Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 358

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Э.Бадрал,

өсвөр насны шүүгдэгч Э.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ю.Дулам,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.Цд холбогдох эрүүгийн 191106670270 дугаартай хэргийг 2019 оны 4 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

        Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Э.Ц, Монгол Улсын иргэн, 2001 оны 8 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 2 дугаар гудамж 15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ...............................................

/Яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 Өсвөр насны шүүгдэгч Э.Ц /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 29 хоногтой байсан/ нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Писс Молл” төвийн урд талын автобусны буудалд хохирогч Т.Солонгийн 2.100.000 төгрөгний үнэ бүхий “айфон экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Э.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд дараагийн автобус хүлээж байтал цэнхэр цагаан хосолсон өнгөтэй автобус ирж зогссон бөгөөд автобусанд хүмүүс суух гээд чихэлдээд байхаар нь хойно нь очоод зогсох үед нэг эгчийн куртикний халаасанд гар утас харагдахаар нь хойноос шахаж байгаад авъя гэж бодоод хойноос нь шахаад халааснаас нь гар утсыг нь аваад шууд хүүхдийн 100 руу гүйгээд явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-30х/,    

Хохирогч Т.Солонгоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би 2019 оны 2 дугаар сарын 21-ний 18 цаг 25 минутын үед Писс моллоос ажлаас гараад эгчийн хүүхдийг цэцэрлэгээс авах гээд урд талын автобусны буудал дээр ХМК-Офицеруудын ордон гэсэн автобус ирж зогсоод хаалга онгойлгохоор нь урд талын хүмүүс чихэлдэж байсан. Тэгээд би гар утас маань кармандаа байгаа эсэхийг шалгах гээд куртикний карманд гараа хийхэд байхгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,

Эд зүйлсийн үнэлгээ /хх-7х/,

Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-9х/,

Нас тоолсон тэмдэглэл /хх-13-14х/,

Өсвөр насны шүүгдэгч Э.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-37х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч Э.Ц /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 29 хоногтой байсан/ нь 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Писс Молл” төвийн урд талын автобусны буудалд хохирогч Т.Солонгийн 2.100.000 төгрөгний үнэ бүхий “айфон экс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өсвөр насны шүүгдэгч Э.Ц I Phone X маркийн, цагаан өнгийн гар утасны ар талд имэй нь:353042093786759 дугаартай гар утсыг хохирогч Т.Солонгод хүлээлгэж өгсөн байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.