| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2019/0187/э |
| Дугаар | 419 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1., |
| Улсын яллагч | М..Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хохирогч Б.Уртнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ариунсэлэнгэд холбогдох эрүүгийн “1811034820091” дугаартай, 186/2019/0187/э индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт Орхон суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 хороо, Сургуулийн 23 дугаар гудамж, 189 тоотод оршин суух,
1997 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 201 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-ын 3-д зааснаар 2 жил хорих ял эдлүүлэх таслан шийдвэрлэх тогтоолыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 шүүхийн 58 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 2311 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жил хорих,
200 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 433 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 1231 дугаар зүйлийн 2 зааснаар нийт 2 жил 10 сар 12 хоног хорих,
2014 оны 03 дугаар сары 25-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 385 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 cap хорих,
2015 оны 06 дугаар 08-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 634 дүгээр Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 cap хорих,
2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 280 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ариунсэлэнгэ /РД:ТИ80051514/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Уртнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,
-2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч харилцаатай хүн болох Б.Уртнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,
2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Уртнасанг байнга зодсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2.Хохирогч Б.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Би Л.Ариунсэлэнгийн мууг үзэх гээгүй. 2 хүүхдээ элэг бүтэн амьдруулах гэж их л удаан явсан. Засрах болов уу гэж их удаан хүлээсэн. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, хүмүүжижи ухаарсан, тэнсэж өгнө үү гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Уртнасангийн:..2018 оын 12 дугаар сарын 08-ны орой ажил дээрээсээ тараад 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд нөхөр Ариунсэлэнгэ намайг янхан банзал минь хаагуур яваад ирж байгаа юм бэ одоо эндээс зайл гэж хэлээд надруу хоолны сэрээ авч шидхэд намайг оноогүй. дараа нь модон сандал авч мөн надруу шидхэд миний хөл юм уу гар луу оносон. Надруу дөхөж ирээд зуухны хажууд байсан галын хайч шүүрч аваад намайг нүүр нүдгүй уг хайчаар цохисон. Энэ үед миний баруун нүдний дээд хэсгээс цус гараад эхлэхээр нь би айгаад чимээгүй, цусаа даавуу.аар арчиад сууж байхад Ариунсэлэнгэ нь надаас хэрүүл өдөөд янз бүрээр хэлж миний утасыг шалган, хашааны бичиг баримт хаана байна энэ хашааг зармаар байна гээд байсан хэсэг хугацааны дараа дахин надруу ойртон ирж гараараа нуруу хөл гарлуу цохиод л байсан, хэсэг байж байгаад миний цүнхийг уудлаад цүнхэнд байсан мөнгөнөөс 20.000 төгрөг аваад одоо явж архи уулаа өнөө шөнө ирэхгүй байх шүү гээд гараад явсан. Үүний дараа хэсэг хугацааны дараа цагдаад дуудлага өгсөн...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөе ажлаасаа буугаад гэртээ ирэхэд Ариунсэлэнгэ болон хоёр хүүхэд маань гэртээ байсан...би хоёр хүүхдээ усанд оруулсан.
Ариунсэлэнгэ нь миний утсыг аваад оролдож байгаад "чамд эрэгтэй хүмүүсээс баярын мэндчилгээ ирсэн байна" гэж шалтаглан надтай хэрүүл үүсгэсэн...миний утсыг оролдоод байсан болохоор нь утасны нэгж дууслаа одоо утас оролдохоо боль гэж хэлсэн. Хоёр хүүхдээ усанд оруулж дуусчихаад биеийг нь тослоод сууж байтал Ариунсэлэнгэ намайг мизда, янхан гэх мэтээр харааж, шилэн аяга авч надруу шидэх гэж далайж байснаа болиод надруу ойртож ирээд баруун гараараа миний зүүн нүдрүү нэг удаа цохиж гэмтээсэн... 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг нөхөр Ариунсэлэнгэ хогийн шүүрний модон ишээр зүүн гарын болон хоёр хөлийн гуяны хэсэгт болон нуруу хэсэгт гэх мэдүүлэг. /хх-н 10-13, 188-189/,
2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Энх-Амгалангийн:..Уг хүмүүсийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн мэддэг болсон. Тухайн үед Уртнасан нь хамтран амьдрагч Ариунсэлэнгэдээ зодуулсан талаар цагдаад гомдом гаргасан бөгөөд уг асуудлыг гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй эсэхийг шалгах байгаа тул би тухайн хүмүүсийн гэр бүлийн хүчирхийлэлийн эрсдэлийн үнэлгээ хийжбайсан бөгөөд тухайн үед 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийсэн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ нь 17 буюу Уртнасанд аюул учрах эрсдэл өндөр гэсэн дүгнэлт гарч байсан. мөн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мөн Уртнасанд эрсдэлийн үнэлгээ хийлгэх талаар цагдаагаас албан тоот ирсэн тул мөн эрсдэлийн үнэлгээ 17 буюу эрсдэл өндөр гэсэн дүгнэлт хамтарсан багаас гарч байсан. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөн цагдаагийн байгууллагаас Уртнасанд Эрсдэлийн үнэлгээ хийлгэхээр албан тоот ирсний дагуу 3 дах удаагаа эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд мөн адил 17 буюу Уртнасанд аюул учрах эрсдэл өндөр гэсэн дүгнэлтийг манай хорооны хамтарсан баг гаргасан. 2018 оны 02 дугаар сараас эхлэн уг хорооны нутаг дэвсгэрт албан ёсны бүртгэлд хамрагдан амьдарч байгаа. Олон дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд байгаа учраас уг хүмүүсийн асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна гэх мэдүүлэг. /хх-н 24-25/,
2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Цэдэнсодомгийн:..Ариунсэлэнгэ нь Уртнасанг харааж, зүхэж харьцдаг. Манай эгч нүд нь хөхөрсөн, зодуулсан байдалтай олон удаа надтай таарч байсан. Нөхөр Ариунсэлэнгэ олон удаа зодсон гэж хэлж байсан. Би тухайн үед цагдаад мэдэгдэж байгаагүй. Нэг удаа эгчийг зодчихоод зугтаасан. Эгч цагдаад гомдол гаргасан байсан боловч Ариунсэлэнгэ нь зугтаасан байсан. Ер нь байнга л зодчихоод зугтаадаг байсан. Эгч 2 хүүхдээ хараад өгөөч гэж намайг гуйхаар нь гэрт нь очиж 2 хүүхдийг нь харж өгдөг байсан. Ариунсэлэнгэ нь хэрүүл хийж эгч Уртнасанг сард дор хаяж нэг удаа зоддог. Уртнасан эгчийн нүд ам, биеийн хэсэгт хөхөрсөн биеийн нь энд тэнд хөхөрсөн байдлыг хараад мэддэг байсан. Намайг байх үед бараг гар хүрдэггүй. Ихэвчлэн гэртээ хоёуулаа байх үедээ гар хүрээд байдаг юм шиг байна лээ гэх мэдүүлэг. /хх-н 190-191/,
2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дуламсүрэнгийн:..Б.Уртнасан нь 2017 оны 5 дугаар сард сургуулиа төгсөөд манай тасагт анх дадлага хийхээр ирж байсан. Сар орчим дадлага хийгээд зүрх судасны тасагт ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сард манай тасагт орон тооны бус сувлигчаар одоог хүртэл ажиллаж байгаа. Ахуй амьдралын сайн мэдэхгүй. Ажилд орход нь анкет авч байхад нөхөр, 2 хүүхэдтэйгээ Хайлааст орчимын амьдардаг талаар мэдэж байсан. 2 хүүхэд нь 24 цагийн цэцэрлэгт явдаг. 5 дахь өдрийн орой хүүхдүүдийг нь авах, харах хүн байхгүй гээд заримдаа 2 хүүхдээ ажил аваад ирдэг. Нөхөр нь яасан гээд асуухаар хөдөө явсан л гээд байдаг. Ер нь өөрийнхөө гэр бүлийнхээ байдлыг яриад байдаггүй ер нь их нуудаг. Саяхан л надтай гэр бүлийн асуудлын талаар ярилцаж байна.
Миний мэдэж байгаагаар 2 удаа л гэмтсэн байдалтай ажил дээрээ ирж байсан. Нэг нь баруун хөмсөг задарсан, дараа нь зүүн тохой нь хөхөрсөн байдалтай харагдаж байсан гэх мэдүүлэг. /хх-н 192-193/,
2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Болормаагийн:..2018 оны 09 дүгээр сарын орчим манай тасагт ажилд орсон. Өмнө нь зүрхний тасагт туслах сувлигчаар ажилладаг байсан. Би өмнө нь таараал өнгөрдөг байсан. 2018 оны 09 дүгээр сараас хойш хамт ажиллаж байна. Миний мэдэхээр Уртнасан 2018 оны 12 дугаар сарын орчим хөмсөг нь сэтэрчихсэн байдалтай эмнэлэг дээр толгойн зураг авахуулж байсан. Тухайн үед нь би сайн анзаараагүй, уулзаагүй. Харин 2019 оны 03 дугаар сард бид хоёр хамт ээлжинд хонож байх үед Уртнасан надад хэлэхдээ манай нөхөрийн шүүх хурал маргааш өглөө болно. Гэтэл саяхан намайг дахиад зодсон гээд надад биеэ харуулаад миний гар утсан дээр миний биед учирсан гэмтлүүдийн зургийг аваад өгөөч гэж гуйсан болохоор нь биеийн нь зургийг авч байхад зүүн гуяанд нилээд том хөхөрсөн, зүүн тохой, зүүн бугалга, шууны орчимыг хамарсан нөх няц болсон байсан. Би тэр хэсгийн зургийг гар утсан дээр нь авч өгч байсан. Тэр зургаа Уртнасан хүнээс санаа зовоод устгачихсан гэж байсан гэх мэдүүлэг. /хх-н 194-195/,
2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Энхжаргалын:..хамгийн анх Янжимлхам гэдэг найз маань найз Уртнасан нөхөртөө зодуулсан гэнэ тэгээд гэрээс нь очиж авах гээд очиж байна хамт очиод иръе гэж байсан боловч тухайн үед би Уртнасанг сайн танихгүй байсан, ажил ихтэй байсан болохоор тухайн үед нь очиж чадаагүй. Түүнээс хойш удаа дараа Уртнасан нөхөртөө зодуулсан талаар Янжинлхам болон Уртнасан нараас утасаар сонсож байсан. Харин 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Уртнасан надруу залгаад урд шөнө нөхөртөө эодуулсан одоо цагдаа дээр байна намайг ирээд асран хамгаалагчаар аваач, тэгэхгүй бол хамгаалах байранд байх гээд байна гээд байхаар нь цагдаагийн хэлтэс дээр очиж Уртнасанг авч байсан. Тэр үед Уртнасангийн хөмсөг нь язарсан, хамар нь гэмтсэн байсан санагдаж байна. Түүний дараа 2019 оны 03 дугаар сард нэг өдөр Ариунсэлэнгэ надруу залгаад Уртнасан танай гэрт очив уу? бид хоёр гэртээ жаахан маргалдаад Уртнасан дэлгүүр ороод ирье гээд гараад 2 цаг орчим ирэхгүй байна гэж хэлж байсан. Маргааш нь би Уртнасан руу утасаар залгаж ярихад нөхөр цохиод байхаар нь найзнь гэрээсээ гарч яваад цагдаад дээр очиж уулзаад цагдаа авч гэр лүүгээ явсан гэж байсан. Уртнасан надад хэлэхдээ манай нөхөр аймаар хартай миний ажлыг ойлгохгүй хардаад догшин авир гаргаад намайг зодоод байдаг гэж хэлдэг. Гэхдээ би Ариунсэлэнгэтэй нэг их уулзаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Уртнасан бид нар хааяа уулзахаараа нэг их оройтолгүй гэр гэртээ харьдаг. Уртнасангийн ажлын хамт олон болон хамт суралцдаг хүмүүстэйгээ хэрхэн явдаг талаар сайн мэдэхгүй байна. Уртнасан гадагшаа гарахаар бол Ариунсэлэнгээс зөвшөөрөл аваад л гарч байдаг. Ариунсэлэнгэ нь оройд нь Уртнасан тосож аваад байдаг гэх мэдүүлэг. /хх-н 197-198/,
2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Бэрцэцэгийн:.. Манай ах архи уудаггүй, хүнд тусархуу, жаахан дүрс хийсэн ууртай хүн. Би багаасаа ахтайгаа их ойр дотно өсөөгүй болохоор нэг их хугацаагаар хамт байж үзээгүй. Ер нь хүнд их тусархуу байгаа зүйлээ барьчихдаг хүн байгаа.м Энэ талаар нь олон мэднэ. Гэр бүлийн асуудалд нь нэг их оролцоод байдаг болохоор бас сайн мэдэхгүй. Ах маань зундаа хөдөө гүүр газар шорооны ажил хийгээд өвөлдөө гэртээ хүүхдээ хараад суудаг. Аль алинаас нь болоод гэр бүлийн маргаан гараад байдаг юм шиг байна лээ. Зүрх нь дэлсээд байдаг болохоор архи ууж чаддаггүй. Астам өвчтэй, тамхи татдаг, ходоод муутай ходоодны шархтай ноднин жил эмчлүүлэж байсан. Анх танилцаад үерхэж байхаас нь уул нь мэднэ. Уртнасан анх танилцаж байхдаа
анагаахын сургуульд суралцаж байгаад дундуур нь орхисон, саяханаас дахин суралцаж байгаа. одоо эмнэлэгт ажил ороод 2 орчим жил болж байна. Ах маань зундаа хар бор ажил хийгээд өвөлдөө гэртээ хүүхдүүдээ хараад байдаг. 5-6 насны 2 хүүхэдтэй гэх мэдүүлэг. /хх-н 200-201/,
2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Цэлмэгийн:..Ариунсэлэнгэ 1980.05.15-нд Дарханы Жимс ногооны санги -ахуйд амьдарч байхад төрсөн юм. төрөөд 5-6 сартай байхад нь сургуульд cypajai болоод Ариунсэлэнгийгөөрийн ээждээ асруулахаар Булган аймаг Баян нуур сумяш хүргэжөгөөд тэндээ 8 насхүртэлээ миний ээждээр өсөж хүмүүжсэн юм. үүний zaa Дархан хотод 1-р ангид элсэн ороод 2-р анги хүртэлээ сураад тэндээ байж чалчл байсан тул манай ээжрүү байн байн яваад байдаг байсан бөгөөд манай ээж Щ онд өөд болоод ээжийн хамт амьдардаг байсан хөгшин болох Лхагвадэлгэртэ.' tm амьдардаг болсон. 1986 оны намар Булганаасаа Сэлэнгэ аймагийн Шаамар с.-ма шилжин ирж тэндээ амьдрах болсон. Багаасаа дураараа өссөн болохоор Сзгэв аймагт 1995-1996 оны орчим малын хулгайн хэргээр шалгагдаж хорих ял эд-ля Түунээс хойш болж л өгвөл хэрэг төвөгт орооцолдчих гээд хэцүү байдаг байсан. 2000 оны эхээр Булган аймагийн ангшийнхаа нэг охинтой амьдрах болоод дундаасаа нэг хүүтэй болсон уг хүүхэд нь одоо 18-19 настай залуу байгаа. ингэж амьдарч байхдаа ч тухайн үед ханилж байсан Дэжид гэх эмэгтэйг бас л зодож нүдээд байдаг гэх шалтгаанаар 1-2 жил орчим хамт амьдраад салсан. Сургуульд 4-р анги хүртлээ суралцаад гарсан түүнээс хойш ямар нэг сургууль соёлд суралцаж байгаагүй. Малын хулгайн хэргээр Хэнтий аймагт хоригдож байгаад суллагдан гарч ирээд түүнээс хойш Улаанбаатар хотод амьдрах болсон. Ер нь бол эрхэлсэн тодорхой ажилгүй барилга дээр янз бүрийн ажил хийх, машинаар халтуур хийх зэрэг хувирараа ажил хийж байгаад 2012-2013 оны орчим Уртнасантай танилцаж хамтран амьдрах болсон бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй болсон юм. Ариунсэлэнгэ нь ер нь бол түргэн ууртай, уул нь бол хүнд тусархаг, цагаан сэтгэлтэй хүн байгаа юм. Би энэ хоёрын ахуй амьдарлын талаар сайн мэднэ. Анх хамт мьдарч эхлэхдээ л манай хамаатан садангийн хажууд байдаг байсан юм. гэрээр ь байнга шахуу ирж очиод орж гардаг болохоор мэднэ. Манай хүргэний том эгчийнх ь хүү 2018 өвөл Ариунсэлэнгийн гэрт өвөлжисөн бөгөөд тухайн үедээ надад лэхдээ Уртнасан нь янз бүрээр хүний хор шар малтахаар үг хэллэг хэлээд иунсэлэнгэ нь учр зүггүй нүдчихдэг юм байна лээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-н 203-204/,
2.9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №100 тоот актын:
1.2. Б. Уртнасангийн биед зүүн зулайн ар хэсэг, баруун хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэг, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, баруун шуу, бугуй сарвуу, зүүн бугалга, тохой шуу, зүүн гуяанд цус хуралт, баруун шуунд шарх, баруун нүдний дотор булангийн дээд хэсэг, доод зовхины ирмэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрэх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтлүүдээс баруун хөмсөг, зүүн хөмсөгний дотор хэсэг, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний шарх, хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун шууны шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шуу, бугуй сарвуу, зүүн бугалга, тохой, шуу, зүүн гуяны цус хуралт нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 29/,
2.10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1140 тоот актын:
1.Б.Уртнасангийн биед зүүн зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдплоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд, тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болормаа гэх дүгнэлт. /хх-н 32/,
2.11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №4517 тоот актын:
1.Б.Уртнасангийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Шинжээч эмч С.Чулуунсүх гэх дүгнэлт. /хх-н 207/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Улсын яллагч: Хавтаст хэргээс 10-13 дугаар хуудас, 188-189 дүгээр хуудас хохирогч Б.Уртнасангийн мэдүүлэг, 190-191 дүгээр хуудас гэрч Б.Цэрэнсодномийн мэдүүлэг, 192-193 дугаар хуудас гэрч Д.Дуламсүрэнгийн мэдүүлэг, 197-198 дугаар хуудас гэрч Ц.Энхжаргалын мэдүүлэг, 200-201 дүгээр хуудас гэрч Л.Бэрцэцэгийн мэдүүлэг, 203-204 дүгээр хуудас гэрч Ц.Цэлмэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч: Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргээс 20 дугаар хуудас Л.Ариунсэлэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 22-23 дугаар хуудас, 38-39 дүгээр хуудас яллагдагч Л.Ариунсэлэнгийн мэдүүлэг, 139-140 дүгээр хуудас яллагдагч Л.Ариунсэлэнгийн мэдүүлэг, 200-201 дүгээр хуудас гэрч Л.Бэрцэцэгийн мэдүүлэг, 203-204 дүгээр хуудас гэрч Ц.Цэлмэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Уртнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч хохирогч Б.Уртнасанг байнга зодсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Уртнасангийн мэдүүлэг,гэрч Д.Дуламсүрэн, Ц.Энхжаргал, Л.Бэрцэцэгийн, Ц.Цэлмэгийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан галын хайч, хогын шүүр зэрэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсий хүрээлэнгийн 100, 1140 дүгээр дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Ариунсэлэнгийг 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ: шүүгдэгч Л.Ариунсэлэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг, шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан санал дүгнэлтэндээ-гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг харгалзан үзэж адил төстэй гэмт хэрэг тул хөнгөн зүйл ангиар нь шүүх хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Л.Ариунсэлэнгийг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, -2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч харилцаатай хүн болох Б.Уртнасанг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн,
2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,Сургуулийн 23 дугаар гудамжны 189 тоотод хамтран амьдрагч хохирогч
Б.Уртнасанг байнга зодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна гэж дүгнэлээ.
Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Хохирогч Б.Уртнасан нь хохирол нэхэмжлээгүй, шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгдээ гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн 70 /дал/ хоног цагдан хоригдсон хугацааг хорих яланд нь оруулан тооцох, шүүгдэгч Л.Ад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож 30 хоногийн хугацаагаар тооцож, хөнгөнийг нь хүнд нь нэмж нэтгээд нийт 7 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, хохирогч Б.Уртнасан нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч Л.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хөшөөт овогт Лхагвадэлгэрийн Ариунсэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруусан,
мөн хуулийн тусгай анийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруусан гэмт хэрэгт шүүгдэгч Л.Ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаан/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8
цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож нийт 30 хоногийн хугацаагаар тогтоож нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 7 /долоон/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ад оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгуулалгад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 46 см урттай хар өнгийн төмөр галын хайч 1 ширхэг, нийт 60 см урттай үүнээс 43 см модон иштэй саарал өнгийн мяндсан ажлын хэсэгтэй, хогийн шүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Ариунсэлэнгийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.
7.Хэрэгт эд хөрөнгө битүүмлэгдэн ирүүлээгүй, хохирогч санал, гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ