Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 238

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж,

зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Р.*******, Б.******* нарт холбогдох 3941274 төгрөг 23 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар нэхэмжлэлийн шаардлагадаа:******* ******* нь зээлдэгч Р.*******, Б.******* нартай 2014 оны 01 сарын 23-ны өдөр 1150008865 тоот гэрээгээр 12.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхдээ зориулан 36 сарын хугацаатай авсан. 2014 оны 03 сарын 21-ний өдөр 1150009151 тоот гэрээгээр 6.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэхдээ зориулан 36 сарын хугацаатай авсан. Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлөлгүй, гэрээний 3.2.1 дэх заалтад заасан үүргээ зөрчиж *******ыг хохироож байна. Иймд Р.*******, Б.******* нараас 3.941.274 төгрөг, 23 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* *******ны Завхан салбар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

ХАс *******ны нэхэмжлэлтэй Р.*******, Б.******* нар холбогдох зээлийн төлбөр гаргуулах иргэний хэрэг тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа билээ. Зээлдэгч нь шүүхээр иргэний хэрэгшийдвэрлэгдэж байх хугацаанд зээлдээ нийт 1.797.000 төгрөгийн төлөлт хийсэн ба шүүхийн шийдвэр гараагүй тул ******* зээлийн үлдэгдэлд хүү тооцон явж байгаа болно. Тус зээлдэгчийн өнөөдрийн байдлаарх 2 зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 2.266.134 төгрөг 78 мөнгө байгаа тул холбогдох шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух Р.*******, Б.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид өнөөдрийн байдлаар 1.797.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Одоо нийт үлдэгдэл болох 2.266.134 төгрөг 78 мөнгийг өлж барагдуулахаа зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

******* *******ны Завхан салбар нь иргэн Р.*******, Б.******* нарт холбогдуулан 3941274 төгрөг 23 мөнгө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3941274 төгрөг 23 мөнгөнөөс 1.797.000 төгрөгийг төлсөн болох нь ******* *******ны 2016 оны 05 дугаар сарын 19, 20-ны өдрүүдийн баримтаар тогтоогдож байна.

Үлдэгдэл болох 2.266.134 төгрөг 78 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлж, зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78010 төгрөгний тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. ******* *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Р.*******, Б.******* нарт холбогдох 3941274 төгрөг 23 мөнгө гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 1.797.000 төгрөгийг төлж, үлдэгдэл болох 2.266.134 төгрөг 78 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Р.*******, Б.******* нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. МонгЗол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 78010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39005 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 39005 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ