Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 234

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Л. нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1980 оны 09-р сарын 16-наас эхлэн Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд *******,*******аар томилогдон ажилласан. Тэгээд ******* сумын ******* бригадын бага сургуулийн багш, цэцэрлэгийн багш, мөн ******* сумын ******* нэгдэлд ийн нормчноор тус тус ажиллаж байсан. Дээрх онуудад ажиллаж байсан үеийн тушаал болон ажлаас гарсан тушаал зэрэг нь олдохгүй байгаа учраас ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд намайг 1980 оны 09-р сарын 16-наас 11-р сарын 22-н хүртэл, 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 05-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд *******,*******, бага ангийн багшаар, 1982 оны 05-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-н хүртэл тус сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 06-р сарын 20-ноос 1993 оны 11-р сарын 05-н хүртэл мөн сумын ******* нэгдлийн харьяа ийн нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь 1980 оны 09-р сарын 16-наас 11-р сарын 22-н хүртэл, 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 05-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд *******,*******, бага ангийн багшаар, 1982 оны 05-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-н хүртэл тус сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 06-р сарын 20-ноос 1993 оны 11-р сарын 05-н хүртэл мөн сумын ******* нэгдлийн харьяа эд нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

Л.******* нь 1980 оны 09-р сарын 16-наас 11-р сарын 22-н хүртэл, 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 05-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд *******,*******, бага ангийн багшаар, 1982 оны 05-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-н хүртэл тус сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 06-р сарын 20-ноос 1991 оны 12-р сарын 24-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн эд нормчноор, 1991 оны 12-р сарын 24-нөөс 1993 оны 11-р сарын 05-н хүртэл мөн сумын ******* ХК-нд эд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь 1986 оны 09-р сарын 10-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2012 оны 03-р сарын 21-ний өдрийн А/194 тоот лавлагаа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний дугаартай бат илэрхийлэх зэргээр нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэл нь 1991-1994 онд ******* сумын ******* хувьцаат компани нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн архивын 2016.06.23-ны өдрийн тоот лавлагаагаар тогтоогджээ.

Мөн нэхэмжлэгч Л.Октябрийг ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч С., Н., Э., С. нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116,118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын Октябрийг 1980 оны 09-р сарын 16-наас 11-р сарын 22-н хүртэл, 1981 оны 09-р сарын 01-нээс 1982 оны 05-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд *******,*******, бага ангийн багшаар, 1982 оны 05-р сарын 01-нээс 1988 оны 09-р сарын 01-н хүртэл тус сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1989 оны 06-р сарын 20-ноос 1991 оны 12-р сарын 24-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн эд нормчноор, 1991 оны 12-р сарын 24-нөөс 1993 оны 11-р сарын 05-н хүртэл мөн сумын ******* ХК-нд эд нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ