| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00228/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 228
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Н.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ын ******* шүүхэд гаргасанхүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1982 оны 08-р сарын 20-ны өдрөөс ******* сумын сургуульд бага ангийн багшаар ажилд ороод 1990 он хүртэл ******* сумын сургуульд ажиллаж байгаад 1990 оны 08-р сарын 13-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 10 хүртэл ******* сумд байрны хүмүүжүүлэгч багшаар, 1991 оны 08-р сарын 25-наас 1992 оны 09-р сарын 01-н хүртэл ******* сумын сургуульд бага ангийн багшаар ажилласан. Тэгээд 1992 оны 09-р сарын 01-нээс одоо хүртэл ******* сумын сургуульд байрны багшаар ажиллаж байна.
Иймд 1982 оны 08-р сарын 20-ноос 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үүгэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.******* нь 1982 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 08-р сарын 08-р сарын 13 хүртэл Завхан аймгийн ******* сумын сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 08-р сарын 13-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 10 хүртэл Завхан амйгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгчээр, 1991 оны 08-р сарын 25-наас 1992 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 09-р сарын 01-нээс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан болох нь1982 оны 08-р сарын 15-ны өдөр нээж 1982 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан тухай бичилт хийсэн *******ын Төвшин гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1983, 1985 онуудад шагнуулж байсан баярын бичиг, ил захидал зэргээр тогтоогдож байна. Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.*******, Б., Ч., С., Б., М. нарын мэдүүлгүүдээр Н.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Н.*******д анх хөдөлмөрийн дэвтэр нээж өгөхдөө түүний нэрийн ү үсгийн ө үсгээр бичсэн байх боломжтой мөн энэ дэвтэрт бичсэн эцгийн нэр, төрсөн он, ажиллаж байсан газар нь тохирч байх тул түүний Б.Төвшин гэсэн нэр бүхий хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэллээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.*******г 1982 оны 08-р сарын 20-ны өдрөөс 1990 оны 08-р сарын 08-р сарын 13 хүртэл Завхан аймгийн ******* сумын сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 08-р сарын 13-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 10 хүртэл Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуульд байрны хүмүүжүүлэгчээр, 1991 оны 08-р сарын 25-ны өдрөөс 1992 оны 09-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд бага ангийн багшаар, 1992 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн сургуульд байрны хүмүүжүүлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ