Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 224

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би *******ийн *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Т.*******, Н.******* нарт холбогдох 3.189.121 төгрөг 15 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийгхүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа:

Иргэн Т.*******, Н.******* нар нь *******тай 2013 оны 12-р сарын 05-ны өдөр 1700/ГЦЗ/418/2013 тоот цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 8.925.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1,7%-ийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлж авсан.

Зээлийн барьцаанд ТВ 32 инч, угаалгын машин, хөргөгч, цалин барьцаалсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчиж хугацаа давтан хэтрүүлж байгаа бөгөөд иргэн Т.*******, Н.******* нараас үндсэн өрийн үлдэгдэл 3.046.395.67 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 139,213,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,512,66 төгрөг, нийт 3,189,121,15 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 65,976 төгрөг, нотариатын хөлс 9,000 төгрөгний хамт нийт 3,198,121,15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Товцог багт оршин суух Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******ийн *******инд 3.198.000 төгрөг төлөхөөс 977,500 төгрөгний эргэн төлөлт хийж одоо 2.220.621 төгрөг 15 мөнгө зээлийн эргэн төлөлтийг хийх нь үнэн болно. Энэ мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч: ******* хотын ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод түр оршин суух Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие төрийн *******наас 2013 оны 12-р сарын 05-ны өдөр 1700/ГЦЗ/418/2013 тоот гэрээ хийж цалингийн зээл /8,925,000/ төгрөг авсан боловч 2016 оны 01 сараас өмнө өөрийн үндсэн ажлаа хийж байсан учир хугацааг хэтрүүлэлгүй сар бүр төлж байсан. 2012 оноос хойш гэр бүлийн хүн Т.******* нь элэг, нойр булчирхайн хавдар өвчний улмаас байнга хүний асрамжид байх болсон тул хугацаанд нь зээлээ төлж чадаагүй нь үнэн болно.

Танай *******инд төлөх ёстой 3.198.121 төгрөг 15 мөнгийг ажлаа хийж байж төлөх нь үнэн гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан дахь салбар нь хариуцагч Т.*******, Н.******* нараас нийт 3.198.121 төгрөг 15 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 977.500 төгрөгийг 2016 оны 05-р сарын 06-ны өдөр төлсөн болох нь *******ийн *******ны 170000205463 тоот дансанд Т.*******оос зээл төлсөн тухай орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна.

Үлдэгдэл болох 2.220.621 төгрөг 15 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн65976 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч *******инд олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-РЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. *******ийн *******ны Завхан дахь салбарын нэхэмжлэлтэй Т.*******, Н.******* нарт холбогдох 3.198.121 төгрөг 15мөнгө гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаас 977.500 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 2.220.621 төгрөг 15 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Т.*******, Н.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, Н.******* нараас 32988 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 32988 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийгмэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэддахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                                                                         ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ