Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 220

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, А.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Би Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд анх ажилд орж ажилласан юм. Ингээд 1983 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажилласан. Энэ ажилласан хугацаа бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Нийгмийн даатгалын хэлтэс 1983-1989 онуудад ажилласан хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд 1983 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Миний бие Завхан аймгийн ******* сум руу хүний бие муудаад явах болсон тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүсье гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь 1983 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

А.******* нь 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 05-р сарын 25-ны өдрийн А/397 дугаартай лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1988 оны 07-р сарын 16-ны өдрийн ******* тоот орон тооны цомхтгол хийх, зохицуулах тухай тушаал, мөн даргын 1988 оны 09-р сарын 06-ны өдрийн 65 дугаартай цехийн ажилчид ажиллуулах тухай тушаалууд болон 1988 оны 06-р сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний ******* дугаартай бат илэрхийлэх, 1987 онд шагнуулсан сайшаалын үнэмлэх зэрэг бичиг баритуудаар нотлогдож байна.

Дээрх Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн даргын 1988 оны 07-р сарын 16-ны өдрийн ******* тоот орон тооны цомхтгол хийх, зохицуулах тухай тушаалд ...А.*******ийг клубын галлагч, үйлчлэгчийн ажлаас чөлөөлж, барилгачнаар авч ажиллуулсугай... гээд мөн даргын 1988 оны 09-р сарын 06-ны өдрийн 65 тоот цехийн ажилчид ажиллуулах тухай тушаалд ...цехийн ажилчин А.*******ийг өөр ажилд шилжсэн учир чөлөөлсүгэй... гэсэн бичилтүүдээс харахад А.*******ийг Завхэн аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан гэж үзэх үндэстэй.

Мөн А.*******ийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х.*******, Ц., Н. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1983 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ