Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

Иргэдийн төлөөлөгч Х.Баатархүү,

Улсын яллагч Д.Мөнхтулга,  

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн  3.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эт холбогдох эрүүгийн 1708013610364 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч,  энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 12-343 тоотод оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн задгайд оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 

 Дархан-Уул аймаг дахь Сум Дундын шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

 

 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №789 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 3-22 тоотод оршин суух иргэн Б.Алтанзулын байнга амьдран суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Hisense3 маркийн 40 инчийн өнгө зурагт, удирдлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 2-05 тоотод оршин суух иргэн Д.Уранзаяагийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Сони” маркийн 40 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7-11 тоотод оршин суух иргэн Х.Жаргалын байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Хаейр” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 3-06 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаярын байнга амьдран суух зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Шарп” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч  455.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119-р цэргийн ангийн 1-67 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвчулууны байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “БСБ” маркийн 39 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 10-10в тоотод оршин суух иргэн С.Соёл-Эрдэнийн  байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Шарп” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26-26 тоотод оршин суух иргэн Б.Даваадоржийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Шарп” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага, 1 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг бага гарын мөнгөн аяга, чулуун хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 655.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 3-14 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгож нэвтрэн “ЛЖ” маркийн 42 инчийн өнгөт зурагт өнгөт зурагт, удирдлага цонхны хөшиг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 34-03 тоотод оршин суух иргэн И.Даваахүүгийн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны цонхоор нэвтрэн “Hasee” маркийн 42 инчийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 1-56 тоотод оршин суух иргэн Д.Хонгорзулын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүннарангийн 4-77а тоотод хохирогч Я.Амараагийн эзэмшлийн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж 220 вольтын цахилгаан гар дрилл, 12 вольтын гар дирлл, цахилгаан гар хөрөө, цахилгаан тасдагч , “Нокиа” маркийн загвар тодорхойгүй гар утас зэрэг 294.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-411 тоотод оршин суух иргэн У.Намжилсүрэнгийн байнга амьдардаг орон байр болох байшингийн цонхийг түлхэн нэвтэрч 32 инчийн “Самсунг” маркийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 299.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-809/а тоотод байрлах иргэн Н.Алтанчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Тошиба” загварын 38 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 371.140 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон нэр бүхий 13 хохирогчид нийт 6.024.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Эрүүгийн 1708013610364 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Д.Э мөрдөн байцаалтанд мэлүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цэргийн ангийн 3 дугаар гудамжинд явж байгаад 6 тоотын хаалга цоожтой хашаан дотор байсан монгол гэрийн хаалганы зүүдэг цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгож ороод гэрийн баруун хойморт байх тавиур дээр байсан 32 инчийн шарп маркийн зурагтыг авч гараад Баянхошууны тойргийн ломбарданд барьцаанд тавих гэж очиход...хаалттай байхаар нь гэр рүүгээ авч явах гэж байсан чинь зам дээр машинтай хүн ирж зогсож зурагтаа зарах уу гэж асуухаар нь үнэ тохирч хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Хилчин хотхоны хойно айлын хашаа барьж байгаад өдрийн ажлаа дуусгаад гэр рүүгээ харьж явах замдаа Хилчин хотхоны арын далангийн урд талын хашаанд байх монгол гэрийн хаалганы цоожийг татаж онгойлгоод гэрийн хойд талд байх хар өнгийн 39 инчийн ВSВ маркийн зурагт байсныг хулгайлаад авч гараад Хилчийн хотхоны автобусны буудал руу алхаж явтал үл таних хүн таараад зурагтаа зарах юм уу гэж асуухаар нь би зарна гэж хэлээд 200.000 төгрөгөөр зарчихсан. Баянхошууны 34 дүгээр гудамжны 03 тоотын айл эзэнгүй байхыг гаднаас харж мэдсэн...вакум цонхыг түлхэн орж байшингийн хойморт байрлах Неазеа маркийн 42 инчийн зурагтыг аваад автобусны буудал дээрээс таксинд гар өргөж суусан үл таних хүнд 150.000 төгрөгөөр зарсан. Би мөнгө олох зорилготой. Мөнгөгүй болчихоод хэрэгцээ гараад хулгай хийсэн. Би 2018 оны 8-р сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 6 буудлын орчим ажил хийж байсан. Мансардтай байшин эзэнгүй байхаар нь цонхны гадна талынх нь решотк төмрийг татаж үзэхэд сул байсан. Тэгэхээр нь авч тавьж байгаад вакум цонхны салхивчыг түлхсэн чинь онгойсон. Би ямар нэгэн зэвсгийн чанартай зүйл ашиглаагүй. Вакум цонхыг нь гараараа түлхэж орсон. Би гартаа ажлын бээлий өмссөн байсан. Би нэгдүгээрт Оюутолгойд ажиллаж байгаад ажлаасаа халагдсан. Тэгээд ажилгүй болохоор мөнгө төгрөг байхгүй байсан болохоор хулгай хийдэг. Хоёрдугаарт архи уух гэхээр мөнгө төгрөг байхгүй архины мөнгө олох зорилгоор хулгай хийдэг юм. Би эхнэрээ салаад 4-5 жил болж байгаа. Би одоогоор ганцаараа амьдардаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50, 112-113, 146-147, 184-185, 229-230 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 18-19, 78-79, 131-132, 177-178 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 6-7, 34 дүгээр хуудас /,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 14-18 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Алтанзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өглөө 07 цагийн үед ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Хаалга үүдээ цоожлоод гарсан. Би ажлаа тараад гэртээ ирээгүй, 1 дүгээр хороололд айлд хоночихоод өнөөдөр буюу 9 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед гэртээ иртэл гэрийн хаалганы цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд гэртээ ортол гэрийн хойморт байсан зурагт алдагдсан байсан. 40 инчийн "Hisense" маркийн хар өнгийн смарт лсд зурагт байсан. Уг зурагтыг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Некст дэлгүүрээс авч байсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.Цэнгэлмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Энхбаатар надад нэг зурагт байгаа шүү дээ цоо шинэ зурагт одоо ломбарданд барьцаанд тавьчихсан байгаа...чи ломбардны барьцааг нь төлөөд авчихгүй юу гэхээр нь би зөвшөөрсөн...220 000 төгрөг төлөөд "Hisense" маркийн хар өнгийн 40 инчийн лед зурагтыг авч өдөр 12 цагийн орчимд замын унаанд дайгаад Говь-Алтай аймаг руу явуулсан...миний ломбарднаас авсан зурагт одоо Говь-Алтай аймгийн Халиун сум Олон булаг бригадад байгаа. Тухайн зурагтыг дүү Эрдэнэбаяртаа бэлгэнд өгсөн байгаа...мэдүүлэг өгсний дараа дүү Эрдэнэбаяртай ярихад нүүдэл суудал хийж явах явцад зурагт хоёр талын хэсгээр хагарч  ашиглах боломжгүй гэж надад хэлсэн. Тийм болохоор би авчирч чадаагүй..." гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 26-27-р хуудас, 3 дугаар хх-ийн 215 дугаар хуудас/,

 

            Гэрч О.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Дондог овогтой Энхбаатар гэх хүн ганцаараа орж ирж байсан. "Hisense" маркийн 40 инчийн хар өнгийн лед зурагтыг өөрийнхөө бичиг баримтаар 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан" гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Hisense ЛСД, 40 инч хуучин зурагт 450.000 төгрөг, удирдлага 1 ширхэг 5000 төгрөг. Зурагт зэргийн зах зээлийн үнийг 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5199 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. “2,3,5” дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “1,4,6” дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

                   2. Шинжилгээнд тэнцсэн “2,3,5” дугаартай гарын мөрүүд шинжилгээнд ирүүлсэн гарын дардас, гарны хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/,

 

            Хохирогч Д.Уранзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... Би 21 цагийн үед гэртээ иртэл гэрт хулгай орж гэрийн баруун талд байсан "Сони" маркийн лсд зурагт хулгайд алдагдсан байсан. Зурагт удирдлагын хамт алдагдсан. Уг зурагтыг 2016 оны 3 сард БСБ дэлгүүрээс лизингээр 980.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 900.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн гэрийн хойд талд байрлах буйдангийн ягаан өнгийн цэцэгтэй, ширээсэн цагаан бүтээлэг алдагдсан байсан. Хятад улсад үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн зүүдэг цоож байсан. Цоож нь эвдрээгүй. Цүүнээс нь салгаад газар хаячихсан байсан .. гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 53-55 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 58-60 дугаар хуудас/,

 

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Сони маркийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн гадаргуутай зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг залгуурын хамт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 61 дүгээр хуудас/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 65-76 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Пүрэвхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би өөрийн төрсөн эгч болох Уранзаяагийнд түр амьдарч байгаа. Өглөө 08:00 цагт гараад орой 18:40 цагийн үед ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн цоож нь эвдэрсэн хаалга нь хаалттай байсан. Гэрт орж ирэхэд зурагт байхгүй байсан. Сони маркийн 40 инчийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй гэрч С.Эрхэмбилгүүн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би гэртээ байж байгаад ээж Сэлэнгээг ирж байгаа эсэхийг харахаар хашааны гадаа зогсож байтал манай хажуу айл болох Уранзаяа эгчийн хашаанаас нэг үл таних эрэгтэй хүн эрээн өнгийн давуунд ороочихсон хар өнгийн зүйл дотор нь боочихсон байдалтай хашаанаас гарч байхаар нь тэр ахаас “та яагаад манай найзын гэрээс юм авч байгаа юм бэ” гэтэл ах нь өөрийнхөө гэрээс авч байна гэж хэлээд доошоо явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Sony ЛСД 40 инч хуучин зурагт 450.000 төгрөг, зурагтны удирдлага 1 ширхэг 5.000 төгрөг, хуучин орны бүтээлэг 1 ширхэг 20.000 төгрөг. Иргэн Д.Уранзаяагийн зурагт зэргийн зах зээлийн үнийг 475.000 /дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ /1 дүгээр хх-ийн 97 дугаар хуудас/,

 

              Хохирогч А.Жаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шөнө 00 цагийн орчимд гэртээ очиж хувцас хунараа сольчихоод гарсан. Тэр өдөр гэртээ хоноогүй. Маргааш нь ажил дээрээ байж байтал манай эмээ Юмсүрэн 14 цаг 50 минутын орчимд над руу залгаад гэрийн чинь цонх хагарсан, жижиг өрөөнд чинь байсан зурагт чинь байхгүй байна гэсэн. Манай гэрээс "Хаейр" маркийн 32 инчийн хар өнгийн лсд зурагт удирдлагын хамт алдагдсан. Мөн жижиг өрөөний орон дээр байсан бор эрээн өнгийн орны бүтээлэг алга болсон байсан. Жижиг цонх нь хагарч цуурсан байсан. Шилний мөнгийг нэхэмжлэхгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 132-133 дугаар хуудас/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 117-121 дүгээр хуудас/,

 

              Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 123 дугаар хуудас/,

 

              Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 127-129 дүгээр хуудас/,

 

              Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 12 сарын 04-ний өдрийн тэмдэглэл “...Наier маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй хар өнгийн гадаргуутай зурагт 1 ширхэг, удирдлага 1 ширхэг залгуур, бор эрээн өнгийн орны бүтээлгийн хамт хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 130 дугаар хуудас/,

 

              Гэрч А.Юмсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Жаргалын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 7-11 тоотод орсон. Тухайн үед хаалгыг нь түлхүүрээр нь онгойлгоод орсон. Жижиг өрөөнд нь ороход зурагт нь байхгүй байсан. Мөн уг өрөөнд байдаг орны бүтээлэг байхгүй болохоор нь хулгай орсон байна гэж бодсон. Өрөөний цонх нь хагарч цуурсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/,

 

              “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Haier, ЛЕД 40 инч хуучин зурагт 450.000 төгрөг, 1 ширхэг зурагтны удирдлага 5.000 төгрөг, орны бүтээлэг 20.000 төгрөг, зулгуур 15.000 төгрөг. Зурагт зэргийн зах зээлийн үнийг 490.000 /дөрвөн зуун ерөн мянга/ төгрөгөөр тодорхойлов.

 

              Хохирогч Э.Эрдэнэбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 07 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Орой ажлаа тараад 22 цаг өнгөрч байхад гэртээ иртэл гэрийн хаалга цоожгүй онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод үзтэл гэрийн баруун хойд хэсэгт байсан зурагт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс "Шарп" маркийн хар өнгийн 32 инчийн зурагт алдагдсан байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159-160 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 154-156 дугаар хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Haier ЛЕД 40 инчийн зурагт 450.000 төгрөг, удирлага 1 ширхэг 5.000 төгрөг. Зурагт зэргийн зах зээлийн үнийг 455.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 173 дугаар хуудас/,

 

              Хохирогч Д.Пүрэвчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... Би 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хүний хамт Өвөрхангай аймаг руу амралтаараа явсан. Тэгсэн чинь миний төрсөн эгч Шатар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр үдээс хойш 16 цагийн үед миний гар утас руу залгаад гэрт чинь хулгай орсон, зурагт чинь байхгүй болсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдээ гэж хэлсэн. Манай гэрээс ганц зурагт алга болсон байна. Би 2015 онд 5 шарын БСБ салбараас 39 инчийн зурагт 700.000 төгрөгөөр анх худалдаж авч байсан. Алдсан зүйлээ л олоод авмаар байна " гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 199-200 дугаар хуудас/,

 

              Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 194-197 дугаар хуудас/,

 

              Гэрч Д.Шатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний төрсөн дүү Пүрэвчулуун Өвөрхангай аймаг руу гэр бүлийнхэнтэй явсан. Хоёр хүүхэд нь гэрээ хараад гэртээ байдаг. 14 цагаас 20 цагийн хооронд тоглох гээд явсан хойгуур нь гэрт нь хулгай орж 39 инчийн зурагт нь алга болчихсон байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

 

              “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...BSB 39 инч LCD зурагт 470.000 төгрөг, удирдлага 10.000 төгрөг. Нийт 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр тодорхойлогдов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 219-220 дугаар хуудас/,

 

               Хохирогч Э.Соёл-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэпүүлэхдээ "...Тухайн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өглөө 10 цаг болж байхад охины хамт гэрээс гарч гадуур явж байгаад 14 цаг 30 минутын орчим гэртээ ирсэн. Ирэхэд манай байшингийн урд талын цонх онгойсон байдалтай байсан ба гэртээ ороод эд зүйлээ шалгаж үзэхэд том өрөөнд байсан 32 инчийн Шарп маркийн лсд зурагт алдагдсан байсан. Уг зурагтыг БСБ дэлгүүрээс 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 600.000 төгрөгөөр үнэлнэ ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 242-243 дугаар хуудас/,

 

               Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 236-240 дүгээр хуудас/,

 

               “Арвижих Эстимейт” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Sharp ЛСД 32 инч зурагт 250.000 төгрөг, удирдлага 5.000 төгрөг. Э.Соёл-Эрдэний өмчлөлийн зурагт зэргийн зах зээлийн үнийг 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ. /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5137 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн 4 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Э.Соёл-Эрдэнийн гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

                     2. Шинжилгээнд тэнцэж буй 4 дугаартай гарын мөр санд MN0000СХД04175, MN000210027920,  MN000510016853 дугаараар 3 удаа бүртгэгдсэн Дондогийн Энхбаатарын баруун гарын алгаар үүсгэгдсэн байна.

                     3. Шинжилгээний харьцуулах загварт ирүүлсэн Э.Соёл-Эрдэнийн гарын дардас санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй...” гэжээ /2 дугаар хх-ийн 5 дугаар хуудас/,

 

               Хохирогч Б.Даваадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "... Би 2017 оны 9 сарын 29-ний өдөр гэрээсээ Төв аймгийн Жаргалант сум орохоор яваад тэндээ 2 хоног болоод гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь гайхаад гэртээ ортол манай гэрийн зурагт байхгүй болсон байсан...манай зурагт нь Шарп маркийнх. Манай гэрээс 4 ширхэг мөнгөн аяга байхгүй болсон байна...Сүүлд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж байхад манай байшингийн том өрөөний хойд хананд байрлах цагаан өнгийн мөлхөө тавилганы шүүгээн дотор байсан улаан эрээн өнгийн хээ бүхий даалинтай цагаан өнгийн чулуун гадаргуу хэсэг дээр амьтны дүрс бүхий сийлбэртэй, ам нь эмтэрч хагарсан чулуун хөөрөг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

               Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 25-28 дугаар хуудас/,

 

               Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас/,

 

               Эд зүйл хураан авсан 2017 оны 10 сарын 30-ны өдрийн тэмдэглэл " шар хөөрөгний даалин 1ширхэг, цагаан өнгөтэй, гадаргуу хэсэг дээр амьтны дүрс бүхий сийлбэртэй амсар нь хагарч эмтэрсэн, улаан өнгийн толгойтой, төмөр халбагатай хөөрөг 1 ширхэгийг хураан авав... " гэжээ /2 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

             Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2018 оны 02 сарын 28-ны өдрийн тэмдэглэл "дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг бага гарын 3 ширхэг аяга, цагаан чулуун хөөрөг 1 ширхэг, шар даалин нийт 6 төрлийн эд зүйсийг хүлээлгэн өгөв"...эд зүйл хүлээн авсан Б.Даваадорж хамт хүлээлгэн өгөв... " гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 130 дугаар хуудас/,

 

             Гэрч Н.Энхмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт хулгай орж 32 инчийн шарп маркийн зурагт, дунд, жижиг нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга, манай нөхрийн цагаан өнгийн чулуун хөөрөг зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 54-55 дугаар хуудас/,

 

             Гэрч О.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "…Уг өдөр дээрх хүн манай барьцаат зээлийн газарт ирж Шарп маркийн 32 инчийн зурагтыг 100.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...зарагдахыг нь анхааруулж хэлсэн...яаралтай сунгуул гэж хэлсэн боловч ирэхгүй болохоор нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр зарах гээд лангуун дээр тавьсан байх үед гаднаас хүн орж ирээд 180 000 төгрөгөөр худалдаж авсан..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 58 дугаар хуудас/,

 

               “Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “...Sharp 32 инч зурагт 250.000 төгрөг, удирдлага 5.000 төгрөг, мөнгөн аяга дунд гар 90.000 төгрөг, мөнгөн аяга бага гар 3 ширхэг 150.000 төгрөг, чулуун хөөрөг 150.000 төгрөг, даалин 10.000 төгрөг. Нийт 655.000 төгрөгөөр тодорхойлогдов...” гэжээ. /2 дугаар хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

               Хохирогч Б.Хүрэлбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...Би 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 04 цагийн орчимд гэрээсээ гарсан. Манай эхнэр өглөө 08 цагт ажилдаа гараад өдөр 13 цаг 30 минутын үед гэртээ ирчихээд буцаад гарсан байсан. Гэрээсээ гарахдаа хаалга цоожлоод түгжээд гэрийн түлхүүрээ үүдний амбаарт байрлах бараа хураасан модон тавцан дээр ил орхиод урдуур нь хөшиг татаад орхисон байна лээ. 14 цаг 40 минутын үед ирэхэд гэрийн хаалга цоожтой байсан. Түлхүүрээрээ ширээ онгойлгоод орсон чинь том өрөөнд байсан зурагт том өрөөний хөшиг алга болсон байсан. Манай гэрээс "ЛЖ" маркийн 42 инчийн зурагт удирдлагын хамт алдагдсан. Хөшигний мөнгийг нэхэмжлэхгүй…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

               Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 85-89 дүгээр хуудас/,

 

            Гэрч О.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...43 инчийн ЛЖ маркийн зурагт лед зурагт тэврээд ороод ирсэн. Тэгээд уг хүний бичиг баримт нь байсан учраас зурагтыг үзэж харж байгаад 400.000 төгрөгийн барьцаанд авсан. Хугацаа дуусч дээрх зурагтыг барьцаанд тавьсан хүний гар утас руу залгахад энэ удаад авч чадахгүй юм шиг байна наад зурагтаа зар гэж хэлж байсан ба гэрээнд заасны дагуу хүлээлгэе 14 хоног хүлээсний дараа 2017 оны 10 сарын эхээр зарчихсан. Уг зурагтыг 470.000 төгрөгт зарсан..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.Энх-Од мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 15 цагийн үед манай охин гаднаас орж ирээд манай хашаанаас баруун зүгт 4 дэх хашаанаас нэг эрэгтэй хүн зурагт бариад гараад явчихлаа гэж хэлсэн. Гэрээсээ гараад хартал бор малгайтай, саарал цамцтай 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн цааш харсан байдалтай хажуудаа хавтгай дэлгэцтэй зурагт газар тавьчихсан такси бариад явчихсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5198 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт: 1. “1” дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ, “2, 3” дугаартай 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.

                    2. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр гарын хээний нэгдсэн санд MN0000СХД04175, MN000210027920 дугаараар бүртгэгдсэн Дондогийн Энхбаатарын баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэжээ /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...LG ЛЕД 42 инч зурагт 600.000 төгрөг, удирдлага 5.000 төгрөг. Зурагт зэргийн зах зээлийн үнийг 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ /2 дугаар хх-ийн 116 дугаар хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...хувийн сууцны хөшиг 20.000 төгрөг...” гэжээ /2 дугаар хх-ийн 118 дугаар хуудас/,

            Хохирогч И.Даваахүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 09 цагийн үед гэрээсээ гараад Бөхийн өргөөний урд талд байрлалтай айлд тавилга хийж өгөхөөр явсан. 17 цагийн үед миний утас руу хойд талын хашааны эгч залгаад танай хашаанаас нэг эрэгтэй хүн зурагт тэврээд гараад явчихлаа, гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна гэж надад мэдэгдсэн. Манай гэрээс "Наsее" маркийн 42 инчийн зурагт алга болсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 135-138 дугаар хуудас/,

 

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 146-150 дугаар хуудас/,

 

            Гэрч Ж.Уртнасан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 30 минут болж байхад ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Би орой 18 цаг 40 минутын үед гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Манай гэрийн унтлагын өрөөний вакум цонхыг дотогш нь түлхсэн мөн зочны өрөөний вакум цонхыг хагалсан байдалтай харагдсан. Зочны өрөөний стенк дээр байрлуулан тавьсан байсан 42 инчийн Hasee маркийн зурагт удирдлагын хамт хулгайд алдагдсан байсан....” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 158-159 дүгээр хуудас/,

 

            “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...ЛСД 42 инчийн зурагт 600.000 төгрөг, удирдлага 5.000 төгрөг. Зурагт зэргийн зах зээлийн үнийг 605.000 /зургаан зуун таван мянга/ төгрөгөөр тодорхойлов...” гэжээ. /2 дугаар хх-ийн 167 дугаар хуудас/,

 

               Хохирогч Д.Хонгорзул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гэртээ ирэх үед манай гэрт цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан. Тэр үед би гэртээ ороод хартал манай гэрээс Самсунг маркийн 42 инчийн зурагт, удирдлагын хамтаар алга болсон байсан...2012 онд 700 000 төгрөгөөр худалдан авч байсан..." гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

               Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 55-61 дүгээр хуудас/,

 

               Гэрч Э.Баярзол мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2018 оны 6 сарын 28-ны өдрийн 15 цагийн үед зүүн талын айлын хашааны хаалга дугараад нохой нь хуцаад байхаар нь гарч харахад хашааны хаалга нь унасан. Сэжигтэй санагдаад гудамж руу харахад гудамжаар нэг хүн эрээн даавуунд боосон нэлээн том дөрвөлжин зүйл хажуудаа сугандаа хавчуулаад яваад өгсөн. Ардаас нь харахад хөх өнгийн саравчтай кээпкэн малгайтай жинсэн хос яак, өмдтэй цайвар цэнхэр өнгөтэй 165-170 см орчим өндөртэй 35-40 орчим насны хүн байсан..." гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 78-80 дугаар хуудас/,

 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4351 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт” 1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.

                     2. Шинжилгээнд тэнцэж буй 2 дугаартай гарын мөр санд MN000210027920 дугаараар бүртгэгдсэн Дондогийн Энхбаатарын баруун гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна.

                     3. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр санд бүртгэлтэй гарын мөр, хуруугаар үүсгэгдсэн байна...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 98 дугаар хуудас/,

 

             “Арвижих Эстимейт” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...42 инч Samsung фирм зурагт 550.000 төгрөг, зурагтны удирдлага 10.000 төгрөг, орны дэвсгэр даавуу 5.000 төгрөг. Нийт 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоов...” гэжээ /3 дугаар хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

 

             Хохирогч Я.Амраа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагийн орчим Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 4-77а тоотод ажил дээрээ ирэхэд манай ажлын газрын цонх онгорхой байхаар нь хаалгаа онгойлгоод ортол үүдний хэсэг тавьсан багажнууд болон цаад өрөөнд байсан гар утас алга болсон байхаар нь 09 цаг 40 минтуын орчим дуудлага өгч цагдаа нар ирсэн. 220 вольтын гар дриллийг 85.000 төгрөгөөр, 12 вольт гар дрилл комоор нь 265.000 төгрөгөөр авч байсан. Цахилгаан гар хөрөөг 135.000 төгрөг, цахилгаан тасдагч 130.000 төгрөг, нокиа маркийн загварыг нь санахгүй байна гар утсыг 40.000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 130 дугаар хуудас/,

 

             Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 130-132 дугаар хуудас/,

 

             “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 294.000 /хоёр зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /3 дугаар хх-ийн 159-160 дугаар хуудас/,

 

             Хохирогч У.Намжилсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2018 оны 8 сарын 31-ны өдөр 08 цаг 30 минутын үед гэрээ цоожлоод гэрээсээ гарсан. Орой 21 цаг 05 минутанд гэртээ иртэл манай байшинд хулгай орсон байдалтай байсан. Гал тогооны цонхны решоткыг эвдэн цонхыг нь түлхэн хулгай орсон байсан. 32 инчийн "самсунг" загварын хан өнгөтэй зурагт байгаа юм, уг зурагтыг 2016 оны 07 сард 599 000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 680 000 төгрөгөөр үнэлж байна. Манай хашаанд байсан хар өнгийн бариултай шар өнгөтэй алх нь хэний алхыг мэдэхгүй. Хэзээнээс манай хашаанд байсныг мэдэхгүй байна. Манайд ийм шар өнгийн алх байдаггүй. Манай цонхны хамгаалалт төмөр ньг гараараа хүчтэй савж татах ч юм уу хөлөөрөө жииж хүч гаргаж татвал гараар авагдах боломжтой. Би шүүх хуралдаанд оролцохгүй..." гэсэн мэдүүлэг, /3 дугаар хх-ийн 236-237, 4 дүгээр хх-ийн 32 дугаар хуудас/,

 

             Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хх-ийн 223-227 дугаар хуудас/,

 

             Гэрч Б.Оюунсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ "...2018 оны 8 дугаар сарын 31-ний 21 цаг 32 минутанд ЙР75032179 регистрын дугаартай Д.Э гэж хүн Самсунг маркын хар өнгийн зурагт барьцаанд 150 000 төгрөгөөр тавьсан. Хугацаа нь 14 хоногийн хугацаатай байсан ба 2018 оны 9 дүгээр сарын 14-нд хугацаа нь дуусч хүлээлгийн 7 хоногийн хугацаа эхэлсэн. Барьцаанд тавьсан хүнтэй нь манайхаас холбогдох гэж оролдсон боловч 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр худалдаалахаар болж үл таних хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 242-243 дугаар хуудас/,

              Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл "...35-411 гэсэн бичигтэй хашааг хараад энэ хашаа мөн байна гэж хэлэв. Автомашинаас буугаад хандгайтын 35-411 тоот хашаанаас "зурагт" авсан гэснийг заалган гэрэл зургаар бэхжүүлэн авсан..." /3 дугаар хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

 

    “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр ний 299.400 /хоёр зуун ерэн есөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 247-246 дугаар хуудас/,

 

Хохирогч Н.Алтанчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дүүгийн хамт 14 цагийн үед гэрээсээ гараад 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд гэрийн хаалганы цүүг эвдсэн онгорхой байсан. Гэрийн зурагтны тавиур дээр байсан 38 инчийн Тошиба зурагт, баруун орны бүтээлэг зэрэг байхгүй хулгай орсон бололтой байсан. Манай гэрээс хулгай хийсэн хүнийг олж зурагт, орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 174-175 дугаар хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дүгээр хх-ийн 166-169 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл “...Хар өнгийн гадаргуу хүрээтэй 38 инчийн Тошиба загварын B51Y15J00890K1 серийн дугаартай зурагтыг, улаан өнгийн давуун бүтээлэг зэргийн хамтаар хүлээлгэн өгөв...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 371.140 /гурван зуун далан нэгэн мянга нэг зуун дөч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ. /4 дүгээр хх-ийн 187-188 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 191 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 201 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Шүүгдэгч Д.Э нь:

 

 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 09-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Горхийн 3-22 тоотод оршин суух иргэн Б.Алтанзулын байнга амьдран суух зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Hisense” маркийн 40 инчийн өнгө зурагт, удирдлага зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 455.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаянцагааны 2-05 тоотод оршин суух иргэн Д.Уранзаяагийн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Sony” маркийн 40 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 7-11 тоотод оршин суух иргэн Х.Жаргалын байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Haier” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг, залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 490.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 3-06 тоотод оршин суух иргэн Э.Эрдэнэбаярын байнга амьдран суух зориулалттай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “Sharp” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч  455.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119-р цэргийн ангийн 1-67 тоотод оршин суух иргэн Д.Пүрэвчулууны байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нэвтрэн “БСБ” маркийн 39 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 10-10в тоотод оршин суух иргэн С.Соёл-Эрдэнийн  байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Sharp” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний хооронд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 26-26 тоотод оршин суух иргэн Б.Даваадоржийн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор нэвтрэн “Sharp” маркийн 32 инчийн өнгөт зурагт, удирдлага, 1 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг бага гарын мөнгөн аяга, чулуун хөөрөг, даалин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 655.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 3-14 тоотод оршин суух иргэн Б.Хүрэлбаатарын байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны хаалганы цоожийг түлхүүрээр нь онгойлгож нэвтрэн “LG” маркийн 42 инчийн өнгөт зурагт өнгөт зурагт, удирдлага цонхны хөшиг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 625.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 34-03 тоотод оршин суух иргэн И.Даваахүүгийн байнга амьдрах зориулалттай өвлийн орон сууцны цонхоор нэвтрэн “Hasee” маркийн 42 инчийн өнгөт зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 605.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 1-56 тоотод оршин суух иргэн Д.Хонгорзулын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцанд нэвтрэн орж “Самсунг” маркийн 42 инчийн өнгөт зурагт, удирдлага, орны бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч бусдад 565.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүннарангийн 4-77а тоотод хохирогч Я.Амараагийн эзэмшлийн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж 220 вольтын цахилгаан гар дрилл, 12 вольтын гар дирлл, цахилгаан гар хөрөө, цахилгаан тасдагч , “Нокиа” маркийн загвар тодорхойгүй гар утас зэрэг 294.000 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 35-411 тоотод оршин суух иргэн У.Намжилсүрэнгийн байнга амьдардаг орон байр болох байшингийн цонхийг түлхэн нэвтэрч 32 инчийн “Самсунг” маркийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 299.400 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-809/а тоотод байрлах иргэн Н.Алтанчимэгийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Toshiba” маркын 38 инчийн зурагт, орны бүтээлэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 371.140 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 13 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон нэр бүхий 13 хохирогчид нийт 6.024.540 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах наотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

шүүгдэгч Д.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

хохирогч Б.Алтанзул, хохирогч Д.Уранзаяа, хохирогч Х.Жаргал, хохирогч Э.Эрдэнэбаяр, хохирогч Д.Пүрэвчулуун, хохирогч С.Соёл-Эрдэнэ, хохирогч Б.Даваадорж, хохирогч Б.Хүрэлбаатар, хохирогч И.Даваахүү, хохирогч Д.Хонгорзул, хохирогч Я.Амараа, хохирогч У.Намжилсүрэн, хохирогч Н.Алтанчимэг нарын мэдүүлэг,

 

гэрч Б.Цэнгэлмаа, гэрч О.Мөнх-Очир, гэрч О.Эрдэнэбулган, гэрч Б.Мөнхсувд  нарын мэдүүлэг,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд,

 

“Арвижих Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

 

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5137, №5198, №4351 дугаартай дүгнэлтүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгчээс удаа дараалан хохирогч нарын гэр, байшинд нэвтэрч эд зүйлийг нь нууцаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлсэн, хохирогч нараас эд хөрөнгө алдагдсаныг мэдүүлж, гэрч нараас хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг тодорхой мэдүүлсэн, шүүгдэгчээс зарим эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь тэмдэглэлд тусгагдсан, гэмт хэрэг гарсан байдал, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд тус тус тусгагдаж, хохирогч нарт хохирол учирсаныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Д.Э нь хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ. 

 

Иргэдийн төлөөлөгчөөс “Д.Э хулгайлах гэмт хэрэг хийсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргаж, шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргаагүй боловч түүний өмгөөлөгчөөс “Д.Э хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн, олсон мөнгөө архи ууж дуусгасан энэ байдлыг шалгаагүй тул хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэхгүй” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

 

Учир шүүгдэгчээс тодорхой хугацааны туршид, байнгын шинжтэй 13 удаагийн үйлдлээр амар хялбар аргаар өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах санаа зорилгоор хохирогч нарын эд хөрөнгийг нууц, далд аргаар авч буй үйлдэл нь түүний зан төлөв, үйл ажиллагаанд хэвшмэл болсон нөхцөл байдал нь тогтоогдсон.

 

Мөн түүнчлэн тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулсан болон хохирлоо хэрхэн төлсөн байдал нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. 

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Д.Уранзул, хохирогч Х.Жаргал, хохирогч Н.Алтанчимэг нарын эд хөрөнгийг бүрэн буцаан өгсөн, хохирогч Б.Даваадоржийн 405.000 төгрөгийн, хохирогч И.Даваахүүгийн 121.700 төгрөгийн, хохирогч Я.Амраагийн 180.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Эаас төлөгдөөгүй хохирол болох 3.981.700 төгрөгийг гаргуулж 455.000 төгрөгийг хохирогч Б.Алтанзулд, 455.000 төгрөгийг хохирогч Э.Эрдэнэбаярт, 480.000 төгрөгийг хохирогч Д.Пүрэвчулуунд, 255.000 төгрөгийг хохирогч С.Соёл-Эрдэнэд, 250.000 төгрөгийг хохирогч Б.Даваадоржид, 625.000 төгрөгийг хохирогч Б.Хүрэлбаатарт, 483.300 төгрөгийг хохирогч И.Даваахүүд, 565.000 төгрөгийг хохирогч Д.Хонгорзулд, 114.000 төгрөгийг хохирогч Я.Амараад, 299.400 төгрөгийг хохирогч У.Намжилсүрэнд тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Эыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Д.Эт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасанаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, шар өнгийн төмөр алхыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.

 

Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 90 хоног, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 113 хоног, нийт 209 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тэрээр нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                           

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1. Д.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Д.Эыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Эт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эын цагдан хоригдсон 209 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

            5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, шар өнгийн төмөр алхыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.   

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас 3.981.700 төгрөгийг гаргуулж 455.000 төгрөгийг хохирогч Б.Алтанзулд, 455.000 төгрөгийг хохирогч Э.Эрдэнэбаярт, 480.000 төгрөгийг хохирогч Д.Пүрэвчулуунд, 255.000 төгрөгийг хохирогч С.Соёл-Эрдэнэд, 250.000 төгрөгийг хохирогч Б.Даваадоржид, 625.000 төгрөгийг хохирогч Б.Хүрэлбаатарт, 483.300 төгрөгийг хохирогч И.Даваахүүд, 565.000 төгрөгийг хохирогч Д.Хонгорзулд, 114.000 төгрөгийг хохирогч Я.Амараад, 299.400 төгрөгийг хохирогч У.Намжилсүрэнд тус тус олгосугай.

 

            8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

             10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                       З.ТӨМӨРХҮҮ