| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00246/И |
| Дугаар | 246 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 246
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн ******* хороо ******* тоотод оршин суух ******* овгийн *******ы ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 онд Завхан аймгийн суманд төрсөн. 1977-1979 онд Завхан аймаг дахь Барилгын Техник Мэргэжлийн сургуулийг хийн ба цахилгаан гагнуурчин мэргэжлээр төгссөн. Төгсөөд 1979-1983 онуудад Техник Туслалцааны барилга трестэд гагнуурчнаар ажилласан. 1984 оноос Завхан аймгийн -ийн авто салбарын гагнуурчнаар орж 1987 он хүртэл ажиллаж байгаад Завхан аймгийн -т гагнуурчнаар 1988 онд гагнуурын ажил хийж байгаад гал алдаж эд хөрөнгийн хохирол учруулсан хэргээр 1 жилийн ял эдэлж 1989 онд тэнсэж суллагдсан. Ингээд 1990 оноос 1992 он хүртэл уг байгууллагадаа дахин ажлаа хийж байна. 1992 оноос ХХК-д бохирын гагнуурчнаар 2003 он хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт ажиллаж байсан талаар бичилт хийгдсэн, ажилд орсон гарсан тушаал хэрэгтэй гэсэн боловч архивт энэ талаар баримт байхгүй гэсэн.
Иймд миний 1979 оноос 2003 оны 8 дугаар сарыг дуустал гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Би ******* хотод амьдардаг бөгөөд Завхан аймагт очих боломжгүй тул намайг байхгүйгээр асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэт гаргагч Д.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Д.******* нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Техник Туслалцааны барилга трестэд гагнуурчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн -ийн авто салбарын гагнуурчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн -т гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ХХК, ХХК-д бохирын гагнуурчнаар 2003 оны 08 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж байсан болох нь 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт, Завхан аймгийн Техник Туслалцааны барилга трестийн даргын 1983 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 62 дугаартай тушаал, Завхан аймгийн -ийн газрын даргын 1984 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128 дугаартай, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай тушаалууд, Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 06-р сарын 21-ний өдрийн А/475 дугаартай лавлагаа, 1979 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн цахилгаан ба хийн гагнуурчны 005469 дугаартай мэргэжлийн үнэмлэх, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1999 оны 266 дугаар тушаалаар Монгол Улсын Нийтийн аж ахуйн үйлчилгээний тэргүүний ажилтнаар шагнагдсан үнэмлэх, 1999 оны 02-р сарын 15-ны өдөр шагнуулж байсан баярын бичиг зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар******* овгийн *******ы *******ийг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Техник Туслалцааны барилга трестэд гагнуурчнаар, 1984 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн -ийн авто салбарын гагнуурчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн -т гагнуурчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс ХХК, ХХК-д бохирын гагнуурчнаар 2003 оны 08 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ