| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0191/Э |
| Дугаар | 360 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 360
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
Хохирогч Б.Жавзмаагийн өмгөөлөгч Т.Урангэрэл,
Хохирогч Н.Энхзул, Л.Баасансүрэн,
Иргэний хариуцагч Б.Нямдоржийн өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тавд овогт Б.Өт холбогдох эрүүгийн 1711007080083 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Тавд овогт Б.Ө, Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 547 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /.........................../.
Шүүгдэгч Б.Ө /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Жавзмаад “Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд 1 га газар авч өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд байрлах газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар Б.Жавзмаагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Голомт банкнаас 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Б.Туяасайханыг “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрөөр байр авч өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар 5.500.000 төгрөгийг залилан авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутагт Л.Баасансүрэнд “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар 5.750.000 төгрөгийг залилан авсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Энхзулд “манай аав Улсын их хурлын дарга” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8.035.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилан нийт 99.285.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эгч хүнтэй ярьж байхыг нь сонсоод болох байх гэж бодоод газар авч өгнө гэж Б.Жавзмаагаас 80.000.000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс 35.000.000 төгрөгөөр би машин авсан. Би нөхөртөө хэлээгүй, манай нөхөр мэдэхгүй. Бусдыг нь найз нөхөдтэйгээ гарч уугаад дууссан. Би хохирогч Б.Туяасайханаас 5.250.000 төгрөг авсан. Би өөрт нь 250.000 төгрөг бага багаар өгсөн. Л.Баасансүрэн хохирогчийн хохирлын хувьд маргаан байхгүй. Би Н.Энхзул хохирогчтой сар сард мөнгө өгөхөөр тохироод 580.000 төгрөгөөр 3 сар мөнгө өгч байсан. Хоригдсоноос хойш мөнгө өгч чадаагүй” гэв.
Хохирогч Н.Энхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн газрыг надтай Төв аймагт очиж үзүүлээд нэр шилжүүлсэн. Гэрчилгээ гарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хэрвээ энэ газар битүүмжлэгдсэн газар юм бол уг газрыг оронд төлсөнд тооцогдох байсан үнийн дүн нь худлаа болох байх. Мэдүүлэгт дурдсанаар надаас 10.000.000 төгрөг авсан. Ломбардны хүүг би өөрөө өгсөн. 8.035.000 төгрөгөө нэхэмжилж байна. Битүүмжилсэн гээд байгаа газрыг 500.000 төгрөгөнд бодож авахаар болсон байсан” гэв.
Хохирогч Л.Баасансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 5.750.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогч Б.Жавзмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...манай ээжийн төрсөн дүү Энхтуяагийн нөхөр нь газрын албанд ажилладаг гайгүй үнээр газар гаргаж өгч болно шүү гэж хэлээд надад худалдаж авсан гэх 2.5 га дотроо хоосон хашаа харуулж миний итгэл үнэмшлийг олж авсан. Хэд хоногийн дараа манайд ирээд 80 сая төгрөгөөр 1 га газар худалдаж авах уу гэсэн санал тавьсан. Тэгээд би маргааш нь очиж 2 газар үзсэн аль нэгийг нь сонго гэж хэлсэн. Тэгээд би нэг газрын сонгон авахаар болсон. Надад хоёр сарын дараа гэрчилгээг гаргаж өгий гэж хэлснээр би 2015 оны 01 дүгээр сарын 26-нд би 80 сая төгрөгийг Найман шаргын Голомт банкнаас Энхтуяагийн Хаан банкны данс руу шилжүүлсэн ...Нямдоржийн ээж нь 4 сая төгрөгийг 2018 оны 7 дугаар сард санагдаж байна бэлнээр өгч байсан ...” гэх мэдүүлэг /1хх-13-16х, 3хх-15х/,
Гэрч О.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай дүү Б.Ө эгч та дансаа өгчих таны дансанд хүнээс мөнгө хийлгүүлээд авмаар байна. Тэгээд тэр өдрөө билүү маргааш нь банкин дээр очиход миний дансанд 80.000.000 төгрөг орчихсон байсан. Би гайхаад Өрнөндэлгэрээс энэ юун их мөнгө вэ гэж асуухад манай хадмын мөнгө байгаа юм гэж хэлэхээр нь би Өрнөндэлгэрийг загнаж байгаад л явсан. Тэр 80.000.000 төгрөгийг Өрнөндэлгэр надад данс өгөөд би 10.000.000 нэг гүйлгээ, 70.000.000 нэг гүйлгээ хийж өгчихөөд явсан. Тэгэхэд би Өрнөндэлгэртэй цуг явж байсан. Ганболд гэж хүнийг танихгүй, газар авч өгөх битгий хэл надад газар ч байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-48-49х, 54-55х/,
Гэрч Б.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би урьд газар тариалангийн ажлыг 2014 оны хавар Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт тариад 2014 оны намар хурааж авсан. Эхнэр бид хоёр 80 га газарт 20 гаруй сая төгрөг зарцуулж Арабс гэж ургамал тариалаад 5-6 сая төгрөгийн ашигтай ажилласан. Гэхдээ энэ тариалангийн ажил бол Жавзмаагаас мөнгө төгрөг авахаас өмнө хийсэн ажил бөгөөд энэ 20 гаруй сая төгрөг надаас гарсан мөнгө байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-51-52х/,
Хаан банкны 5022561920 дугаартай Н.Энхтуяагийн данснаас 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 80.000.000 төгрөг шилжсэн, 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 5725037124, 5033420216 дугаарын данс руу 10.000.000, 70.000.000 төгрөгөөр шилжсэн баримт /1хх-76-84х/,
Хохирогч Б.Туяасайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бага хүү маань халуураад Яармагийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үед 3 давхар 6 номерын өрөөнд хэвтэж байсан юмаа. Маргааш нь Б.Ө нь Маралгоо гэх хүүхдийн хамт ирж хэвтсэн. 3 хоног хэвтсэн тухайн өрөөнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Хамт 3 хоног болсон учир хоорондоо танилцаж ярилцаж байгаад би залуу гэр бүл байранд орох гэж байгаагаа хэлэхэд Б.Ө нь надад “Залуу гэр бүлийг дэмжих” хөтөлбөр байдаг та нар шиг залуу гэр бүл урьдчилгаа олж өгөх боломжгүй бол урьдчилгаа бүрдүүлэх шаардлагагүйгээр Буянт Ухаа-2 хорооллын Төрийн орон сууцны корпорацийн өөрийнх нь 8 хувийн зээлээр нууцаар цөөн тооны хүмүүс буюу дотроо ажилладаг хүмүүс ордог талаар хэлээд 5.000.000 төгрөг байршуулаад байрандаа ороод үлдэгдэл мөнгийг нь эхний 10 жилд сар болгон 420.000 төгрөг өгдөг. Сүүлийн 5 жилийг нь 460.000 төгрөг төлөөд байрандаа ордог талаар хэлсэн. Тэгээд энэ санал нь таалагдаж түүнд мөнгө өгөх болсон Б.Ө нь эхлээд надаас бэлнээр Өлзий гэдэг хүүхэнд хахууль гэж 200.000 төгрөг, 50.000 төгрөг өргөдлийн мөнгө гээд 250.000 төгрөгийг бэлнээр авсан. Дараа нь 3 дугаар сарын 18-ны үед 3.500.000 төгрөг эхний ээлжинд хурдан өг, хүмүүс мөнгөө нэхээд байна, байргүй хоцорч магадгүй гэж 2018 оны 4 дүгээр сарын 15-ны дотор хий гэж хэлэхээр нь надад 3.500.000 төгрөг ийм хурдан олдохгүй гэж хэлэхэд тэгвэл чи 2.300.000 төгрөг олоод өгчих би өөрөөсөө 1.200.000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би олсон мөнгөө нөхөр Б.Оргилын 5752086974 тоот данснаас Б.Өийн өгсөн 5033409952 тоот данс руу 2.300.000 төгрөг хийсэн. Түүний дараагаар Өрнөндэлгэр аав маань тархины хагалгаанд орох гэж байна, чиний өгснөөс өгсөн 1.200.000 хэрэгтэй болчихлоо гэж байгаад надаас 200.000 төгрөгийг бэлнээр авсан, дараа нь 1.000.000 төгрөгийг 5683127784 тоот данс руу, 1.500.000 төгрөгийг 5725037124 тоот данс руу 850.000 төгрөг болон 650.000 төгрөгөөр тус тус хувааж хийсэн. Надаас увуулж бэлнээр авсан мөнгө нь 250.000 төгрөг болсон юм. Нийт тооцоо нь 5.500.000 төгрөг болсон учир нэхэмжилж байгаа юм ...” гэх мэдүүлэг /1хх-212-213х/,
Гэрч Л.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Нисэхийн байрны буудалд Б.Өийг хараад очиход намайг хараад зугтаасан. Харин хамт байсан эмэгтэй нь Б.Туяасайхан байсан бөгөөд надтай адилхан байранд орно гэж Б.Өт 5.500.000 төгрөг залилуулсан байсныг мэдээд Б.Өийг хамт барьж авахаар болсон ...” гэх мэдүүлэг /1хх-220х/,
Гэрч М.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б. Өрнөндэлгэр гэх хүнийг Төв аймгийн 10 жилийн дунд сургуульд өөр өөр ангид суралцдаг байж байгаад 8 дугаар анги хүртлээ 4 жил нэг ангид суралцсан, сайн найзын харилцаатай байдаггүй, нэг ангийн хүүхэд гэдгээр л холбоотой байдаг юм ...Тухайн үед Б.Ө байрны талаар асууж ойр зуурын зүйлс лавладаг байсан, яаж байранд ордог, хэдэн хувийг төлөөд ордог ипотекийн зээлд хамрагддаг гэх мэт зүйлс асуудаг байсан тухайн үед би юу ч бодолгүй, 30 хувийн урьдчилгаа өгөөд 8 хувийн ипотекийн зээлд хамрагдаж 70 хувийг нь төлж барагдуулдаг талаар хэлж байсан юм. Би Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид барилгын инженер ажилтай бөгөөд уг компанид мэргэжлээрээ ажиллаад 6 жил болж байгаа юм. Би ТОСК-д ямар нэгэн ажил эрхэлж байгаагүй, ТОСК нь манай компанийн захиалагч юм аа ...” гэх мэдүүлэг /1хх-222х/,
Хохирогч Л.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармагийн нэгдсэн эмнэлэгт бага хүүхэдтэйгээ 7 хоног хэвтсэн бөгөөд хүү маань ханиадтай учир хэвтэж эмчлүүлсэн. Тухайн үед өөрийг Б.Ө гэж танилцуулсан эмэгтэй миний өрөөнд байсан гарахдаа дугаараа солилцсон. Тэгээд холбоогүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Б.Ө надтай холбогдож танай гэрт очъё гэж хэлэхээр нь зөвшөөрч хүрээд ир гэж хэлсэн, тэгэхэд Б.Ө 2 хүүхдийн хамт ирсэн ...Буянт Ухаа-2 хороололд “Залуучуудыг дэмжих төсөл” хэрэгжиж байгаа би 3 сард дүүгээ оруулж өгсөн урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд болдог талаар хэлэхээр нь би сонирхож тэр талаар судлаад хэлээд өгөөч гэж хэлэхэд нөхөр чинь 1.000.000 төгрөгийн тогтмол орлоготой, 3 хүүхэдтэй учир том өрөө ч олдоно болох юм байна гэж хэлээд хөөцөлдөж өгье гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш нэг хоногийн дараа над руу Б.Ө над руу яриад танайх тэнцэх юм байна, бичиг баримтаа бүрдүүлээд өргөдөлтэйгээ хамт өгөөрэй гэж хэлээд хахууль нь 500.000 төгрөг өргөдөл нь 50.000 төгрөг гэж байсан. Тэр үед би өргөдөл бичихэд муу нөхрөө ирэхээр болъё гэж хэлэхэд чи дансаар 50.000 төгрөгөө явуулчих би өөрөө өргөдлийг чинь бичээд өгье харин нөхөр болон хүүхдүүдийнхээ овог нэр регистрийн дугаараа өгчих гэж хэлэхээр нь 50.000 төгрөгийн тухайн өдөр данс руу нь хийсэн. Маргааш нь над руу өглөө яриад хахуулийн 500.000 төгрөг одоо хийчих, тэгээд би Т.Өлзийсайхантай уулзаад өгчихье гэж байсан. Тухайн үед надад 250.000 төгрөг байсан учир үнэнээ хэлэхэд тэгвэл наашаа явуулчих би дээр нь 250.000 төгрөг нэмээд өгье гээд данс руугаа шилжүүлж авсан юм. Түүний дараа 2-3 хоногийн дараа танайх тэнцсэн, байранд орно шүү, Буянт Ухаа-2 хороолол 1015-6 давхарт гэж хэлээд одоо дариухан 5.000.000 төгрөгийг байршуулахгүй бол болохгүй талаар хэлж 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5100088135 тоот данс руу шилжүүлсэн, түүний дараагаар манай гэрт Б.Ө ирж хонож өнжөөд явдаг байсан ...Тэгээд надаас хүүхэд өвдчихлөө гээд 200.000 төгрөг бэлнээр авсан. Түүний дараагаас зээлсэн 200.000 авъя гэхэд худлаа яриад алга болоод манай гэрт ирэхээ больсон ...тэр орой Б.Өийн нөхөр над руу 80020003 дугаараас залгаад Б.Өийг асууж байсан, би байхгүй талаар хэлэхэд өөдөөс чи түүнд итгэж болохгүй шүү, наад эмэгтэй чинь надаас хүртэл луйвар хийсэн ээж, дүү нараас 100 сая төгрөг аваад алга болсон гэж хэлэхээр нь Б.Ө лүү мессеж бичиж хаана байгаа юм яасан талаар асуухад нөхөрт маань итгэж болохгүй талаар хэлээд захиад байсан ...буудлын ойролцоо Б.Ө нэг эмэгтэйтэй зогсож байсан, тэгээд намайг хараад зугтаачихсан, би хамт зогсож байсан эмэгтэйтэй очиж уулзахад Б.Туяасайхан гэдэг эмэгтэй байсан. Тэгэхээр нь 5.000.000 шилжүүлсэн дансны эзэн нь байхаар нь түүнийг хамт залилан хийж явдаг хүн байна гээд цагдаа дуудъя гэж хэлэхэд өөдөөс маань би ч мөн адил залилуулсан гэж хэлээд намайг явбал буцаад ирэх байх холоос харж бай гэж хэлэхээр нь би холоос харж байтал ойролцоогоор 10-20 минутын дараа Б.Өийг машинтай ирж аваад явсан. Би нөхөртэйгээ хамт машинтай явж байсан учир араас нь дагасан. Тэгээд Буянт Ухаа-2 хорооллын орох уулзвар дээр очиж шахаад зогсож байгаад барьж уулзсан. Тэгээд цагдаагийн газар дагуулж ирсэн. Тэгтэл Б.Ө би та хоёрыг залилаагүй, итгэхгүй бол танай гэрт 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хамт амьдаръя тэгээд байранд орсон хойно надаас уучлал гуйгаарай гэж хэлэхээр нь итгээд цагдаад өгөлгүй аваад явсан юм аа. Манай гэрт очиж хоноод өглөө 8 цагийн үед зугтаачихаар нь би цагдаад өргөдөл гаргасан юм ...” гэх мэдүүлэг /1хх-242-243х/,
Гэрч Б.Батбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Ө гэх эмэгтэй Буянт Ухаа 2 хороололд “Залуу гэр бүлийг дэмжих” төсөл байдаг юм байна. Чи бид хоёр шиг залуу гэр бүлд урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд байрандаа орж болдог тэгээд яваандаа төлж барагдуулж болдог талаар хэлсэн. Гэхдээ цөөхөн хүн орох боломжтой хахууль гэж 500.000 төгрөг өгөх ёстой тэрийг нь өгчих гээд байгаа талаар хэлсэн. Түүний дараа 2-3 хоногийн дараа 500.000 төгрөг нэхээд байгаа талаар эхнэр надад хэлэхэд эхнэр маань 250.000 төгрөг олж өгсөн байсан. Б.Ө би өөрөөсөө 250.000 төгрөг нэмээд 500.000 төгрөг болгоод өгчихье, та хоёр надаа сүүлд нь олоод өгчих гэж хэлж байсан. Түүний дараагаар дансаар мөнгө шилжүүл гэж хэлээд авдаг байсан. 2018 оны 3 дугаар сард 12-ны өдөр 5725037124 тоот данс руу 50.000 төгрөг, Болор дэлгүүрээс юм авсан мөнгийг нь хийгээд өгөөч гээд 5035217327 тоот данс руу 100.000 төгрөг нөхрийнх нь 5173042367 тоот данс руу 70.000 төгрөг, 5100088135 тоот данс руу 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг бэлнээр 200.000 төгрөг тус тус өгч нийт 5.750.000 төгрөг түүнд өгсөн ...” гэх мэдүүлэг /1хх-250х/,
Гэрч М.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 4 дүгээр сарын сүүлээр өөрийгөө Баасансүрэн гэх хүн над руу “би мөнгөө шилжүүлсэн хүн байна, байрандаа хэзээ орох вэ” гэж асуухаар нь тодруулж ямар байранд оруулж өгнө гэж 5.000.000 төгрөг авсан гэж асуугаад байсан. Тухайн үед учрыг нь олоогүй учир Б.Өээс тодруулж асуух гээд холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй учир 10 жилийн ангийн группд Б.Өтэй холбогдох гэсэн юм. Л.Баасансүрэн гэх хүнээс миний нэрийг бариад мөнгө авчихсан байна гээд постолсон, түүний дараагаар 2 хоногийн дараагаар Б.Ө над руу өөрийн 88097001 дугаараас мессеж явуулаад ангийн групп-п юу бичээд байгаа юм бэ наад хүнтэй чинь учраа олсон наад хүн чинь чамайг андуураад байгаа юм гээд намжсан ...” гэх мэдүүлэг /2хх-1х/,
Гэрч С.Болорбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай эхнэр С.Даваасүрэнг дэлгүүр дээр ажиллаж байхад нь манай гудманд байдаг Б.Ө нь 70.000 төгрөг таны данс руу шилжүүлээд өгөөч та надад бэлэн өгөөч гээд авсан гэсэн. Тэр үед 70.000 төгрөг таны данс руу шилжүүлээд өгөөч та надад бэлэн өгөөч гээд авсан гэсэн. Тэр үед 70.000 төгрөгийг өгөөд гаргасан ...” гэх мэдүүлэг /2хх-61х/,
Гэрч Г.Энхманлай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн дансыг 2013 оноос хойш өөрийн нэр дээр нээлгээд одоог хүртэл ашиглаж байгаа юмаа, надаас өөр хүн ашиглаад байдаггүй ихэвчлэн надад байдаг харин манай хөрш айлын эхнэр болох Ч.Болортуяа нь 2018 оны 3 дугаар сарын эхээр яг хэдийг гэдгийг мэдэхгүй байна, надаас картаа өгөөч би картаа гээчихсэн яаралтай хэрэгтэй байна, хүн мөнгө хийх гэж байгаа талаар хэлэхээр нь өөрийн картаа өгөөд дансны дугаар болох 5683127784 тоот дансыг хэлж өгөөд өөрийн картны пин код 06-27 дугаарыг хүртэл хэлж өгөөд явуулсан тухайн үед миний дансанд мөнгө ороод гарч байгаа талаар мессеж ирж байсан ч би сайн уншилгүй шууд устгачихсан, дараа нь Ч.Болортуяагаас сонсоход Б.Ө гэх хүн нь түүнээс данс асуугаад миний дансыг авч мөнгө шилжүүлүүлж аваад дараа нь өөрийнхөө данс руу хийлгүүлж авсан талаар хэлээд өнгөрсөн би нарийн лавлаж асуугаагүй юмаа ...” гэх мэдүүлэг /2хх-62х/,
Гэрч Ч.Болортуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүүхдийн хамт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед манай өрөөнд Б.Ө, Ц.Мөнгөнзул, Л.Баасансүрэн нар хэвтэн эмчлүүлж байсан ...Б.Ө надад урьдчилгаа 3.000.000 төгрөг өгвөл таньдаг хүнээрээ дамжуулан Буянт-Ухаа 2 хороололд байранд оруулаад өгье гэж хэлэхээр нь хариуд нь надад мөнгө олдохгүй чадахгүй талаар хэлсэн. Түүний дараагаар надад эгч нь чиний данс руу 30.000 төгрөг хийгээд авъя, чи ойрхон АТМ дээр очоод байж бай гэж хэлэхээр нь за гэж хэлээд хажуу айлын залуу болох Г.Энхманлайгаас Хаан банкны виза картыг гуйж аваад Нисэхийн Хаан банкны АТМ ороод Б.Өийн дугаар луу Г.Энхманлайгийн данс болох 5683127784 тоот дансыг мессежээр явуулсан. Удалгүй картаа АТМ-д хийгээд шалгахад 1.000.000 төгрөг орчихсон байсан. Тэгээд Б.Өт 30.000 төгрөг биш 1.000.000 төгрөг орсон талаар хэлэхэд өөрийнхөө 5725037124 тоот дансыг өгсөн, тэр данс руу нь би 970.000 төгрөгийг шилжүүлэхэд хүлээн авагч нь Б.Ө гэсэн нэр гарч ирж байсан. Түүний дараагаар 30.000 төгрөгийг надаас нэхсээр байгаад авсан ...” гэх мэдүүлэг /2хх-63-64х/,
Хохирогч Н.Энхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 10 дугаар сард эмнэлэгт хэвтэж байхдаа Өрнөндэлгэртэй анх танилцаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өрнөндэлгэр манай охин болох Маралгуагийн төрсөн өдөр болох гэж байна би аав болох Миеэгомбын Энхболдыг урьчихсан байгаа юм тэгээд төрсөн өдөрт бэлдэх гээд мөнгө хэрэгтэй болчихлоо би удаахгүй өгье гээд 1 сая төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүнд үзүүлэх гэсэн юм гээд 110.000 төгрөгийг Цацаа гээд данс руу шилжүүлж авсан. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрт хүүхэдтэйгээ ирээд өндөр нууцлалтай данс нээлгэх гэж байгаа юм дансанд нь доод тал нь 2 сая төгрөг байршуулсан байх ёстой надад хэд хоногийн хугацаатай зээлүүлээч гэхээр нь ажлын газрын Энхжаргалаас зээлж аван бэлнээр өгсөн. Дараа нь аав Энхболд манай нөхрийг сарын 4000 ам.долларын цалинтай ажилд оруулж өгч байгаа би хүнээс мөнгө зээлчихсэн юм надад 4 сая төгрөг зээлээч гээд гуйгаад уйлаад байхаар нь өөрийнхөө 87-76 УНЕ дугаартай Приус 20 маркийн машиныг ломбарданд тавьж өөрийнх нь данс руу шилжүүлсэн. Дараа нь 12 дугаар сарын 22-ны өдөр аав Энхболд намайг гадаад руу аялалаар яв гэж байна хоёулаа хамт явъя зардлыг нь аав хийнэ гэсэн харин визэнд орохын өмнө 1.100.000 төгрөг өгчих гээд Отгон гэх хүний дансыг өгөхөөр нь би шилжүүлсэн ...би Өрнөндэлгэрт 8.035.500 төгрөгийг өгсөн бөгөөд одоо 6.875.000 төгрөг үлдэж байна ...” гэх мэдүүлэг /2хх-188-190х/,
Гэрч Б.Мөнхдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Өрнөндэлгэрийн хувьд ямар ч зээл дарсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /3хх-16-17х/,
Гэрч Б.Ану мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Өрнөндэлгэрийн хувьд бол ямар нэг мөнгө төгрөг гэртээ өгдөг зүйл байхгүй. Бидний дунд нээх холбоо харилцаа гээд байх зүйл байдаггүй. Тус тусдаа л ажлаа хийцгээгээд явдаг ...” гэх мэдүүлэг /3хх-20х/,
Шүүгдэгч Б.Өийн иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-214х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-227х/, оршин суух хаягийн тодорхойлолт /2хх-219х/, төрсний бүртгэлийн лавлагаанууд /2хх-221-222х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Ө нь 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Жавзмаад “Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд 1 га газар авч өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн нутаг, Нүхтэд байрлах газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар Б.Жавзмаагаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Голомт банкнаас 80.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилан авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Б.Туяасайханыг “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрөөр байр авч өгнө” гэж хуурч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар 5.500.000 төгрөгийг залилан авсан,
2018 оны 3 дугаар сараас 5 дугаар сар хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутагт Л.Баасансүрэнд “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж улмаар 5.750.000 төгрөгийг залилан авсан,
2017 оны 10 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Н.Энхзулд “манай аав Улсын их хурлын дарга” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8.035.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилан нийт 99.285.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хариуцагч Б.Нямдорж нь Б.Өийн завшсан мөнгөнөөс 30 сая төгрөгийг өөртөө авч машин унаа болон бусад зүйлд зарцуулсан болох нь нотлогдож байх тул түүнээс хохирлын 30.000.000 сая төгрөгийг гаргуулж хохирогч Б.Жавзмаад олгох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Б.Өт хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршигийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэхээр тогтоов.
Мөн шүүгдэгч Б.Өээс хохирлын 46099000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Жавзмаад, шүүгдэгч Б.Өээс 5.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Туяасайханд, 5.620.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Баасансүрэнд, 6.775.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Энхзулд тус тус олгож шийдвэрлэсэн болно.
Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн /1хх-21-22х/ шүүгдэгч Б.Өийн Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000400692 дугаартай Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт Цагаан хөтөл Нөхөрлөл 2а гудамжны 14 тоот 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг хохиролд тооцохыг Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: