| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00218/И |
| Дугаар | 218 |
| Огноо | 2016-06-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 218
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* банкны Завхан салбарынн нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1618413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбар нь нэхэмжлэлийн шаардлагадаа:
Иргэн Д.******* нь 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тус банкнаас 1438343 төгрөгний зээлийг жилийн 1.8 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн.
Зээлдэгч зээлийн барьцаанд тэтгэвэр барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч Д.******* нь 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөлгүй 649 хоног хугацаа хэтэрч байгаа нь зээлийн гэрээний 5.1.1 д заасан нөхцөлийг зөрчиж байна. 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 1438343 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 172208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7862 төгрөг, нийт 1618413 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1438343 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 172208 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7862 төгрөг, нийт 1618413 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн******* сумын *******ийн иргэн ******* овогт *******ын ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь ******* банкны Завхан салбараас 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1438343 төгрөгний зээлийг хувийн хэрэгцээний зориулалтаар зээлсэн. Тус банкнаас нэхэмжилсэн 1618413 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* банкны Завхан салбар нь иргэн Д.*******гаас 1618413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1618413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40845 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1618413/нэг сая зургаан зуун арван найм дөрвөн зуун арван гурав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийгбаталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 40845 төгрөгийн 20423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 20423 төгрөгийг хариуцагчаас 20423 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ