| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0108/э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2019-04-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М..Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Х.Т , түүний өмгөөлөгч Б.Дамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарлаг овогт Халиунсүрэнгийн Түвшинтөгст холбогдох эрүүгийн “1811007920367” дугаартай, 186/2019/0108/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 96 тоотод оршин суух, бүртгэлтэй, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,
Сарлаг овогт Халиунсүрэнгийн Түвшинтөгс /РД:УК98012338/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Т нь Т.Рагчаатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух хохирогч Н.Бат-Эрдэнийн байшингийн цонхыг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Могул” загварын 32 инчийн телевизор хулгайлж 183.600 төгрөгийн хохиро учруулсан, мөн яллагдагч Ц.Баасанхүү нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух хохирогч Н.Бат-Эрдэнийн “Могул” загварын телевизорыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Бат-Эрдэнийн:...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 09 цагийн үед гэрээсээ гарсак. 16 цагийн үед том хүүгийн найз охин Хандаа над руу залгасан. Үүнээс өмнө манай хөрш айлын эмэгтэй Отгоо залгаад зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэртээ ирээд үзэхэд манай байшингийн хойд талын цонхыг түлхэж онгойлгосон байдалтай байсан. Тавиур дээр байсан "Могул" брэндийн 32 инчийн зурагт алдагдсан байна. Уг зурагтын гадна хуванцар хүрээг тойруулаад зурсан зураастай, гол хэсэгт нь 1 зураастай. 2010 онд "Арина" дэлгүүрээс 435.000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг. /хх-н 33/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын:..Т.Рагчаа нь миний төрсөн ах Төмөрбаатарын том хүү учир төрөл садангийн холбоотой. 2018 оны 02 дугаар сарын эхээр өөрийн 22-72 УНО улсын дугаартай Хьюндай Аванте маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг цагаан сарын үеэр аав ээждээ туслаад гар хөлд нь зарагдаад унаад явж бай гээд Рагчаад өгсөн. Рагчаа нь бусадтай бүлэглэн орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж, уг тээврийн хэрэгслийг ашигласан байна. Тээврийн хэрэгслээ авмаар байна гэх мэдүүлэг./ хх-н 35/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Мөнхболдын:..2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед гэртээ зурагт үзээд сууж байхад Түвшинтөгс гаднаас орж ирээд надад хандан найз охин Хандаатай яриарай гэсэн. Тухайн үед би гэрээс гарах гэж байсан болохоор Түвшинтөгсийн хамт гэрээс гарсан. Хашааны гадна очиход Түвшинтөгс, найз Рагчаагийнхаа машинтай цуг явж байсан. Рагчаа нь саарал өнгийн Аванте маркийн тээврийн хэрэгсэлтэй байхаар нь би суугаад зам руу дөхөж буусан. 17 цаг болж байхад найз охин Хандаа ирээд танай гэр лүү очоод ирлээ, танай гэрийн зурагт хаачсан юм бэ? гэж асуухаар нь нэг их тоогоогүй. Тоглоомоо дуусгаад гэрлүүгээ очсон. Тэгтэл хойд аав ирчихсэн, цагдаа дуудчихсан байсан. Би тухайн үед Түвшинтөгсийг сэжиглэсэн, намайг гэртээ ганцаараа байгааг, ээж Түвшинзаяаг тал цус харваад эмнэлэгт хэвтэж байгаа зэргийг бүгдийг мэдэж байсан болохоор сэжиглэсэн юм гэх мэдүүлэг. /хх-н 38/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс 33 дугаар хуудас хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, 35 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч О.Мөнхболдын мэдүүлэг, 74 дүгээр хуудас сэжигтэн Т.Рагчаагийн мэдүүлэг, 7-13 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 47 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 19-20 дугаар хуудас Автомашиныг битүүмжилсэн тогтоол, 117 дугаар хуудас автомашины үнэлгээ, 53 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2289 тоот дүгнэлт, 29 дүгээр хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 33 дугаар хуудас хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, 35 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын мэдүүлэг, 38 дугаар хуудас гэрч О.Мөнхболдын мэдүүлэг, 74 дүгээр хуудас сэжигтэн Т.Рагчаагийн мэдүүлэг, 7-13 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, 47 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 19-20 дугаар хуудас Автомашиныг битүүмжилсэн тогтоол, 117 дугаар хуудас автомашины үнэлгээ, 53 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2289 тоот дүгнэлт, 29 дүгээр хуудас эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Т нь Т.Рагчаатай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух хохирогч Н.Бат-Эрдэнийн байшингийн цонхыг эвдэж буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Могул” загварын 32 инчийн телевизор хулгайлж 183.600 төгрөгийн хохиро учруулсан, мөн яллагдагч Ц.Баасанхүү нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо,Зээлийн 1 дүгээр гудамжны 23б тоотод оршин суух хохирогч Н.Бат-Эрдэнийн “Могул” загварын телевизорыг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Н.Бат-Эрдэнийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатар, гэрч О.Мөнхболдын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд зүйлд үнэлгээ хийсэн баримт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Т ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан, машин механизм ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байх тул шүүгдэгч Х.Т ийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Мөн яллагдагч Ц.Баасанхүүг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1811000001183 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоолоор 1811007920367 дугаартай хэргээс яллагдагч Т.Рагчаад холбогдох хэргийг тусгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дах хэсэгт зааснаар прокурор нь тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргасан нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Т , түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон оногдуулах ялын талд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Х.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-д зааснаар тус тус гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангид зааснаар 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн уулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар машин механизм ашиглан үйлдсэн тул иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн Хюьндай аванте маркийн суудлын машин битүүмжилсэн ба уг автомашиныг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн тул шүүгдэгч Х.Т өд ногдох 500 000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан саналдаа гэм буруу зүйлчлэлийн хувьд маргахгүй тул хөнгөрүүлэх байр сууринаас оролцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлаж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ
Шүүхээс энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал улсын яллагчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2-8 жилийн хорих ялтай байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт заасныг журамлан хорих ялын доод хэмжээнийн хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Т ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн Хюньдай аванте ХD маркийн суудлын тээврийн хэрэгсэлийг битүүмжлэгдсэнийг иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарт буцаан олгох, бусдад төлөх төлбөргүй, шүүхийн зөвшөөрөлгүй баривчилагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх яланд оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сарлаг овогт Халиунсүрэнгийн Түвшинтөгсийг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэгт машин механизм ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х.Т ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Х.Т т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Түшинтөгсөөс 500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарын эзэмшлийн Хюньдай аванте ХD маркийн суудлын тээврийн хэрэгсэлийг битүүмжлэгдсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.Отгонбаатарт буцаан олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ хоногийг эдлэх яланд нь оруулан тооцсугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ