| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00247/И |
| Дугаар | 247 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 247
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Л.*******ийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1965 онд Завхан аймгийн ******* суманд төрсөн. Би 1981 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байсан. Тухайн үед нэгдлээс нэг өрхөд нэг хүнээр тооцож цалин олгодог байсан учраас манайх аав ийн нэрээр цалин хөлсөө тооцуулан авдаг байсан. Ийнхүү бригадад мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 20-ны хотын 208 дугаар ангид цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цэргийн албанаас халагдсан. Үүний дараа буюу 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хотын ад манаачаар томилогдон ажиллаад 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манаачийн ажлаас чөлөөлөгдөж 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс САА-н Нэгдсэн паркад автын жолоочоор томилогдон ажилласан. Ийнхүү ажиллаж байгаад 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс Завхан аймгийн ******* сумын бригадад малчнаар ажилласан. Тус бригадад малчнаар ажиллаж байгаад 1993 оны 12 дугаар сард нэгдэл хувьчлагдаж малчны ажлаас чөлөөлөгдсөн. Би ажиллаж байснаа тодруулахад хөдөлмөрийн дэвтэрт тушаал болон цалингийн баталгаажилтыг бүрэн хийгээгүй учраас Завхан болон аймгийн архивын тасгаас лавлагаа авахаар хандахад Завхан аймгийн архивын тасгаас 1982 онд эцэг ийн мал маллаж байсан лавлагаа олдоогүй бөгөөд 1981, 1983 онд мал маллаж байсан лавлагаа олдсон. Харин аймгийн архивын тасгаас хотын САА-д 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хотын 35 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан баримт олдсон.
Иймд 1981 оны 01 дүгээр сараас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн бригадад малчнаар, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд хотын 208 дугаар ангид цэргийн алба хаасныг, 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хотын ад манаачаар, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус паркад жолоочоор, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хотын 35 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Л.******* нь 1981 оны 06 дугаар сарын 28-наас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн бригадад малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хотын ад манаач, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус паркад жолоочоор, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хотын 35 дугаар баазад жолоочоор ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/154 дугаартай лавлагаа, аймгийн Архивын тасгийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 74 дугаартай лавлагаа, тухайн онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн 216033 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Т.гийн ...Л.******* 8 дугаар ангиа төгсөөд л цэргийн албанд татагдах хүртлээ л мал малласан. Их малч айлын хүүхэд байгаа юм. 1982, 1983 оны үед мал маллаж л байсан.. гэсэн,
Гэрч Л.ын ...Л.******* 1980 оны үеэс л эцэг ийн хамт ******* сумын бригадад ямаа маллаж байсан. 1983 онд цэргийн албанд татагдсан. Аав нь Алтан ишиг-ний эзэн хүртэл болж гэрээр шагнуулж байсан... гэсэн,
Гэрч Ш.Шоовдорын ... Л.******* эцэг ийн хамт ******* сумын бригадад 1980 оны үеэс ямаа маллаж байсан. 1983, 1984 оны үед Алтан ишиг-ний эзэн хүртэл болж байсан санагдаж байна. Их малч хүүхэд байсан... гэсэн мэдүүлгүүдээр Л.*******ийн мал маллаж байсан нь давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.******* 1981 оны 01 дүгээр сараас ажиллаж байснаа тогтоолгохыг хүссэн боловч тэрээр 1981 онд 8 дугаар анги төгссөн, мөн 1981 оны 06 дугаар сарын 28-нд 16 нас хүрсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Л.*******ийг 1981 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс ажиллаж байсан гэх үндэстэй. 1983 оноос 1986 онуудад цэргийн алба хааснаа тогтоолгохыг хүссэн боловч түүний цэргийн батлах нь байгаа тул цэргийн алба хаасныг шүүхээр тогтоолгох шаардлагагүй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ийн *******ийг 1981 оны 06 дугаар сарын 28-наас 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн бригадад малчнаар, 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хотын ад манаач, 1988 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус паркад жолоочоор, мөн 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд хотын 35 дугаар баазад жолоочоор тус тус ажиллаж байсанболохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ