Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01595

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01804 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хариуцагч Э.Г-т холбогдох, 2008 оны 10 сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.М, 2010 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн хүү Г.М нарыг өөрийн асрамжид үлдээх, тэдгээрт хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай, нэхэмжлэгч А.Н-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.М-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Э.Г-оос гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 2015 оны 03 сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.М-ыг өөрийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэгч А.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад ...31,066,500 төгрөг... гэснийг ...22,500,000 төгрөг... гэж, ...45,378,300 төгрөгийн... гэснийг ...49,500,000 төгрөгийн... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтад ...442,809 төгрөг... гэснийг ...312,069 төгрөг... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтад ...118,000 төгрөг... гэснийг ...137,500 төгрөг... гэж, ...82,000 төгрөг... гэснийг ...62,500 төгрөг... гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Г-оос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 313,282 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР