| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00244/И |
| Дугаар | 244 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 244
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.М********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,С.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ****** сумд оршин суух ******** овгийн С******** М*********** шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1982 оноос 1989 оныг дуустал ********* сумын *********** бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах гэхэд хөдөлмөрийн дэвтэр олдохгүй үрэгдүүлсэн тул намайг 1982 оноос 1989 онуудад ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.М********** нь 1982 онд ********** сумын ****** жилийн сургуулийг төгссөн болох нь түүний бүрэн бус дунд боловсролын 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 106497 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэрчүүд С.М**********ыг 8-р анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч аав, ээжийн хамт мал малласан гэж мэдүүлж байх тул түүнийг 1982 оны 06-р сарын 20-ны өдрөөс эхлэж мал малласан гэх үндэстэй.
Мөн С.М************* 1982 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 30 хүртэл Завхан аймгийн ******* сумын ********** нэгдэлд мал маллаж байсан болох нь 1983 онд авахуулсан гэх гэрэл зураг, гэрч Ч.П************ийн ...1982 оноос 1989 оны үе хүртэл Завхан аймгийн ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан. Дандаа хонь маллаж байсан. Би тэгэхэд Шинэ цэцэрлэг нэгдэлд тракторын жолооч хийдэг байсан. Би өвс тэжээл татаж өгдөг гэрийг нь нүүлгэдэг байсан... гэсэн, гэрч Ч.Ч*********ын ...Би 1979 оноос 1982 он хүртэл ******* сумын ******* бригадын даргаар ажилласан. Тэгэхэд манай бригадад М********** илгээлтээр саальчнаар ирж байсан. Эднийх үнээтэй, хонь давхар малладаг байсан... гэсэн, гэрч Б.И********...Би 1989 онд *******ээс Тэлмэн сум руу шилжсэн. Түүнээс өмнө М*********** ******* сумын Шинэ цэцэрлэг нэгдлийн Д*********** бригадад мал маллаж байсан. Бод, бог мал маллаж байсан. 8-н жилийн сургууль төгсөөд аав, ээжийн хамт нэгдэл хувьчлагдтал мал малласан... гэсэн, гэрч Ж.М*************ын ...Би 1982 онд сургууль төгсөөд ******* сумд ирж боловсон хүчнээр ажилласан. Намайг ажилд орж байхад М********* надаас илгээлтийн томилолт авч ******* сумын Д******** бригадад малчин болж байсан. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа... гэсэн, гэрч П.Б**********ы ...М********* 1982 онд 8-р анги төгсөөд хөдөө илгээлтээр гарч байсан. 1990 онд хувьчлал болтол мал малласан. Бид 2 нэг ангид байсан. Би өөр бригад руу хөдөө гарсан тэгээд хүүхэд байсан болохоор яг ямар мал маллаж байсныг нь сайн мэдэхгүй байна. Мал маллахаас өөр ажил хийгээгүй... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С*********ийн М***********ыг 1982 оны 06-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 30-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ********* сумын Шинэ цэцэрлэг нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ