| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00222/И |
| Дугаар | 222 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 222
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би Завхан аймгийн ******* нэхэмжлэлтэй, С.*******т 39200 /гучин есөн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 тоот шийтгэвэрээр 14 хоног баривчлагдаад, баривчлах байрны шууд зардал 39200 /гучин есөн мянга хоёр зуу/ төгрөг төлөөгүй байна. Иймд С.*******аас 39200 /гучин есөн мянга хоёр зуу/ төгрөгийн шууд зардлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би баривчлах байрны шууд зардал болох 39200 төгрөгийг 2016 оны 05 дугаар сард багтааж төлнө гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Завхан аймгийн ******* нь иргэн С.*******аас баривчлах байрны шууд зардал 39200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.******* нь төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэсэн тайлбар ирүүлжээ.
Ийнхүү хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тул түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* нэхэмжлэлийн шаардлага 39000 /гучин есөн мянга/ төгрөгийг хариуцагч С.******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэдхариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 4550 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ