Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч М.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, М.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ:

Би 1956 онд төрсөн 60 настай. Улсад 20 жил ажилласан. 1972 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 06-р сарын 01, 1978 оны 06-р сарын 28-ны өдрөөс 1980 оны 04-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачинаар ажиллаж байсан. 1974-1977 онуудад цэргийн алба хаасан. 1980 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 15-ны өдрөөс Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгч, 1984 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1985 оны 02-р сарын 13-ны өдөр хүртэл НААҮ-ний газрын цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн операторчин, 1986 оны 03-р сарын 22-ны өдрөөс 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ЭХНҮ-т манаач, 1986 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Дулааны станцад засварчинаар ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

Хүсэлт гаргагч М.******* нь 1972 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 06-р сарын 01 хүртэл 1978 оны 06-р сарын 28-ны өдрөөс 1980 оны 04-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдвэрийн бригададбарилгачинаар ажиллаж байснаа, мөн 1980 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1984 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1985 оны 02-р сарын 13-ны өдөр хүртэл НААҮ-ний газрын цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн операторчиноор, 1986 оны 03-р сарын 22-ны өдрөөс 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ЭХНҮ-т манаачаар, 1986 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэлЗавхан аймгийн ******* сумын Дулааны станцад засварчинаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн А/432 тоот лавлагаанд M.******* нь 1977-1980 онд Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар, 1984-1985 онд аймгийн цэвэрлэх байгууламжид операторчноор, 1986-1992 онд аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт манаач, дулааны станцад засварчнаар ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: Яруу сумын Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдвэрийн 70-р данс, нэгдлийн даргын тушаалд холбогдох баримт олдохгүй байна. Жич: Аймгийн цэвэрлэх байгууламжийн баримт, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1992 оны даргын тушаал, баримт манай архивт шилжигдэн ирээгүй байна гэсэн,

Мөн архивын 2016 оны 05-р сарын 17-ны өдрийн А/361 тоот лавлагаанд М.******* нь 1979-1986 онд аймгийн Цагдаагийн хэлтэст сэргийлэгчээр ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй байна гэжээ.

Түүний ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1978 оны 07-р сарын 20-ны өдөр нээлгэсэнхөдөлмөрийн дэвтэр, Түлш- Эрчим хүчний Үйлдвэрийн харъяа Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986 оны тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн хүсэлт гаргагч М.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

М.*******ын 1978 оны 07-р сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1972.01.01-ний өдрөөс Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад барилгачнаар томилж ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус нэгдлийн тамга дарагдсан,

02-рт 1974.06.01-нээс цэргийн албанд явах болсон тул барилгачны ажлаас чөлөөлөв гээд мөн тамга дарагдсан,

06-рт 1978.06.28-наас Яруу-Алдар нэгдлийн туслах үйлдэр бригадад барилгачнаар авч ажиллуулав гээд тус нэгдлийн тамга дарагдсан,

07-рт 1980.04.20-ноос аймгийн төв орж ажиллах болсон тул туслах үйлдвэр бригадын барилгачны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,

08-рт 1980.04.28-наас Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр томилж ажиллуулав гээд тус хэлтсийн тамга дарагдсан,

09-рт 1984.03.31-нээс Завхан аймгийн НАХ хэлтсийн ЦС ангид сэргийлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн,

10-рт 1984.06.15-наас Завхан аймгийн НААҮ-ний газрын Цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн операторчноор томилон ажиллуулав гэсэн,

11-рт 1985.02.13-ны өдрөөс өөрийн хүсэлтээр шүүлтүүрийн операторчноор чөлөөлөв гэсэн,

12-рт 1986.03.22-ны өдрөөс Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын тушаалаар хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн шилжүүлэг, цагдан сэргийлэхийн зөвшөөрлийг үндэслэн манаачаар ажиллуулав гэсэн,

13-рт 1986.08.01-нээс Ажлын шаардлагаас үндэслэн манаачийн ажлаас чөлөөлж, Дулааны станцын зуухны засварчнаар томилон ажиллуулав гэсэн,

1992.02.01-ний өдрөөс Өвчний улмаас 2-р группд орсон тул засварчны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.

Мөн тэрээр Түлш-Эрчим хүчний Үйлдвэрийн харъяа Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1986оны тушаалаар засварчны 2-р зэргээр цалинжиж байсан байна.

Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.*******ыг 1972 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 06-р сарын 01 хүртэл, 1978 оны 06-р сарын 28-ны өдрөөс 1980 оны 04-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдэлд туслах үйлдвэрийн бригадад барилгачинаар, 1980 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэлЗавхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1984 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1985 оны 02-р сарын 13-ны өдөр хүртэл НААҮ-ний газрын цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн операторчиноор, 1986 оны 03-р сарын 22-ны өдрөөс 1986 оны 08-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ЭХНҮ-т манаачаар, 1986 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Дулааны станцад засварчинаар ажиллаж байснаар тус тус тогтоох үндэстэй байна.

Түүний дээрх байдлаар ажиллаж байсан болох нь гэрч Г.*******, С.*******, Д.******* нарын мэдүүлгүүдээр давхарнотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ын *******ыг 1972 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1974 оны 06-р сарын 01 хүртэл, 1978 оны 06-р сарын 28-ны өдрөөс 1980 оны 04-р сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Яруу сумын Яруу-Алдар нэгдэлд туслах үйлдвэрийн бригадад барилгачинаар, 1980 оны 04-р сарын 28-ны өдрөөс 1984 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр, 1984 оны 06-р сарын 15-ны өдрөөс 1985 оны 02-р сарын 13-ны өдөр хүртэл НААҮ-ний газрын цэвэрлэх байгууламжийн шүүлтүүрийн операторчиноор, 1986 оны 03-р сарын 22-ны өдрөөс 1986 оны 08-р сарын 01-ний өдөрхүртэл Завхан аймгийн ЭХНҮ-т манаачаар, 1986 оны 08-р сарын 02-ны өдрөөс 1992 оны 02-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Дулааны станцад засварчинаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ