| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00245/И |
| Дугаар | 245 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 245
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ц.*******ийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ***** овгийн *******ийн ******* шүүхэдгаргасан хүсэлтдээ:
Би 1986 оны 04-р сарын 15-ны өдрөөс ******* сумын Тариатын услалтын системд ногоочноор ажиллаж байгаад 1988 оны 06-р сарын 26-ны өдөр чөлөөлөгдөж, 1988 оны 06-р сарын 26-ны өдрөөс 1989 оны 02-р сарын 29-ний өдөр хүртэл ******* сумын Энхтайван нэгдлийн Чанар нөөцийн бригадад ажилласан. Үүний дараа 1989 оны 02-р сарын 29-ний өдрөөс 1991 оны хооронд ******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан.
Иймд 1986 оны 04-р сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 сарын 26-ны өдөр 1989 оны 02-р сарын 29-нөөс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний бие хөдөө байдаг тул намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэдгаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгтзааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* 1986 оны 04-р сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Тариатын услалтын системд ногоочноор, 1989 оны 02-р сарын 29-нөөс 1990 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор ажиллаж байсан болох нь түүний 1986 оны 04-р сарын 15-ны өдөр нээлгэж зохих бичилтүүдийг хийсэн хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна. Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч П.Дуламын ...******* ******* сумын Ахуй үйлчилгээний төвд надтай хамт ажиллаж байсан. 1988, 1989 оны үед ороод 2 жил орчим ажилласан. Ахуй үйлчилгээний төвийг татан буугдахаас өмнөхөн ажлаасаа гарсан. Мөн ногоо тарьдаг байсан... гэсэн,
Гэрч Ц.*******ийн ...******* ******* сумын ******* дээр ногоочноор ажиллаж байсан. Хэдэн оныг сайн санахгүй байна. Дараа нь барилга дээр нэг хэсэг ажилласан. Тэнд нэг их удаан ажиллаагүй. Тэгээд ******* сумын *******-ний төвд оёдолчин хийж байсан. Ахуй үйлчилгээнд 2, 3 жилд орчим ажилласан гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарЦ.*******ийг 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Тариатын услалтын системд ногоочноор, 1989 оны 02 дугаар сарын 29-нөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ