Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 233

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1981 онд Завхан аймгийн ******* сумын 10-н жилийн дунд сургуулийн 7-р ангийг ар гэрийн гачигдлаар төгсөөд сургуулиас гарч нагац ах *******ийн хамт тус сумын ******* нэгдэлд мал малласан. Хөдөлмөр хөлс маань өрхийн тэргүүн нагац ах *******ийн нэр дээр тооцогддог байсан учир миний нэр дээр хөдөлмөрийн дэвтэр нээгдээгүй юм. Тэр үед нэгдлийн олон мал малладаг. Ам бүл цөөн, зав зай муутай учир сумын төв ордоггүй, юмны учир мэдэдгүй байсан байна. Үйлдвэрчний эвлэлийн гишүүнд элссэн боловч батлахыг нь хаяж үрэгдүүлсэн. Ингээд тэтгэвэр тогтоолгох гэтэл архиваас лавлагаа автал миний нэр дээр гарах хөдөлмөр өдрийн хөлс байхгүй. Бүгд нагац ахын нэр дээр бичигдсэн байх тул ажилласан жил 1981 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг дуустал тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

 

Д.******* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан талаарх баримт байхгүй байна.

Гэвч Д.*******ыг мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч П.*******ийн ...******* 1981 онд илгээлтээр гарч Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* багт мал маллаж байсан юм. Компани болж тарах хүртэл мал малласан. 1991 онд л ******* нэгдэл компани болсон. ...******* ээж , нагац ах ******* нарын хамт мал малладаг байсан. Бог мал малладаг байсан. Ах нь тусдаа гарч байгаагүй. Мал туудаг байсан. ******* өөрөө 1989 онд гэр бүл болсон. ...Манай эгч , ******* хоёр нь хамтран амьдарч байсан. Албан ёсны гэр бүл болоогүй улсууд юм. ...******* малаа сайн малладаг байсан. Түдэвтэй сумын илгээлтийн эзэдийн 3-р чуулга уулзалт болоход түүнд илгээтийн эзэдийн төлөөлөгчөөр явж байсан... гэсэн,

гэрч П.ын ...******* 8-р ангиа төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал малласан. Ээж , нагац ах *******тойгоо хамт шувт мал малласан. Манайхан айл саахалт их явдаг байсан. Нэг дор мөн ч олон жил амьдарлаа. Намайг аймаг орж иртэл энэ хүн малаа малласан. Бог мал малладаг байсан. ... Аав ******* нь тусдаа амьдардаг байсан. Тэгээд нагац ах *******тойгоо хамт амьдарч байсан болохоор тэр хүнийхээ нэр дээр хөдөлмөр хөлс нь тооцогдож байсан юм болов уу гэж бодож байна. Дандаа л мал маллаж байсан хүн. Манайхан айл саахалт их явсан улс... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ын ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

Мөн дээрх мэдүүлгүүдээс харахад Д.******* нь ээж , нагац ах Н.******* нарын хамт мал маллаж байсан гэж үзэх үндэстэй. Иймд аймгийн архивын тасгийн 2016 оны 06-р сарын 07-ны өдрийн дугаартай лавлагаагаар Д.******* нь 1981 оны 01-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан нь нотлогдож байна.

 

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

 

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ