Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 217

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 3227517 төгрөг 03 мөнгө /гурван хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун арван долоон төгрөг гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус банкнаас 3636000 төгрөгний зээлийг жилийн 1.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд зээл авснаас хойш 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртлэх хугацааны байдлаар үндсэн зээлд 3170329 төгрөг 97 мөнгө зээлийн хүүгийн төлбөрт 48894 төгрөг 65 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 888 төгрөг 02 мөнгө, нийт 3220112 төгрөг 64 мөнгө төлөхөөр байна. Зээлдэгч нь цалингийн зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчсөн тул зээлийн гэрээний 5.1.5 дахь заалтын дагуу 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлийг буцаан дуудаж мэдэгдэх хуудсыг өгч мөн удаа дараа 93442299, 93091072 дугаарын утсаар холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг барагдлуулаагүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3060107 төгрөг 37 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 166360 төгрөг 90 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1048 төгрөг 73 мөнгө, нийт 3227517 төгрөг 03 мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын ******* баг *******ийн хэсэгт оршин суух ******* овогт *******ын ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ******* банкны Завхан салбараас авсан цалингийн зээлээ тодорхой орлогогүй болсны улмаас төлж чадалгүй хугацаа хэтрүүлж өдий хүрч байна.

Манай гэр бүл тус банкнаас орон сууцны ипотекийн болон байшин барих зээл авсан бөгөөд уг зээлээ хугацаанд нь төлж байгаа. Би уг цалингийн зээлийн үлдэгдэл мөнгийг дараа сараас эхлэн сар бүр доод тал нь 50000/тавин мянга/ төгрөгнөөс доошгүй хэмжээгээр буюу бололцоотой үедээ ахиу хэмжээгээр төлж 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул миний энэхүү хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарын төлөөлөгч Б.******* 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Зээлдэгч Д.******* хугацаа хэтэрсэн цалингийн зээлийн үлдэгдлээ 2016 оны 07 дугаар сараас эхлэн доод дүн нь 50000/тавин мянга/ ба түүнээс дээш төгрөгөөр 2017 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулах тухай өөрийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* банкны Завхан салбар нь иргэн Д.*******ээс зээл, зээлийн хүү 3060107 төгрөг 37 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 166360 төгрөг 90 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1048 төгрөг 73 мөнгө, нийт 3227517 төгрөг 03 мөнгө гаргуулах тухайнэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Д.******* нь ******* банкны Завхан салбарын нэхэмжилсэн 3227517 төгрөг 03 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь нэхэмжлэгч ...Би уг цалингийн зээлийн үлдэгдэл мөнгийг дараа сараас эхлэн сар бүр доод тал нь 50000/тавин мянга/ төгрөгнөөс доошгүй хэмжээгээр буюу бололцоотой үедээ ахиу хэмжээгээр төлж 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээнзөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66472 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******т холбогдох 3227517 төгрөг 03 мөнгө /гурван хоёр сая хоёр зуун хорин долоон мянга таван зуун арван долоон төгрөг гурван/ мөнгө гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 66472 төгрөгний 33236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 33236 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 33236 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ