Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч П.Ц /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан П.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911012820529 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт П.Ц, 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хүчит шонхор зах дээр хувиараа махны худалдаа эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 11-563 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД......................................

Шүүгдэгч П.Ц нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 11-563 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Ю.Сайхантуулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ю.Сайхантуул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Би нөхөр Цогтсайханы хамт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр найзынхаа гэрт очиж хамт архи ууж байгаад орой 22 цагийн орчимд гэр лүүгээ харихаар гарсан бөгөөд Цогтсайхан замаасаа салаад айлд очихоор явсан. Би түрүүлээд гэртээ хариад хаалгаа дотроос нь түгжээд унтсан. Шөнө 00 цагийн орчимд Цогтсайхан ирээд хаалга нүдээд байсан бөгөөд Цогтсайханыг гадуур явж архи уулаа гээд уур хүрээд хаалгаа онгойлгож өгөөгүй. Цогтсайхан хаалгаа эвдээд ороод ирсэн. Тэр үед би орон доогуур нуугдсан байсан юм. Цогтсайхан намайг хайж байгаад орон доороос олоод “яагаад хаалгаа тайлахгүй байгаа юм бэ” гэхээр нь би “хамт явъя гээд байхад чинь араас одоо ирж байхдаа яадаг юм бэ” гэсэн чинь Цогтсайхан уурандаа түлээний хайрцаг дотор байсан түлээний модноос нэгийг аваад миний дух руу нэг удаа цохихоор нь би өвдсөндөө доошоо суугаад гараараа толгойгоо хаасан чинь дахин миний толгой руу цохих үед миний баруун гар болон толгойг хамтад нь дахин нэг удаа цохисон. Тэгэнгүүт нь би айхдаа гарч зугтааж яваад хашааны хаалгаа онгойлгох гэж байгаад  төмөрт нь хуруугаа зүссэн ...” гэх мэдүүлэг /хх-12х/,

Гэрч Э.Даваажаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гэртээ эхнэр, хүүхдийн хамт унтаж байтал 2019 оны 4 дүгээр сарын 23-ны 01 цагийн үед гаднаас хадам ээж Сайхантуул нь нүүр, гар нь цус болчихсон орж ирсэн. Яасан бэ гэж асуухад “Цогтсайхан ахтай чинь маргалдаад намайг Цогтсайхан зодчихлоо” гэж байсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,

            Яллагдагч П.Ц мэдүүлэхдээ: “...Би Сайхантуулыг хаалга онгойлгож өгөхгүй удаад байсан болохоор нь маргалдаж байгаад уурандаа цохисон. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг. /хх-27-28х/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5100 тоот дүгнэлтэд: 

          “1. Ю.Сайхантуулын биед зулай, зүүн долоовор хуруунд шарх, баруун сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хх-21х/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Ц нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 11-563 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч Ю.Сайхантуулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.