Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00218

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/04060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509 дүгээр зүйлийн 509.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.-У-аас 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны 10,154,655 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, хариуцагч Г.Ц-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Э.-У-аас 2005 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн охин Я овогт Б. /Регистрийн дугаар ********/, 2009 оны 12 сарын 07-ны өдөр төрсөн хүү Я овогт Б.Х /Регистрийн дугаар *******/ нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь хүүхэд тус бүрд 260,000 төгрөг нийт 520,000 төгрөгөөс тухайн үед нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасаж, үлдэх хэсгийг сар бүр гаргуулж, нэхэмжлэгч С.Б-т олгосугай. гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...56,203 төгрөг, 47,590 төгрөг, нийт 103,793... гэснийг ...177,424... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Д.НЯМБАЗАР