| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00248/И |
| Дугаар | 248 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 248
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,Х.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ын ******* шүүхэдгаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оноос эцэг, эхийн хамт ******* сумын ******* бригадад хонь маллаж байсан. 1985 онд эцэг нас барж эхийн хамт 1991 он хүртэл мал малласан. Тэгээд 1991 онд айл орон болж эхнэрийн хамт мал малласан. Тухайн үед эцэг эхтэй хөдөлмөрийн хөлсийг тооцож бичсэн нь намайг ажилласан жилгүй болгож хохирооход хүрснийг залруулан 1982 оноос 1992 оныг дуустал ажилласан жилийг холбогдох хуулийн дагуу тогтоож өгнө үү. Ямар ч баримтгүй жилүүдийг тогтоохгүй байж болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х.******* нь мал маллаж байснаа тогтоолох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Х.******* 1982 оны 04-р сарын 13-ны өдрөөс 1986 оны 01-р сарын 01, 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Улаантуг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 05-р сарын 30-ны өдрийн А/409 тоот лавлагаа, гэрч Б.Эрдэнэмөнх, Л.Бямбаа, В.Даваажав нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ын *******г 1982 оны 04-р сарын 13-ны өдрөөс 1986 оны 01-р сарын 01, 1991 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Улаантуг нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ