| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00223/И |
| Дугаар | 223 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 223
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох 95766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Иргэн Б.******* нь манай байгууллагатай 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 98117753 дугаарын хэрэглэгч болохоор гэрээ байгуулсан. Б.******* дээрх дугаарыг тодорхой хугацаанд ашигласаны 113844 төгрөг 42 мөнгөний төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно.
Иймд алданги 31922 төгрөг, төлбөр барьцаа хассан дүнгээр 63844 төгрөг 42 мөнгө, нийт 95766 төгрөг 63 мөнгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэдирүүлсэн хүсэлтдээ:
Иргэн Б.******* нь нэхэмжилсэн төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
******* ХХК нь иргэн Б.*******ээс 95766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь түүний тайлбар, ******* ХХК-ийн 5038006208 тоот дансанд 95766 төгрөг шилжүүлсэн баримт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүйболгох үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******эд холбогдох 95766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчнэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4450 төгрөгний 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 2275 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-долгосугай.
3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ