртэлбарилгын Сүмбэр пүүст жолоочоор, 1992 оны 01 сарын 01-нээс 1996 оны 01 сарын 25-н хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мөнх ББХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь 1989 оны 04-р сарын 09-ний өдөр нээлгэж 1981 оны 09-р сарын 06-ныөдрөөс 1995 оны 06-р сарын 29-ний өдөр хүртэл ажиллаж байсан тухай тэмдэглэсэн 009509 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Улсын барилгын хорооны харъяа Завхан аймгийн даргын 1991 оны 01-р сарын 01-ний өдрийн 07 дугаартай тушаал, 1988 онд авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.ын ...******* бид 2 1981 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн -д нэг тушаалаар хамт ажилд орсон. Нилээд хэдэн жил хамт ажилласан. Хэдийд ажлаасаа гарсныг мэдэхгүй.*******ын эгч -д боловсон хүчин хийдэг байсан юм билээ тэгээд энд ирж ажилд орсон. Жолооч хийдэг байсан.Тээврийн тэрэг барьдаг, мөн талбайд самсомол барьдаг байсан. Бид нар 1989 оны сүүл 1990 оны эхэн үед хувьчлал явагдаадбарилгын байгууллага тарахад л явсан. Барилаг хэдэн хэсэг болоход Сүмбэр пүүст очсон... гэсэн,
Гэрч Д.ын ...******* цэргээс ирээд Завхан аймгийн -ийн авто баазад жолооч хийж байсан. Тэгээд барилгын бааз хувьчлагдаад цудаа болж Сүмбэр пүүсийн 2-р цуваанд жолооч хийж байсан. ЗА 72-17 дугаартай авто машин барьж байсан. Тэгээд 2-р цуваа Мөнх ХК болж өөрчлөгдсөн тэгээд тэр компанийг таран тартал тэндээ жолоочоор ажилласан. ... гэсэн мэдүүлгүүдээр *******ын ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******гийн *******ыг 1981 оны 07-р сарын 15-наас 1991 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн техник туслалцааны барилга трестэд жолоочоор, 1991 оны 01 сарын 01-нээс 1991 оны 10 сарын 11 хүртэл Техник туслалцааны барилга трестийнбарилгын авто баазад жолооч, 1991 оны 10 сарын 12-ноос 1992 оны 01 сарын 01 хүртэл барилгын Сүмбэр пүүсд жолоочоор, 1992 оны 01 сарын 01-нээс 1996 оны 01 сарын 25 хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Мөнх ББХК-д жолоочоор тус тус ажиллажбайсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ