Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 242

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ыг Увс аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимаас онлайнаар оролцуулан Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, О.*******гийн нэхэмжлэлтэй Ц.*******т холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн иргэн Засгууд овогт Оюуны *******туяа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие 2010 онд ******* аймаг дахь *******-ийн оюутан байхдаа мөн сургуулийн оюутан Ц.*******той танилцсан. Бид 2 үерхээд хамт тэдний төрсөн эгчийнд амьдардаг байсан. Улмаар 2011 оны 04-р сард би жирэмсэн болсон бөгөөд зуны амралтаараа хоёулаа өөр өөрийн төрсөн нутагтаа амарсан. Ингээд зуны амралт дуусч 8 сарын сүүлээр сургуульд ирээд хоёулаа хамт дахин эгчийнд нь амьдарч байгаад 2012 оны 01-р сарын 16-ны өдөр хүү төрсөн. Хүүгээ хараад хажуугаар нь хоёулаа сурах амаргүй байсан бөгөөд хүүг хараад өгөх хүн байхгүй, үүний улмаас нөхөр бид хааяа муудалцдаг байсан. Тэгээд гэрийнхэндээ хэлээд хүүг минь манай ээж бид хоёрыг сургуулиа төгсөх хүртэл харж өгөхөөр болж 2012 оны 10-р сард Увс аймаг руу авч явсан. Ц.******* надтай хамт амьдарч байх хугацаандаа намайг зодож дарамталдаг, мөн хүүгээ янз бүрээр хэлж доромжилдог, хүүгийн минь баруун нүд төрөлхийн хөгжилгүй төрсөн. Тухайн үед би хүүгээ бодоод тэвчиж байсан. 2014 онд сургуулиа төгсөөд нутагтаа ирээд өөрийн аав, ээж, хүүгийн хамт амьдарч байгаа. Энэ хугацаанд бид хоёрын араас тэднийхээс хэн нь ч ирээгүй. Одоо хүү минь 4 нас хүрч байна. Ц.******* бид хоёр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан учир надаар овоглосон.

Иймд Ц.*******оос холбогдох хуулийн дагуу миний хүү т хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Ц.******* нь ******* сумын Эрүүл мэндийн төвд багийн эмч ажилтай, 2016 оны 05-р сард гарсан нэхэмжлэлтэй уншиж танилцаад О.*******туяатай оюутан байхдаа танилцаж нэг байранд амьдарч байсан. Цаашид бид хувийн шалтгааны улмаас гэр бүл болох боломжгүй болсон. *******туяагийн нь миний хүүхэд мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Цалингийн зээлтэй учраас сар бүр хүүхдийн нэхэмжлэлийн мөнгийг төлөх боломжгүй жилээр нь хийх боломжтой байна. Миний өөрийн бие мориноос унаж эгэм хугарч гэмтсэн тул биеэр очих боломжгүй байна. Ийм учраас өөрийн биеэр шүүх хуралд оролцолгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.*******туяа нь хариуцагч Ц.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Мөн нэхэмжлэгч О.*******туяа нь 2012 оны 01-р сарын 16-ны өдөр хүү О.ыг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Ц.*******оос тэтгэлэг гаргуулж 2012 оны 01-р сарын 16-ны өдөр төрсөн хүү О.ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 01-р сарын 16-ны өдөр төрсөн хүү О.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 16 нас / суралцаж байгаа бол 18 нас / хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.*******оор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн , нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Ц.*******оос 51814 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй нь нотлогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

4. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ