| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00230/И |
| Дугаар | 230 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 230
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,Б.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1985 оны 7-р сараас 1986 оны 12-р сар хүртэл Завхан аймгийн ******* сумын Хомын Эрдэм шинжилгээ туршлага станцад агрономичоор ажилласан. Ингээд 1986 оны 12-р сарын 07-ны өдөр нөхөр С.тэй гэр бүл болж энэ үеэс эхлэн ******* сумын 2-р таван жил нэгдлийн Таван толгой бригадад малчинаар ажилд орж 500 толгой эх мал хариуцан авч 1993 онд нэгдэл тарах хүртэл малчнаар тасралтгүй ажилласан. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* нь 1985 оны 7-р сарын 01 нээс 1986 оны 12-р сарын 07-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хомын Эрдэм шинжилгээ туршлага станцад агрономичоор, 1986 оны 12-р сарын 07-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдлийн Таван толгой бригадад малчнаар ажиллаж байсан болох нь 1988, 1989 онд төлчин эмэгтэйчүүдийн уулзалтаар авахуулсан гэх гэрэл зургууд, гэрч О.*******ийн ...******* манай ******* сумын Онц бригадын******* гэдэг залуутай сууж манай нутгийн бэр болсон цагаасаа хойш малнаас салаагүй. 1987 онд нэг их цастай өвөл ирж байсан. Би нар өвөлжөөнд нь буулгаж байсан. Би тэгэхэд бригадын халуун ус ажиллуулдаг, нөхөр маань агент хийдэг байсан. Тэгээд бригадын төвийн хүмүүсийг дайчилж малчдад туслуулдаг байсан.*******, ******* 2 малаа их сайн малладаг байсан... гэсэн,
Гэрч С.*******ын ...Би ад ажиллаж байсан тэгэхэд ******* 1985 оны зун ирж аграномичоор ажиллаж байсан. Жил гаруй ажиллаад ******* сумын Таван толгой бригад руу хөдөө гарч малчин болсон. Түүнээс хойш одоо хүртэл хөдөө тэр багтаа байгаа... гэсэн,
Гэрч Б.ын ...******* 1987 онд Тосонгоос хүнтэй сууж манай суманд ирж байсан. Манайхан ойр нутгалдаг байсан. 1993 он хүртэл нэгдэл нийгмийн мал малласан. Түүнээс хойш үргэлж хувийнхаа малтай хөдөө Таван толгой багтаа байгаа. Төллөх мал голдуу малласан. Хурга, ишиг ч малласан. Аймгийн сайн малчин ч болж байсан... гэсэн,
Гэрч Х.Бямбаагийн ... Би 1985 онд 8-р анги төгсөөд ******* сумын Хомын талын Эрдэм шинжилгээ туршлага станцад ногоочноор ажилласан. Тэгэхэд тэнд агрономичоор ажиллаж байсан. Тэгээд 1987 онд хүнтэй суугаад хөдөө гарсан. Одоо болтол хөдөө байдаг. ******* сумын Таван толгой бригадын******* гэдэг хүнтэй сууж тэндээ мал малласан... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.******* нь 1985 оны 06-р сарын 21-ний өдөр Техник мэргэжлийн сургуулийн агрономич мэргэжилээр төгсөж мэргэжлийн зэрэг олгосон тухай үнэмлэх нотлох баримтаар ирүүлсэн тул түүнийг 1985 оноос эхэлж мэргэжлийнхээ дагуу ажилласан гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 1993 он хүртэл мал малласнаа тогтоолгохыг хүссэн боловч Нийгмийн даатгалаас 1990 оноос эхэлж ажилласнаар нөхөн тооцуулсан байх тул 1990 оны 01-р сарын 01-н хүртэл ажилласнаар тогтоох үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарБ.*******ыг 1985 оны 07-р сарын 01-нээс 1986 оны 12-р сарын 07-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хомын Эрдэм шинжилгээ туршлага станцад агрономичоор, 1986 оны 12-р сарын 07-ны өдрөөс 1990 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын 2-р таван жил нэгдлийн Таван толгой бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ