Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 216

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Г.Аюурзаны нэхэмжлэлтэй П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие нь мэдээ орох үеэс эхэлж *******ийг таньдаг байсан учир бие биенээ сайн мэдэх болсон ба 2013 оноос ойр дотно харьцаатай болж 2015 оны 10-р с хүү *******ийг төрүүлсэн. *******ийг анх олдсоноос хойш авахуул гэж шасанаар нь авахуулахгүй гэхээр дургүйцэж уулзаж учрахаа байсан. Түүнийг судлахад өөр хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байна. Тиймээс П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн Завхан аймгийн ******* ын ын хороонд жолооч ажилтай гийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие П.******* нь эхнэр охины хамт амьдаг. Г.*******ас ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. *******ас төрсөн хүү ******* нь миний хүүхэд мөн тул хуульд заасны дагуу зохих мөнгөн төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хүнтэй 2013 оноос хойш найз нөхдийн холбоотой байсан. 2015 онд хүүтэй болсон. 2015 оны 06 сараас хойш холбоо тасарсан. Энэ хүн одоо өөр гэр бүлтэй болсон учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Бид 2 хамт амьдарч байгаагүй, найзууд байсан юм гэв.

Хариуцагч П.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******тай хамт амьдрах боломжгүй. Би эхнэр хүүхэдтэй. Хүүхэд маань одоо 2 сартай гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч П.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч Г.******* нь 2015 оны 10-р сарын 11-ний өдөр хүү А.*******ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд хариуцагч П.*******аас тэтгэлэг гаргуулж 2015 оны 10-р сарын 11-ны өдөр төрсөн хүү А.*******ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 10-р сарын 11-ний өдөр төрсөн хүү А.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг П.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч П.*******аас 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг ган авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ