| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0365/Э |
| Дугаар | 380 |
| Огноо | 2019-05-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч С.П, Э.П /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан С.П, Э.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811034410447 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Цагаан шонхор овогт С.П, 1995 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төгс” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 3, ах, эгчийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Архангай аймгийн Их тамир сумын 5 дугаар баг, Тайхар, хужирт 16 дугаар гудамж, 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29-52 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .........................................
2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, Цагаан харуул овогт Э.П, 1996 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Төгс” авто угаалгын газарт угаагч ажилтай, ам бүл 1, иргэний үнэмлэхийн лавлагаагаар Хөвсгөл аймаг Мөрөн сум 8 дугаар баг, 9 дүгээр гудамж 19 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 29-52 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Санлай овогтой Пүрэв нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 03 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Баттөртэй “өлсгөлөн оюутнууд” гэж хэллээ хэмээн маргалдан, улмаар түүний гэдэс рүү 2 удаа өшиглөж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Эрдэнэдалай овогтой Пүрэвдорж нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 03 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбилэгтэй “өлсгөлөн оюутнууд” гэж хэллээ хэмээн маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид 17-ын баар ороход үл таних 3 залуу өлсгөлөн банди нар гэх байдлаар хэлсэн. Үүнээс үүдэлтэй маргалдсан” гэв.
Шүүгдэгч Э.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид нар баарны үүдэнд маргалдах зүйл гараад бага зэрэг муудалцсаны дараагаар Пүрэв Сувдааг өмөөрөөд нэгийн нь цохисон байгаа. Ингээд бид нар салаад явсан” гэв.
Хохирогч У.Баттөр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...зөрж явахдаа хөгшин банди нар гэх мэтээр үглээд яваад байхаар нь манай найз Тогоо буюу Ганхуяг ардаас нь очоод нэг зүйл хэлээд тэгээд зодоод эхэлсэн ...Би Батбилэг дээр очоод салгачихаад буцаад нөгөө Тогоо дээр очоод салгах гэж байтал миний ардаас нэг нь ирээд нүд рүү цохих шиг болсон ...”, “...миний хувьд С.Пээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй ... миний биед учирсан гэмтлийг С.П гэгч учруулсан юм. Уг залуу маргаан болж байх үед миний нүүр рүү 2 удаа өшиглөж мөн хэвлий орчимд 2 удаа өшиглөсөн юм ...С.Пт ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг /хх-13-16х/,
Хохирогч Б.Батбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө Баттөр, Тогоо бид 3 Клуб-17 нэртэй бааранд 01 цагийн орчимд ороод 0.5 граммын Хараа нэртэй архи аваад хүний нэг нэг шил пиво аваад уугаад сууцгаасан ...Би зарим зүйлийг санахгүй байна нэлээд согтчихсон байсан. Би газарт хэвтчихсэн байхад нэг нь ирээд цохисон хэн цохисоныг мэдэхгүй байна ...Уг асуудал Пүрэв, Пүрэвдорж нар нь найз нартайгаа согтуу орилж хашгираад яваад байсан учир Баттөр чимээгүй байцгаа гэсэн шаардлага тавих үед юу вэ, хөгшин банди нар чинь гэсэн утгатай зүйл ярьснаас болж зодоон маргаан болсон юм. Миний биед учирсан гэмтлийг Э.П миний нүүр рүү 1 удаа цохиж учруулсан. С.П, Э.П нартай явсан хүмүүс зодоонд оролцоогүй. Харин 2 найзыгаа салгаж болиулах гээд байсан ...Э.Пид ямар нэгэн гомдол санал байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-18-22х/,
Гэрч Г.Тогоо мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 6-ны орой өөрийн найз Батбилэг, Баттөр нарын хамтаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байх нэгэн бааранд орж бид гурав пиво авч уусан ...тэгээд чухам юу болсон талаар яг үнэндээ би санахгүй байна ...би тухайн үед тэр залууст зодуулсан зүйл байхгүй, биед учирсан гэмтэлгүй болно...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Гэрч Б.Буянжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...шөнө 03 цагийн үед баарнаас гарч ирэх үед баарны гадна байсан үл таних 2-3 залуучууд биднийг өлсгөлөн оюутнууд гэх зэргээр элдвээр хэлээд байхаар нь Пүрэв “хөгшин банди нар зүгээр байгаарай” гэтэл үл таних 3 залуу хүрч ирээд бид нар руу дайрах үед хоорондоо маргалдаж байгаад салаад ...нэг бүдүүн залуу нь ирээд Сувд-Эрдэнэ, Пүрэв хоёрыг бариад авсан юм. Гэтэл Сувд-Эрдэнэ согтуу байсан учир газар хэвтсэн бөгөөд энэ үед Пүрэв Сувд-Эрдэнийг өмөөрөөд нэг залуугийн нүүр хавьцаа нь 2 удаа, мөн хэвлий орчимд нь 2 удаа цохиж авсан ...би Пүрэвийг нөгөө залуугаас салгаж болиулсан ба Батзориг, Мөнхзориг хоёр Пүрэвдоржийг бас тухайн үед муудалцсан залуугаас нь салгаж болиулсан ...Мөнхзориг, Батзориг, Сувд-Эрдэнэ бид нарын хувьд тухайн үед зодоонд оролцоогүй ээ. Харин зодоон, маргаан болох үед Пүрэв, Пүрэвдорж нарыг нөгөө бидэн рүү ирсэн 3 залуугаас салгаж болиулсан ...Би тухайн үед архи, пивоноос уугаагүй учир би эрүүл явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-42-44х/,
Яллагдагч С.П мэдүүлэхдээ: “...би У.Баттөрийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна ...миний хувьд хохирогч У.Баттөрд эмчилгээний зардалд 80.000 төгрөгийн хохирлыг нь барагдуулж өгсөн болно ...” гэх мэдүүлэг /хх-66-69х/,
Яллагдагч Э.П мэдүүлэхдээ: “...Би Б.Батбилэгийн баруун нүд рүү нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна ...би Б.Батбилэгийн хохирлыг барагдуулж түүний эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөг өгсөн болно ...” гэх мэдүүлэг /хх-72-75х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн №14421 тоот дүгнэлтэд:
“1. У.Баттөрийн биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-48х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн №14420 тоот дүгнэлтэд:
“1. Б.Батбилэгийн биед тархи доргилт, баруун дээд, доод зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-54х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Санлай овогтой Пүрэв нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 03 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн У.Баттөртэй “өлсгөлөн оюутнууд” гэж хэллээ хэмээн маргалдан, улмаар түүний гэдэс рүү 2 удаа өшиглөж, нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Эрдэнэдалай овогтой Пүрэвдорж нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 6-ны шөнө 03 цагийн үед Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Батбилэгтэй “өлсгөлөн оюутнууд” гэж хэллээ хэмээн маргалдан, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.П, Э.П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.П, Э.П нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүрийг 460.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.