| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2016/00226/И |
| Дугаар | 226 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 226
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* ******* *******-нынэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 4.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Талуудын хооронд байгуулсан 14/67 тоот Авлага барагдуулах тухай хэлцэл-ийн дагуу 4 сая төгрөг төлөх үүрэг хүлээснээс 800.000 төгрөгийг барагдуулж үлдсэн төлбөрийг барагдуулаагүй тул үндсэн төлбөр болох 3.200.000 төгрөг, алданги 1.600.000 төгрөг, нийт 4.800.000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамтаар Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч: ******* ******* ******* нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж ирүүлсэн тайлбартаа:
Хариуцагч Б.*******гийн хүсэлтийг харгалзан үзээд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.
1. Авлага барагдуулах хэлцэл-ээс үлдэгдэл төлбөр болох 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг хариуцагч Б.*******гаар төлүүлэх
2. Алданги болох 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзах
3. УТХ-д төлсөн тэмдэгтийн хураамжийг Монгол Улсын Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлүүлэх
4. Иргэний маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гэжээ.
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Билэгт овогт Бидэръяагийн ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Б.******* миний бие ******* ******* *******-ны тайлбартай танилцсаны дагуу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.*******гаас 4.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан тохиролцож ******* ******* ******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 3.200.000 төгрөг болгосныг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд шүүх зохигчдыг 3.200.000 төгрөг өгч авалцахаар эвлэрсэн гэж үзэж эвлэрлийг батлаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласан болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91750төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75-Р ЗҮЙЛҮҮД, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ :
1. ******* ******* *******-ны нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох 4.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нархарилцан тохиролцож хариуцагч Б.******* ******* ******* *******-нд 3.200.000 төгрөг өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 91750 төгрөгний 45875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 45875 төгрөг, хариуцагчаас 45875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч компанид олгосугай.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ