Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 239

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Б.*******гийн нэхэмжлэлтэй М.*******ид холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн иргэн ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие нөхөр болох М.*******той 2014.05 сараас хойш уулзаагүй холбоо бариагүй байгаа ба энэ хугацаанд миний зүгээс хэд хэдэн удаа холбоо барин ярилцах гэсэн боловч чадаагүй юм. Миний зүгээс эвлэрүүлэн зуучлалд хандан эвлэрэх бодолтой байсан ч М.******* нь эвлэрүүлэн зуучлагчийн утсыг авахгүй шаардсан тайлбарыг ирүүлээгүй юм. Нэмэлт нэг сар сунган нийт 2 сар эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулсан боловч тайлбар өгөөгүй, ирээгүй тул эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс эвлэрүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймд миний бие М.*******оос гэрлэлтээ цуцлуулан хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* өөр эхнэр хүүхэдтэй болсон байх. Өнгөрсөн жил 1 хүнтэй байсан. Би тэрийг нь мэдээд тэр хүнтэй ярихад эхнэртэй гэдгийг мэдэхгүй байсан учраас уулздаг байсан юм гэж байсан. Тэр хүнээсээ салсан юм шиг байна лээ. Гэхдээ өөр эмэгтэй хүн байгаа байх. *******ийн зан байдал, надад хандаж байгаа хандлага мөн холбоо барихгүй удсан. 1 сард шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж байсан. ******* хаяг нь тодорхойгүй, утсаа авахгүй, холбогдох боломжгүй болсон. Одоо эвлэрээд хамт амьдрах боломжгүй байх. Тэр хүн өөрөө бүтэхгүй гэж байгаа учраас би эндээс хичээгээд ямар ч үр дүнгүй гэж бодож байна. Ийм учраас би гэрлэлтээ цуцлуулан хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд хандсан гэв

Хариуцагч: ******* хотын ******* дүүрэг хороо ын гудамж тоотод оршин суух иргэн гийн ын ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие М.******* нь Б.*******тэй эвлэрэх талаар хэлж ярьж байсан мөн ******* хотод хамт амьдрах хүсэлтэйгээ удаа дараалан хэлж байсан. Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн болон ямар нэг маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч М.******* 2016 оны 06-р сарын 27-ны өдөр гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******гийн гаргасан нэхэмжлэл буюу салах хүсэлтийг зөвшөөрч хүүхдийн тэтгэлгийг өгөхөд татгалзах зүйлгүй болно. Мөн хөдөө ажилтай байдаг учраас шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй тул надгүйгээр шүүх хурлыг явуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******оос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэднэхэмжлэл илүүлжээ.

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч хариуцагчийг эвлэрэлд урьсан боловч хариуцагч хүрэлцэн ирээгүй, дахин холбогдох гэтэл утас нь холбогдох боломжгүйн улмаас эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болжээ.

М.*******, Б.******* нар 2008 оны 08-р сарын 25-нд гэр бүл болж гэрлэлтээ 2009 оны 08-р сарын 14-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн болох нь 0131940 дугаартай гэрчилгээгээр,

Нэхэмжлэгч Б.******* нь 2009 оны 10-р сарын 13-ны өдөр охин Ч.ыг, 2014 оны 04-р сарын 15-ны өдөр хүү Ч.ийг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. Мөн Завхан аймгийн ******* сумын *******ын ******* багийн Өлзий өрхийн эмнэлгийн тодорхойлолтод хүүхдүүдийг эрүүл өсөн торниж байгаа гэж тодорхойлсон байна.

Хариуцагч М.******* нь 2014 оны 05-р сараас хойш эхнэр хүүхдүүдтэйгээ ямар нэгэн байдлаар холбогдоогүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй байсан учир түүнийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь олж тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Хариуцагч М.*******ийн шүүхэд гаргасан тайлбар, эхнэр хүүхдүүддээ тавьж буй халамж, харьцаа хандлага, шүүхийн эвлэрүүлэн зуучлагч М.*******ийг эвлэрэлд урьсан боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, утсаа салгаад дахиж холбогдохгүй болсноос эвлэрэл амжилтгүй болсон зэргийг үндэслэн гэрлэгсдэд дахин эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгсэдийн хоорондох харилцаа хөндийрч, бие биетэйгээ холбогдохгүй, харьцахгүй байгаа болох нь гэрч Я.Жаргалцэцэгийн : Манай охин 2 дахь хүүхдээ дөнгөж гаргачихсан байхад манай хүргэн хот руу явж ажилд орно гээд явсан тэрнээс хойш бага багаар холбогдохгүй холдсоор байгаад сүүлдээ бүр утсаа салгаад утсаа авахаа байсан. Одоо 2 жил гаран болж байна. Тэгээд нэг холбогдоод чи яагаад байгаа юм бэ? гэсэн чинь хотод өөр эхнэртэй болсон миний тухай аавд битгий хэлээрэй гэж хэлсэн. Иймд ямар нэгэн эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр охины минь гэрлэлтийг цуцлаж эцгээс нь 2 хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна. ******* одоо ингэж байгаад таг чиг болоод хаана байгаа нь тодорхойгүй болчихдог учраас энэ асуудлыг даруй шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэрлэгсэд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Б.******* хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авчэцэг М.*******оор тэжээн тэтгүүлэх хүсэлтэй байгааг хариуцагч М.******* хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасанбайна.

Гэр бүлийн тухай хуулийн 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж үүрэг хүлээхээр, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн 3-т эцэг эхээсээ тусдаа амьдрах үед тэдэнтэйгээ байнгын харилцаатай байх талаар тус тус хуульчилж өгсөн тул эцэг М.*******ийн дээрхи хуулиудад заасан эрхийг эдлүүлж түүнийхүссэн үед хүүхдүүдтэй нь уулзуулж, байнгын харилцаатай байх боломжоор хангахыг нэхэмжлэгч Б.*******д даалгах нь зүйтэй.

Иймд хариуцагч М.*******оос тэтгэлэг гаргуулж 2009 оны 10-р сарын 13-ны өдөр төрсөн охин Ч., 2014 оны 04-р сарын 15-ны өдөр төрсөн хүү Ч. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

Мон******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэдзаасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт зааснаар Бөрт овогт ын *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцал сугай.

2. Мон******* Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10-р сарын 13-ны өдөр төрсөн охин Ч., 2014 оны 04-р сарын 15-ны өдөр төрсөн хүү Ч. нарыг тэдний эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

3. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 10-р сарын 13-ны өдөр төрсөн охин Ч., 2014 оны 04-р сарын 15-ны өдөр төрсөн хүү Ч. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг М.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.*******оос 103,628 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

6. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

7. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг хэвээрүлдэхийг дурдаж, мөн зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар тэдний хэн нэг нь нөгөөдөө үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.

8. Мон******* улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдүүд эцэг эхтэйгээ байнгын харилцаатай байх эрхтэй болохыг дурдсугай.

9. Мон******* улсын Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Бат-Отгонд даалгасугай.

10. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

11. Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ