| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00229/И |
| Дугаар | 229 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 229
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Л.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* хотын ******* дүүргийн ******* хороо, ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
Миний бие нь 1965 онд төрсөн. Би 1981 онд ******* нэгдлийн хивсэн цехэд оёдолчноор ажилд ороод 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан. Мөн 1985 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл ******* нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан хугацааны маань хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдсэн боловч зарим тамга тэмдэг дарагдаагүй зөрчилтэй гэсэн.
Иймд намайг 1981-1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* сумын ******* нэгдлийн хивсэн цехэд оёдолчноор, 1985 оноос 1990 оныг хүртэл ******* нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь 1981- 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
*******йн ******* нь 1985 оны 01-р сарын 01-нээс 1990 он хүртэл хүртэл ******* сумын ******* нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан болох нь 1985 оны 12-р сарын 21-нд нээлгэж 1985 оны 01-р сараас 2-р сар, 07 дугаар сараас 12 дугаар сар, 1986, 1987, 1988, 1989 оны 1-9 сар, 1990 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэрээр тогтоогдож байна.
*******ийн ******* нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд хивсэн цехэд оёдолчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ******* нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан болох нь
Гэрч Ч.гийн ...1981 онд 8 дугаар ангиа төгсөөд үйлдвэр бригадад илгээлтээр гарч хивс нэхдэг байсан. Манай охинтой хамт 8 дугаар анги төгссөн... гэсэн,
Гэрч С.ын ...Л.******* нь 1981 оноос 1986 он хүртэл ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадын хивсэн цехэд манай гэр бүлийн хүнтэй хамт ажиллаж байсан... гэсэн,
Гэрч Б.ын ...Би бригадад аж ахуйн няраваар ажиллаж байгаад 1982 онд Баянбулаг бригадад тоо бүртгэгчээр очиход Л.******* хивсэн цехэд ажиллаж байсан. Тэгээд 1985 онд Баянбулаг бригадын Шүрийн Жамсран гэдэг залуутай гэр бүл болоод түүнээс хойш 1990 он хүртэл мал маллаж байсан. Би 1982 оноос 1990 он хүртэл ******* нэгдлийн Баянбулаг бригадад ажиллаж байсан юм... гэсэн
Гэрч В.гийн ...Л.******* нь 7 билүү 8 дугаар ангиа төгсөөд л ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадын хивсэн цехэд 1981 оны үед байх ажиллаж байсан. Лав л 4-5 жил ажилласан санагдаж байна. Тэгээд 1986, 1987 оны үед хүнтэй суугаад малчин болсон санагдаж байна... гэсэн,
Гэрч Б.ын ...Л.******* ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадын хивсэн цехэд хивс нэхдэг байсан. 1981 онд 8 дугаар анги төгсөөд л ажилд орсон байх гэж бодогдож байна. Өмнө нь ажил хийж байгаагүй... гэсэн,
Гэрч Ж.ын ...Л.******* 1981 онд 8 дугаар анги төгсөөд ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадын хивсэн цехэд ажилд орсон. 1980 онд би уурын зууханд слесариар ажилд ороод 1981 онд цэрэгт яваад 1984 онд халагдаж ирэхэд хивсэн цехдээ ажиллаж л байсан. Тэгээд хүнтэй суугаад хөдөө мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр Л.******* ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.
Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр дээр 1990 оны 11, 12 дугаар сарын бичилт хийгдсэн байгаа боловч Нийгмийн даатгалаас 1990 оноос эхэлж ажилласан жилээ нөхөн тооцуулсан байх тул 1990 оны 01-р сарын 01-н хүртэл ажилласнаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ийн ******* 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Үйлдвэр бригадын хивсэн цехэд оёдолчноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оныг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ