Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 120

С.З, Г.Н, С.Т нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаа, хохирогч Т.Т, түүний өмгөөлөгч Д.Даваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн        376 дугаар магадлалтай, С.З, Г.Н, С.Т нарт холбогдох 1906044052707 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаа, хохирогч Т.Т нарын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, С.З,

Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймаг, Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, тусгай дунд боловсролтой, баяжуулах техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 907 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахгүйгээр   1 жилийн хугацаагаар тэнссэн, Г.Н,

Монгол Улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй 67 настай, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, хоёр зээгийн хамт амьдардаг, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, С.Т,

1. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу А.Бий өмчлөлийн 1 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, cap сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч, 1 сарын байрны түрээс болох 450.000 төгрөгийг төлж, байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Г.Г өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1 сарын барьцааны мөнгө, 6 сарын түрээсийн мөнгийг авахаар тохирон 2.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч С.З, Г.Н нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэн Х.Ааас 2 сарын хугацаатай 1 өрөө байрыг түрээслэхээр тохиролцсон боловч уг байрыг бусдад давхардуулан түрээслүүлэхээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр unegui.mn сайтад “Байр түрээслүүлнэ” гэх зарыг байршуулан зарын дагуу холбогдсон иргэн А.Э тухайн байрыг өөрийн байр гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 1 сарын түрээсийн төлбөрийг 330.000 төгрөгөөр тооцож 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр тохиролцож 3.630.000 төгрөгийг ххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч С.З нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Г.Сийн эзэмшлийн байрыг “түрээсэлнэ” хэмээн цахим орчинд зар тавьж, өөрийн байр хэмээн иргэн З.Д-д итгүүлэн, хуурч мэхлэх аргаар түрээсийн 1.600.000 төгрөгийг иргэн Б.Э-ийн ххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу С.Оы өмчлөлийн 3 өрөө байрыг түрээслэн амьдрахаар ойлгуулан худал хэлж, cap сард нь түрээсийн төлбөрийг төлөхөөр тохирч байрны түлхүүрийг авч байранд орсон, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээсэлсэн тус байраа иргэн Б.О-д өөрийн өмчлөлийн байр мэт ойлгуулан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, худал хэлж, түрээсийн мөнгийг барьцаа мөнгөний хамт авахаар тохирон 3.600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

5. Шүүгдэгч С.З нь 2018 оны 06 дугаар сард иргэн Б.Аын эзэмшлийн Хүнсний мухлагийг /ТҮЦ/ түрээсэлнэ гэж 2.000.000 төгрөг өгч, уг хүнсний мухлагийг иргэн Д.Б-д өөрийн эзэмшлийнх гэж итгүүлэн 3.200.000 төгрөгөөр худалдан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

6. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр unegui.mn сайт дээр 2 өрөө тавилгатай байрыг нэг сарын 600.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж зар байршуулж иргэн Г.Д-ээс 1.800.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт,

7. Шүүгдэгч С.З нь орон сууцыг түрээсэлнэ гэж иргэн Н.А-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ххх дансанд 1.300.000 төгрөг шилжүүлэн авч авч залилах гэмт хэрэгт,

8. Шүүгдэгч С.З нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг түрээсэлж, захиран зарцуулах эрхгүй байж цааш хүмүүст дамнаж түрээслэн иргэн Р.А-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт,

9. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк дээр байр түрээслүүлэх талаар зар байршуулан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээр халхавчлан Т.Тыг хуурч 2 өрөө байранд 15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж Э.Н-н ххх дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, бэлнээр 10.000.000 төгрөг нийт 15.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

10. Шүүгдэгч С.З нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байрыг иргэн Б.М-д түрээсэлнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөг авч залилах гэмт хэрэгт,

11. Шүүгдэгч С.З нь зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр интернэтэд мөнгө зээлж хүүнд нь байранд суулгах талаар зар байршуулан 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээгээр халхавчлан Ц.Батцэрэнг хуурч байранд 10.000.000 төгрөг зээлж хүүнд нь уг байрандаа 1 жилийн хугацаатай суулгана” гэж бэлнээр 8.000.000 төгрөг, Г.Х-ны ххх дугаартай дансаар дамжуулан 2.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

12. Шүүгдэгч С.З нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байрыг түрээслүүлнэ гэж иргэн М.П-оос 2.000.000 төгрөгийг Ц.Н-ийн ххх тоот данс ашиглан авч залилах гэмт хэрэгт,

13. Шүүгдэгч С.З нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-аас 10.000.000 төгрөг зээлж, зээлийн хүүнд нь тус байрны 58 тоотод 2 өрөө орон сууцыг 12 сарын хугацаатай суулгахаар гэрээ байгуулж, хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт,

14. Шүүгдэгч С.З, С.Т Б.Ц нар нь бүлэглэн, цахим хэрэгсэл ашиглаж 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк Surnee Uuganaa хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.М-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Т-тэй орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ххх дугаартай данснаас 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны  02 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч С.З бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н, С.Т нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 907 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар шүүгдэгч С.Зыг, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Н нарыг тэнссэн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Зыг 4 жил 4 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 1 жил 8 сар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг 1 жил хорих ялаар тус тус шийтгэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг, шүүгдэгч Г.Нт оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт дүйцүүлэн сольж оногдуулсан 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 жил 8 сар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 3 жил 3 cap 26 хоног хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, С.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын хүрээнээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг шүүгдэгч Г.Нт 1 жилийн хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 49 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нээс 815.000 төгрөг гаргуулж хохирогч А.Э  т, шүүгдэгч С.Тээс 3.167.000 төгрөг гаргуулж хохирогч Д.М /-т, шүүгдэгч С.Заас 53.582.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Г т 1.200.000 төгрөг, хохирогч А.Э т 1.815.000 төгрөг, хохирогч Д.М т 3.167.000 төгрөг, хохирогч З.Д -д 1.600.000 төгрөг, хохирогч С.О -д 3.600.000 төгрөг, хохирогч Т.Тд 15.000.000 төгрөг, хохирогч Ц.Б 10.000.000 төгрөг, хохирогч Б.М 2.000.000 төгрөг, хохирогч Г.Д 1.800.000 төгрөг, хохирогч Р.А 800.000 төгрөг, хохирогч Н.А 600.000 төгрөг, хохирогч н.Бт 10.000.000 төгрөг, хохирогч М.П 2.000.000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ТҮЦ-ийг битүүмжилсэн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 03 сарын 13-ны өдрийн 04 дугаартай прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, уг ТҮЦ-ийг хохирогч А.А буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нт урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах, шүүгдэгч С.Тт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Зд урьд хэрэглэсэн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 376 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын                 “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 49 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зын цагдан хоригдсон 151 хоногийг, шүүгдэгч С.Тийн цагдан хоригдсон 79 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Т.Т, шүүгдэгч С.Т, С.З, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З, С.Т нарын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа   “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Тт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг тусад нь эдлүүлэхээр буюу хорих ялаа эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан. Гэвч анхан шатны шүүхээс “шүүгдэгч С.Тт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамааруулан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих хууль зүйн үндэслэлтэй ч С.Тийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №872 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн хэрэг нь өршөөлд хамаарахгүй учир өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялд нь дүйцүүлэн сольж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нэмж нэгтгэн эдлүүлэх нь зүйтэй” гэсэн, давж заалдах шатны шүүхээс ... шүүгдэгч С.Т-ийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ял шийтгүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл” гэх хориглосон заалтад хамаарч байна. Иймд шүүхээс шүүгдэгч С.Т-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохицуулалтад хамааруулан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй” гэсэн хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй дүгнэлт хийж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хэргийг шийдвэрлэсэн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн зорилт нь ...хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ... ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэх заалттай зөрчилдсөн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн хэрэг нь өршөөлд хамаарахгүй гэмт хэрэг байвал сүүлд шийтгүүлж байгаа хэрэгт нь Өршөөлийн хуулийг хэрэглэхгүй гэх заалт Өршөөл үзүүлэх тухай хуульд байхгүй юм. Шүүгдэгч С.Тт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон ч ямар ч үндэслэлгүйгээр уг ялыг хорих ялаар сольж шийдвэрлэж байгаагаас дүгнэхэд шүүгдэгч С.Тт холбогдох хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн N2192 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №376 тоот магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Тийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэв.

            Хяналтын шатны шүүхэд хохирогч Т.Т гаргасан гомдолдоо      “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өрийн 192 тоот шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар С.Зыг 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хохирогчийн хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, бусад руу буруугаа түлхэж, гэм буруугаа ойлгохгүй байгаа хүнийг өөхшүүлж байна. Эрүүгийн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх байтал тогтоолын заалтыг хэвээр үлдээж буй нь мөн л хохирогчийн эрхийг үл хүндэтгэсэн шийдвэр болсон гэж үзэж байна. С.З бол мэргэшсэн залилагч, энэ хугацааны ялыг /хөнгөн/ нээлттэй хорих байгууллагад эдэлж гарч ирээд хэзээ ч бусдын хохирлыг барагдуулах хүн биш. Хохирогчийг басамжилж, доромжилж, үл ойшоосон байдал нь хэвээр үргэлжилнэ. Хохирсон иргэн би хохирлоо авч чадахгүй байлаа ч хохироосон зальт этгээд хуульд заасан ялаа эдлэх ёстой гэж үзэж байгаа. Гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02  дугаар сарын 10-ны өдрийн 192 тоот тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 13-ны өдрийн 376 тоот магадлалын холбогдох заалтууд хуульд нийцэж гарсан эсэхийг хяналтын шатны хуралдаанаар хянан тунгааж, С.Зын ялын бодлогын асуудлыг зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.      

            Хохирогч Т.Тын өмгөөлөгч Д.Даваа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа     “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан байна. Шүүгдэгч С.Зын хувьд хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ 5 жил, дээд хэмжээ 12 жил юм. Хамгийн өндөр хохиролтой нь Т.Т байтал түүнд нэг ч төгрөг төлөөгүй учир гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, хохирлоо төлөөгүй байхад ялын доод хэмжээг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн байна. Нөгөө талаар давж заалдах шатны шүүхийн магадлалын 10 дахь талд авагдсан бичиглэл миний үйлчлүүлэгчид хамааралгүй ч хяналтын шатны шүүх анхаарах нь зүйтэй. Иймд хууль хэрэглээний алдааг зөвтгөн шийдвэрлэж өгнө үү” гэв.    

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.З нь ганцаараа 11 удаагийн үйлдлээр, шүүгдэгч С.Т нь бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, шүүгдэгч Г.Н нь бусадтай бүлэглэж 2 удаагийн үйлдлээр хохирогч нарын эд хөрөнгө өмчлөх эрхийг хууль бусаар олж авахын тулд хохирогчийг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хууран мэхэлж, бусдыг залилж нийт 57.564.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг зөв тогтоосон гэж үзэж байна. Шүүх шүүгдэгч С.З, Г.Н нарт хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 1 жил, 8 сар хорих ял оногдуулсан. Уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас  эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 26 хоногийн хорих ял ялыг нэмж нэгтгэн тогтоохдоо зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял руу шилжүүлэн, нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 3 сар, 26 хоногоор тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулсан байна. Анхан шатны шүүхийн дээрх алдаатай шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөлгүй хэвээр үлдээсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Хохирогч Т.Т, шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн С.З, Г.Н, С.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Хохирогч Т.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... хохирсон иргэн би хохирлоо авч чадахгүй байлаа ч хохироосон зальт этгээд хуульд заасан ялаа эдлэх ёстой гэж үзэж байгаа. ... С.Зын ялын бодлогын асуудлыг зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.       

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Зын гэм бурууг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн арга, үргэлжилсэн байдал, гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч нарт дангаараа болон бусадтай бүлэглэн нийт 14 удаагийн үйлдлээр учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор буюу 4 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь С.Зын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 53.582.000  төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Т.Тын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч С.Тт ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ялыг тусад нь эдлүүлэхээр буюу хорих ялаа эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэх хууль зүйн боломжтой байсан” гэжээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “... Залилах (Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг) ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино гэж хуульчлан тогтоосон байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сар хорих ялаар шийтгэж, тус ялыг Өршөөл  үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн атлаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг үндэслэн өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн хорих ялд нь нэмж нэгтгэсэн нь   шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан шийдвэр болжээ.

Иймд шүүгдэгч С.Тт өмнөх болон энэ тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэснийг хүчингүй болгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар дүйцүүлсэн сольсон 1 жил 8 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 26 хоног хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсний дагуу тус тусад нь эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

4. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг билээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хууль зүйн үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсноос гадна энэ хэргийн хувьд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, тус хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин шүүх шүүгдэгч Г.Нт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд шүүгдэгч Г.Нийн оршин суугаа хаяг буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр түүний зорчих эрхийг хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

5. Анхан шатны шүүхээс С.Тийн бусадтай бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Т нь С.З Б.Ц нартай бүлэглэн цахим хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк ххх хаягт “805-д 75 метр квадрат байрандаа мөнгө зээлж хүүнд нь суулгана” гэсэн хуурамч зар байршуулж, иргэн Д.М хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүний эхнэр О.Т орон сууц хөлслөх хуурамч гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны ххх дугаартай данснаас 9.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд шүүхээс шүүгдэгч С.Тийг дээрх нэг удаагийн үйлдэлтэй холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд түүний үйлдэл нь үргэлжилсэн гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна.

6. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, хохирогч Т.Тын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны                 02 дугаар сарын 10-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн        376 дугаар магадлалын шүүгдэгч С.Тт ял оногдуулсан хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар”,

шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч С.Тт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 7 /долоо/ cap 26 /хорин зургаа/ хоног хорих ялыг эдэлж дууссаны дараа энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тусад нь эдлүүлж, түүний оршин суугаа албан ёсны хаяг болох Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг дээрх хугацаагаар хязгаарласугай”,

шийтгэх тогтоол, магадлалын Г.Нт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хэсгийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нийг өөрийн оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаанд хязгаарласугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Т.Тын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Тийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гомдлыг хангасугай.

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                        Б.ЦОГТ

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН