Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 237

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би ******* ХХК-ний нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох ажил олгогчийн урамшуулал болох 4.608.000 /дөрвөн сая зургаан зуун найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Хөдөлмөрийн яамны ажил олгогчийг дэмжих хөтөлбөрт тусгагдснаар аймгийн *******т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа иргэдээс 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангаж, цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн тохиолдолд ажил олгогчийн урамшуулалд хамаарна, тухайн урамшуулалд хамрагдахдаа аймгийн *******тэй гэрээ байгуулан ажиллана гэж заасны дагуу манай байгууллага иргэн Д.*******, Д.******* нарын 2 хүнтэй хөдөрмөрийн гэрээ байгуулан тогтмол ажлын байраар хангаж өнөөг хүртэл ажиллуулж байна. Гэтэл дээрх урамшуулалд хамрагдах хүсэлт, баримт бичгийг хуулийн дагуу цаг тухай бүрт нь хангаж ажилласан боловч өнөөг хүртэл тус хэлтэс нь урамшуулалд хамруулахгүй байна.

Иймд ажил олгогчийн урамшууллын 4.608.000 төгрөгийг аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2015 онд ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд хамрагдахаар хүсэлтээ ирүүлж гэрээ байгуулсан боловч холбогдох материал дутуу, хүн амын орлогын албан татвар бүрэн төлөгдөөгүй байсан тул уг дэмжлэгийг өгөөгүй болно. Тус компани нь шүүхэд нэхэмжлэл гаргах явцдаа өөрийн байгууллагын татварын тайланг засварлан 2 ажилчныхаа хувь хүний орлогын албан татварыг бүрэн төлсөн байх тул ажил олгогчийн дэмжлэгийг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

******* ХХК нь Завхан аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс ажил олгогчийн ушамшуулал 4.608.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* нь ******* ХХК-нд ажил олгогчийн урамшууллыг олгоход татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Ийнхүү хариуцагч Завхан аймгийн ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байх тултүүний зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдаа Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. ******* ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага 4.608.000 /дөрвөн сая зургаан зуун найман манга/ төгрөгийг хариуцагч Завхан аймгийн ******* төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 88687 төгрөгийн 44339 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 44348 төгрөгийг, хариуцагчаас 44339 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ