Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Чингэлтэй  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч А.Нямсүрэн, шүүгдэгч-хохирогч Д.Л түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шүүгэгч-хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэн,

 

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жугнай овогт Даваагомбын Содномдаржаа нарт холбогдох эрүүгийн “1811029790349” дугаартай, 186/2019/0709/э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөллмөр эрхэлдэг гэх, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 4-84 ё тоотод оршин суух, урьд 2006 оны 05 сарын 04-ний Архангай аймгийн Сум дундын шүүхийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, 2006 оны 07 сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 cap 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Монгол овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэн /РД:АР82021610/,

Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, артлерийн команд мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 43-486 б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Жугнай овогт Даваагомбын Содномдаржаа /РД:ИТ83063011/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 43 дугаар гудамжны 936е  тоот хашаанд хохирогч Д.Стай маргалдан улмаар цохиж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2018 ооны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 77а гудамжны 42 тоотод хохирогч Б.Бадрахтай маргалдаж,улмаар нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж,хөлийг нь дэгээдэж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.С  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 43 дугаар гудамжны 936е  тоот хашаанд хохирогч Д.Лхагвасүрэнтэй маргалдан улмаар цохиж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч, хохирогч Д.Лхагвасүрэн нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

1.2.Шүүгдэгч, хохирогч Д.С нь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Содомдаржаагийн:..2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12-13 цагийн хооронд би танил ах болох Пүүжээ ахын хашаанд Пүүжээ ахтай хамт сууж байтал Билгээ, Лхагвасүрэн нар хүрч ирсэн. Пүүжээ ах нэг жижиг архи гаргаж ирсэн, уг архийг нэг нэг татсан. Билгээ,  Лхагвасүрэн хоёр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи авч ирээд бид 4 хувааж уусан. Д.Лхагвасүрэн намайг хоёулаа талбай дээр гарчих уу чи миний найзаас уучлалт гуйсангүй гэх мэтчилэн үгээр идээд байсан. Билгээ бид хоёр жил гарангийн өмнө нь маргалдаад зодолдож байсан. Энэ талаар Лхагвасүрэн яриад намайг өдөөд байсан. Би явах гээд гэрийнх нь араар онгорхой хэсгээр нь гарах гэсэн чинь Лхагвасүрэн араас татаж нуруу руу цохиж аваад байхаар нь би эргэж хараад баруун гараараа нэг удаа амных нь орчимд нь цохьсон. Тэгтэл амнаас нь цус гараад байсан өөрөө болохоор шүд уначихлаа гэсэн.  Би доошоо айлын хашаа руу яваад очсон араас Лхагвасүрэн, Билгээтэй хүрч ирээд чи хүний шүд унагаачихлаа гээд намайг цохиж авах гээд байхаар нь би Лхагвасүрэнг тэвэрч аваад уучлалт гуйсан. Лхагвасүрэн миний уруул руу, нуруу руу цохиж аваад л байсан. Лхагвасүрэн намайг ганц юм аваад өгчих гэхээр нь би эгчээсээ мөнгө авч архи авч өгөөд Лхагвасүрэнг гэрт нь хүргэж өгсөн. Миний бие дээд уруулын салстад шарх зөөлөн эдийн няцрал гэмтлийг Лхагвасүрэн цохиж гэмтэл учруулсан дээд уруул зулгаралт мөн л Лхагвасүрэнгийн цохилтоос үүссэн байх. Нурууны зулгаралт бол Лхагвасүрэнтэй зууралдаж байхад хашаанд урсан байх, нуруу болон баруун зүүн бугалга зүүн шуунд цус хуралт гэмтэл болохоор Лхагвасүрэнтэй ноцолдож байхад л үүссэн байх хөхөрчихсөн байсан гэх мэдүүлэг. /хх-н 17-18/,

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Лхагвасүрэнгийн:.. 2018 оны 10 дугаар  сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд шиг санагдаж байна манай найз Билгээ бид хоёр манай гэрээс гараад явж байхад Содоо айлын гадаа сууж байсан. Билгээ бид хоёр Содоо дээр яваад очсон. Билгээ бид хоёр дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн архи архи аваад Содоо Билгээ болон тэр гэрийн эзэн нарын хамт архи уусан. Билгээ бид хоёр Содоотой дайралдахаас өмнө 2 шил архи хуваагаад уучихсан байсан. Тухайн үед би нилээд согтсон бараг юу болсон талаар санахгүй байгаа. Содоо жил гарангийн өмнө Билгээг зодсон юм шиг байна лээ. Энэ асуудлын

талаар Содоотой ярьж Содоотой маргалдсан юм шиг байна лээ. Тэгээд Содоо намайг гэрийн ар луу оруулж байгаад цохиод унагаасан юм шиг байна лээ. Нэг ухаан ороход бол би газар уначихсан амнаас цус гараад шүд унасан байсан. Би Билгээг наад пиздагаа бариад ав намайг шүдгүй болгочихлоо гэж хэлсэн чинь Содоо шууд зугтаагаад явчихсан. Тэгээд би Билгээг дагуулаад Содоогийн хойноос очсон. Содоогийн дүүгийн хашааны орчимд уулзсан. Содоо надаас уучлалт гуйгаад надад нэг шил архи авч өгсөн. Тэр архийг нь уугаад Билгээ, Содоо хоёр намайг хүргэж өгсөн байна лээ. Содоо болохоор Билгээ надад гар хүрээгүй чи цохьсон гэж яриад байгаа. Энэ асуудал болсны маргааш өдөр нь буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би эхнэрийнхээ хамт Содоогийн гэрт очиход Содоо надаас уучлалт гуйсан гэх мэдүүлэг.  /хх-н 13-14/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Бадрахын:..Мөнхбаярын гэрт ороод орон дээр нь суусан чинь Лхагвасүрэн намайг ямар учиртай хэн ороод ирэв хэн бэ гээд байх шиг байсан. Тэгэхээр нь хэн байсан ч яадаг юм гэх мэтээр маргалдаад тэгээд Лхагвасүрэн миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Би хэтэрхий согтолттой байсан учраас юу болсон талаар сайн санахгүй байгаа. Гэмтлийн эмнэлэгт очоод баруун бөөрний хэсэгтээ оёдол тавиулаад миний зүүн гарыг гипсдээд явуулсан гэх мэдүүлэг. /хх-н 74/,  

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Ө.Чимэдрэгзэнгийн:...намайг машинаа хашаанд байрлуулж байх хооронд манай нөхөр тэр хүмүүс дээр явж очоод нэг залуутай муудалцаж байсан... тэр муудалцаж байсан залуу манай нөхрийг мөсөн дээр унагаасан гэх мэдүүлэг. /хх-н 75/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Оюунбилэгийн:..Тэгээд архиа ууж дуусаад Лхагвасүрэн Содоог чи манай найзыг зоддог хэн бэ гээд маргалдсан. Тэр хоёр маргалдаж байгаад Содоо Лхагвасүрэнгийн мөр лүү нь нэг цохиж авсан. Тэр хоёр зодолдохоор болоод гэрийн арагшаа орсон. Лхагвасүрэн шүд уначихлаа гээд баахан шүдээ барьчихсан гарч ирсэн. Тэгэхээр нь би Содоог яаж байнаа гэсэн чинь Содоо зугтаагаад эгчийнхээ гэр лүү яваад орчихсон. Би Содоогийн хойноос хөөгөөд эгчийнх нь хашааг нүдсэн чинь ах нь гарч ирсэн. Би хүний шүд рүү цохьсон гэсэн чинь өөртэй нь учраа ол гэсэн. Энэ үед Лхагвасүрэн миний араас хүрээд ирсэн. Ингээд Содоо удаагүй гарч ирээд дэлгүүр орж 0.5 литрийн хараа архи Лхагвасүрэнд авч өгсөн. Бид гурав авсан архийг нь хувааж уучихаад Лхагвасүрэнг гэрлүү нь оруулж өгчихөөд салаад явсан. Содномдаржаа намайг 2018 оны хавар шиг санагдаж байна цуг архи ууж байгаад намайг зодсон. Тэгээд би энэ талаар Лхагвасүрэнд хэлчихсэн чинь энэ асуудлыг яриад Лхагвасүрэн, Содномдаржаатай муудалцсан. Би Лхагвасүрэн, Содномдаржааг цохиж байхыг бол анзаарч хараагүй. Содномдаржаа бол намайг цохьсон гэж хэлээгүй. Лхагвасүрэнг уруул руу нь цохьсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-н 23-24/,

2.5.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №12486 тоот актын:

1.Д.Лхагвасүрэнгийн биед баруун дээд үүдэн 1, зүүн дээд үүдэн 1, 2 баруун доод үүдэн 2, зүүн, доод үүдэн 1-р шүдний булгарал, угийн буйлны цус хуралт, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.11, 5.3-д зааснаар  хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алагдуулна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч Н.Цолмон гэх мэдүүлэг. /хх-н 35/,

2.6.Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн №12565 тоот актын:

1.Д.С-н биед дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, нуруунд зулгаралт, нуруу, баруун, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээч эмч Б.Долгормаа гэх дүгнэлт. /хх-н 38/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..17-18 дугаар хуудас хохирогч Д.Сгийн мэдүүлэг, 13-14 дүгээр хуудас хохирогч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, 22 дугаар хуудас гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, 23-24 дүгээр хуудас гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг, 26-27 дугаар хуудас хохирогч Д.Лхагвасүрэн, гэрч Б.Оюунбилэг нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл, 57-58 дугаар хуудас яллагдагч Д.Лхагвасүрэнгийн мэдүүлэг, 74-75 дугаар хуудас хохирогч Б.Бадрахын мэдүүлэг, 82-83 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Ө.Отгонбаярын мэдүүлэг, 85-86 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Г.Пүрэв-Эрдэнийн мэдүүлэг, 94 дүгээр хуудас хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 378 дугаартай дүгнэлт, 69-71 дүгээр хуудас хэргийн  газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмид хавтаст хэргээс:..32 дугаар хуудас “Тэргэлдент” шүдний эмнэлгийн тодорхойлолт, 82-83 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Ө.Отгонбаярын мэдүүлэг, 85-86 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч Г.Пүрэв-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хавтаст хэргээс:..62 дугаар хуудас ял шалгах хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Д.Лхагвасүрэн нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 43 дугаар гудамжны 936е  тоот хашаанд хохирогч Д.Стай маргалдан улмаар цохиж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн 2018 ооны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 77а гудамжны 42 тоотод хохирогч Б.Бадрахтай маргалдаж,улмаар нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөж,хөлийг нь дэгээдэж газарт унагааж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.С  нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо,Согоотын 43 дугаар гудамжны 936е  тоот хашаанд хохирогч Д.Лхагвасүрэнтэй маргалдан улмаар цохиж,  эрүүл мэндэд нь

хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  12483, 12565 дугаартай дүгнэлтүүд, хохирогч нар нь гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэн,

 

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жугнай овогт Даваагомбын Содномдаржаа нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Д.С нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр, нэмж нэгтгээд  шүүгдэгч Д.Лхагвасүрэнг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр,

 

Шүүгдэгч Д.Сг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Бадрах нь би баримтаа бүрдүүлж ажилгүй байсан хугацааны цалин, эмчилгээ хийлгэсэн зардлаа дараа нь нэхэмжлэнэ гэсэн  болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Монгол овогт Долгорсүрэнгийн Лхагвасүрэн, Жугнай овогт Даваагомбын Содномдаржаа нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Д.Лхагвасүрэнг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр,

мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,  

 

шүүгдэгч Д.Сономдаржааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Лхагвасүрэнд Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500.000 төгрөг торгох ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1 000 000 төгрөгөөр тогох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Д.С нарт оногдуулсан торгох ялыг  4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Д.С нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

6.Шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Б.Бадрал нь нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Лхагвасүрэн, Д.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ