Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 236

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Г.*******ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн******* хороо зээлийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 10-р сарын 01-нээс 1985 оны 02-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн сумын Хүн эмнэлэгт бичээч, үйлчлэгчээр, 1985 оны 02-р сарын 01-нээс 1989 оны 03-р сарын 01-н хүртэл ******* бригадын*******т санитарчаар, 1989 оны 03-р сарын 01-нээс 1992 оныг дуустал Баян-Улаан бригаддаа мал маллаж байсан.

Иймд миний 1981 оноос 1992 оныг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь 1981 оны 10-р сарын 01-нээс 1985 оны 02-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн сумын Хүн эмнэлэгт бичээч, үйлчлэгчээр, 1985 оны 02-р сарын 01-нээс 1989 оны 03-р сарын 01-н хүртэл ******* бригадын*******т санитарчаар, 1989 оны 03-р сарын 01-нээс 1992 оныг дуустал ******* бригаддаа малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 21-ний өдрийн А/479 дугаартай лавлагаа, 1986 оны 07-р сарын 10-ны өдөр шагнуулж байсан баярын бичиг, 1981, 1982, 1988, 1990 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 онд нээж 1991, 1992 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1980 онд нээж сард авч байсан цалин хөлс, хураалгасан татварыг тэмдэглэсэн МҮЭ-ийн гишүүний 458680 дугаартай бат илэрхийлэх зэргээр тогтоогдож байна. энэ талаар мэдүүлсэн гэрч Г.Бэгзсүрэнгийн ...Би 1972 онд сумд автын механикаар очсон. Энэ хүүхдийн аав, ээж, ах, дүү нарыг сайн мэднэ. Эхлээд эмнэлэгт ажиллаж байсан. Тэгээд дараа нь тус сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баян-Улаан бригадад ЭТЦ-ийн санитарч хийдэг байсан. Эмнэлэгт ойролцоогоор 4-5 жил ажилласан байх. Тэгээд хөдөө гараад 10-аад жил болсон. Хувьчлал тартал мал малласан... гэсэн, гэрч З.ийн ...******* сумын Хүн эмнэлэгт эмчийг ажиллаж байхад асрагчаар ажиллаж байсан. Сургууль соёлд яваагүй 8-р ангиа төгсөөд л эмнэлэгт орсон байх. Дараа нь ******* бригадад цэгийн санитар хийж байсан. Нөхөр нь Баян-Улаан бригадын хүн байсан.Тэгээд нэгдэл тарахын өмнө тэр бригаддаа мал малласан... гэсэн, гэрч Б.ийн ...******* 1981-1985 онд хүн эмнэлэгт үйлчлэгч хийдэг байсан. 1985-1989 онд эмчилгээ тэжээлийн цэгт санитарч хийж байсан. Тэгээд 1989 оноос хойш хувьчлал тартал мал маллаж байсан. Хувьчлалаас хойш ажилгүй болоод хувийнхаа малыг малласан. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө ******* хот руу шилжсэн... гэсэн мэдүүлгүүдээр Г.*******ы ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарГ.*******ыг 1981 оны 10-р сарын 01-нээс 1985 оны 02-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн сумын Хүн эмнэлэгт бичээч үйлчлэгчээр, 1985 оны 02-р сарын 01-нээс 1989 оны 03-р сарын 01-н хүртэл ******* бригадын*******т санитарчаар, 1989 оны 03-р сарын 01-нээс 1992 оны 12-р сарын 30 хүртэл сумын нэгдлийн Баян-Улаан бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ