| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0374/э |
| Дугаар | 413 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 413
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ц.Батбямба, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ням овогт Ганболдын Баярмад холбогдох эрүүгийн “1911006240434” дугаартай, 186/2019/0374/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Шандын 14-137 тоотод оршин суух оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ням овогт Ганболдын Баярмаа /РД:МХ98042227/,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,Чингэлтэйн 4 дүгээр гудамжны орчим хохирогч Т.Нямтогтохоор ах дээрээ хүргүүлэхээр явах замдаа гар утсаар нь яриад өгье гэж хуурч аваад “Хаан” банкны мобайл банк үйлчилгээг ашиглан “Хаан” банкны “5422240573” тоот харилцах данснаас гар утсаар нь 400.000 төгрөгийг эрхийг бэр эгч Д.Отгонсүрэнгийн “Хаан” банкны “5683150485” тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Г.Бхэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Т.Нямтогтохын:..Миний эзэмшлийн Хаан банкны 5422240573 тоот харилцах данснаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5683150485 тоот харилцах данс руу 400.000 төгрөг Мобайл банк үйлчилгээгээр шилжүүлсэн байна. Би тухайн үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоот 86-1267 тоотод гэртээ байсан. Миний Мобайл банкны кодыг зөвхөн найз охин Ганболдын Баярмаа л мэднэ, өөр хүн мэдэхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим би Баярмааг цагаан байранд байсан айлд нь хүргэж өгөх гээд явж байхад Хүчит шонхор захаас уруудаад Чингэлтэй 4 байна уу, 5 дугаар гудамжаар баруун эргээд орох үед Г.Бутсаа өгч бай ахтай нэг яръя гэж хэлээд авч байсан. Тэр үед миний данснаас Мобайл банкаар шилжүүлж аваад , ирсэн мессежийг нь устгасан юм шиг байна лээ гэх мэдүүлэг. /хх-н 9, 44/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Долгормаагийн:..Манай хүү Нямтогтох 2018 оны 12 дугаар сарын дундуур найз охинтой болсон. Найзаа дагуулж ирнэ гээд нэг орой гэртээ дагуулаад ирсэн. Тэр охиныг Баярмаа гэж байсан. Баярмаа манайд ирсэн өдрөөс хойш манайд 1 cap гаран болсон байх, гэрээс ч гарахгүй байнга л гэрт байж байдаг, хүү өдөртөө ажилдаа явчихдаг байсан. Тэгээд цагаан cap болохоос 4-5 хоногийн өмнө Баярмаа манай ах хөдөөнөөс ирсэн байна, би хөдөө явлаа гээд явсан. Тэр өдөр Нямтогтох хүргэж өгч байсан. Манай хүү бид хоёр Баярмааг хүүхэдтэй, нөхөртэй байсан талаар огт мэдээгүй гэх мэдүүлэг /хх-12/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Отгонсүрэнгийн:..2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ хувцсаа угаагаад сууж байсан чинь Баярмаа өөрийнхөө дугаараас над руу залгаад аниа миний цалин буучихлаа, та надад дансаа явуулчих, би таны данс руу цалингаа хийлгүүлье. Та эргүүлээд над руу хийчих, миний данс болохгүй байна гэж ярьсан. Би тухайн үед юуч бодоогүй Баярмаад өөрийнхөө Хаан банкны 5683150485 дугаартай дансныг хэлсэн. Учир нь Баярмаа тухайн үед хотод ажил хийнэ гэж явахдаа өөрийнхөө хүүг нөхөр бид хоёрт үлдээгээд явсан байсан. Би Баярмаагийн явуулсан 400.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг нь авч үлдээд, үлдэгдэл 200,000 төгрөгийг Баярмаагийн өөрийн данс руу хийсэн гэх мэдүүлэг /хх-н 16-17/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс 5 дугаар хуудас Т.Нямтогтохын Хаан банкны 5422240573 тоот харилцах дансны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга, 20 дугаар хуудас Д.Отгонсүрэнгийн Хаан банкны 5683150485 тоот харилцах дансны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний лавлагаа, 33 дугаар хуудас Г.Баярмаагийн Хаан банкны 5683133301 тоот харилцах дансны 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орлого, зарлагын гүйлгээний хуулга, 9 дүгээр хуудас, 44 дүгээр хуудас хохирогч Х.Нямтогтохын мэдүүлэг, 12 дугаар хуудас гэрч С.Долгормаагийн мэдүүлэг, 16-17 дугаар хуудас гэрч Д.Отгонсүрэнгийн мэдүүлэг, 42-43 дугаар хуудас яллагдагч Г.Баярмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Бнь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 35 минутанд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо,Чингэлтэйн 4 дүгээр гудамжны орчим хохирогч Т.Нямтогтохоор ах дээрээ хүргүүлэхээр явах замдаа гар утсаар нь яриад өгье гэж хуурч аваад “Хаан” банкны мобайл банк үйлчилгээг ашиглан “Хаан” банкны “5422240573” тоот харилцах данснаас гар утсаар нь 400.000 төгрөгийг эрхийг бэр эгч Д.Отгонсүрэнгийн “Хаан” банкны “5683150485” тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Нямтогтохын мэдүүлэг, гэрч С.Долгормаа, Д.Отгонсүрэн нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Баярмааг бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Бнь /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирогч Т.Нямтогтох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, саналгүй, хохиролоо бүрэн төлж барагдуулсан тул нэхэжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Баярмааг хохиролоо барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтэндээ шүүгдэгч Г.Баярмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг,
харин шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн, гэм буруутай этгээдэд ял шийтгэл нь тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ням овогт Ганболдын Баярмааг бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Баярмааг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Баярмаад оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Баярмаад торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баярмаад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ